Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдрөөс ажилдаа орлоо.
Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь тусламж болгон өгч байгаагаа мэдэгдээд ирсэн. Ерөнхийлөгч ирсэн даруйдаа айлчлалын бүрэлдхүүний хамт тусгаарлалтаад байсан юм.
Түүнийг тусгаарлах хугацаа өнөөдрөөр дуусгавар болсон байна. Ерөнхийлөгч Х.Баттулгаас коронавирусийн халдварын ямар нэг сэжиг илрээгүй гэж ЭМЯ-наас мэдээлж байсан.
Ерөнхийлөгчийг ажилдаа орсон даруйд нь Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл хуралдлаа. Монгол улсад Covid-19 халдвар илэрсэн билээ. Ингээд ҮАБЗ-өөс Засгийн газарт “Үүссэн нөхцөл байдлыг хяналтад авахын тулд шуурхай арга хэмжээ авч ажиллах тухай” зөвлөмж хүргүүлээд байна.