x

Шүүхийн тухай хуулийн төслийг танилцуулав

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж буй үйл явцтай танилцлаа. Уг арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатарын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу зохион байгуулжээ.  

Хуулийн төслийн талаарх танилцуулгыг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан хийж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, доктор О.Мөнхсайхан нар үг хэлсэн бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид төсөлд тусгагдсан зүйл, заалтын талаар асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам, шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг Шүүхийн тухай хуульд нийцүүлэх шаардлагын үүднээс энэхүү төслийг боловсруулж байгаа юм.  

Хуулийн төсөлд:

-Шүүхийн тогтолцоог шинэчлэн тодорхойлох, шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий Шүүгчдийн зөвлөлийг ажиллуулах, бүх шатны шүүхийн болон шүүгчийн болон ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тодорхойлох;

-Улсын дээд шүүх, түүний бүрэн эрх, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхтэй холбоотой зохицуулалт;

-Давж заалдах болон анхан шатны шүүх, түүний бүрэн эрх;

-Шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийг сонгон шалгаруулах, томилох журам, мэргэшүүлэх үйл ажиллагаа, шүүгчийн бүрэн эрх үүсэх, дуусгавар болох үндэслэл, журам, шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа, шүүгчид хориглох зүйл;

-Шүүгчид хүлээлгэх хариуцлага, оногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүд;

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд оролцох иргэдийн хяналтыг сайжруулах, оролцоо итгэлийг нэмэгдүүлж, үр нөлөөг дээшлүүлэх;

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх, ерөнхий зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлж томилж, сонгох журам болон зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, Шүүхийн мэргэшлийн хороо, шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал;

-Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам зэргийг тусгасан байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар хуулийн төслийг дөрөвдүгээр срын 5 гэхэд өргөн барих, төсөлд тусгагдсан зүйл, заалтуудад мэргэжлийн хүмүүс, байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг авч, сайтар нягтлах, Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо саналуудаа эцэслэн нэгтгэхийг үүрэг болголоо.

Тэрбээр энэхүү хууль нь шүүхийг эрүүлжүүлж, хараат бус байдлыг бататган, шүүх тойрсон асуудлуудаа нэг мөр цэгцэнд нь оруулах дорвитой өөрчлөлт болох ёстой гэж онцлон тэмдэглэсэн юм.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Б.Чойжилсүрэн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Улсын дээд шүүхийн шүүгч, Төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүн О.Зандраа, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ажилтнууд, эрдэмтэн судлаачид оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 23 цаг 42 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ 23 цаг 57 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав 23 цаг 58 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top