Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаан 18 цагийн үед дууслаа.
Монгол улсад шинэ коронавирус илэрсэнтэй холбоотойгоор УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.
Мөн ДЭМБ-гаас коронавирусийг цар тахлын хэмжээнд хүрснийг албан ёсоор зарласан.
Үүнтэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг нэмэх болоод яаралтай авах арга хэмжээний асуудлаар ҮАБЗ өнөөдөр хуралдсан.
Гэвч энэ удаагийн хуралдаанаар шинэ коронавирусийн тархалттай холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонссон бөгөөд ямар нэгэн чиглэл, зөвлөмж гаргаагүй байна.