x

Зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх асуудлыг ҮАБЗ ярилцжээ

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл цахимаар хуралдав

Хуралдаанаар УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан, ажлын хэсгийн хурал, хэлэлцүүлгүүдийг цахимаар явуулах техникийн боломж, шаардлага, анхаарах асуудлын талаар ярилцлаа.

Ажлын хэсгийн хурал болон хэлэлцүүлгүүдийг цахимаар явуулах бүрэн боломжтой. Харин Чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдааныг цахимаар явуулах үед УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчигдөх асуудал яригдаж байгаа. Учир нь гишүүд саналаа өгөхдөө биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээрээ санал өгнө гэж уг хуульд заасан байдаг талаар УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулаад, гишүүдийг санал бодлоо хэлэхийг хүсэв.

Байнгын хороодын дарга С.Бямбацогт, М.Оюунчимэг нар УИХ үйл ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх ёстой. Тиймээс санал бодлоо солилцох, зарим зайлшгүй чухал шийдвэр гаргах үйл явцыг цахимаар тогтмол зохион байгуулж байх нь зүйтэй гэсэн санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар хэдийгээр хязгаарлалтын дэглэм үйлчилж байгаа ч шийдвэл зохих асуудал цөөнгүй байна. Тиймээс УИХ ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар: Туршилтын хурал хийж үзлээ. Техникийн хувьд бүрэн боломжтой нь харагдлаа. Даргын дэргэдэх хурал болон УИХ-ын даргын захирамж гаргах, санал солилцох зэрэг асуудлыг ийм байдлаар хэлэлцэн шийдвэрлэж болох юм байна.

Даргын дэргэдэх хуралдааны журамд онлайнаар буюу цахимаар хуралдаж болно гэж заасан байдаг. Цаашид нийт гишүүд энэ программаар харилцаж, асуудлаа ярилцаж байя. Дэгийн тухай хуульд биеийн давхцахгүй өгөгдлөөр ирцэд бүртгүүлэхээр заасан байдаг. Мөн саналаа гараа өргөж өгч болно гэсэн заалт ч бий. Тэгэхээр онлайнаар саналаа өгөх боломж байна. Гэхдээ сайтар судалж, хуульчдын дүгнэлт гаргуулах замаар нэгдсэн ойлголцолд хүрэх талаар бид судалж байгаа.

Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нарын гишүүдийн гаргасан онцгой нөхцөлийн үед УИХ холбогдох шийдвэрээ хойшлуулалгүй гаргах, ээлжит бус чуулган хуралдуулахын тухайд бол зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Хүнсний барааны хомсдолоос сэргийлэх, ариун цэврийн бодис, хамгаалалтын хэрэгслийн хүрэлцээг сайжруулах, зээлийн хүүг бууруулах, хөнгөлөх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголбанк зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Дөнгөж сая Эдийн засгийн байнгын хорооны дарга, Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайд нартай хуралдаж, ярилцлаа. ҮАБЗ дээр ч асуудлыг ярилцаж байгаа.

Засгийн газраас яаралтай шийдүүлэх хуулийн төсөл өргөн баривал хойшлуулалгүй хэлэлцэх болно. Одоогоор хууль, тогтоомжийн төсөл өргөн бариагүй байна.

Энэ удаагийн хурлаа үүгээр дуусгая. Даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааныг энэ 7 хоногт цахим хэлбэрээр дахиж хийнэ гэв.        

Хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал, АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, ШИНЭ намын зөвлөлөөс УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон УИХ-ын Тамгын газрын холбогдох албан тушаалтан, ажилтнууд оролцлоо.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 23 цаг 37 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 23 цаг 52 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 23 цаг 53 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 23 цаг 56 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ 23 цаг 57 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана 23 цаг 58 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 23 цаг 59 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top