Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр 14:00 цагт хуралдахаар болжээ.
Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 124 улсад тархаж, ЦАР ТАХАЛ хэмжээнд хүрсэнийг ДЭМБ өнөөдөр өглөө зарласан.
Монгол улсад энэ сарын 9-ний өдөр анхны тохиолдол бүртгэгдсэн, тус халдварыг тээсэн Франц улсын иргэнийг ХӨСҮТ-д өчигдөр Дорноговь аймгаас авчран тусгаарлан эмчилж эхлээд байгаа.
Мөн ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 10-ны өдөр тусгаарлалтаас гарсан.
Халдварт өвчний талаар ямар арга хэмжээ авах чиглэлээр ҮАБЗ хуралдах төлөвлөгөөтэй байна.
ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд багтдаг.