Ерөнхий сайд асан С.Баярт прокуророос яллах дүгнэлт гаргажээ. Энэ талаар С.Баяр өөрийн цахим хуудсандаа жиргэжээ.
Тэрээр "Өчигдөр надад прокурорын дүгнэлт гардуулах гэв. Авахгүй гэдгээ мэдэгдэв. Учир нь би байтугай, тэд ичмээр дэндүү зохиомол, хөгийн үндэслэл бүхий яллах дүгнэлт аж. Урьд өдөр нь ачина гэж айлгав. Ачигдахыг хэн хүсэх билээ... Гэхдээ мань мэт арай өөр. Жарнаа үзсэн хүн айх юм бага" гэжээ.
Сэтгэгдэл (11)