x

АЭХ намын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүллээ

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүл, зорилтот бүлгийнхний саналыг АЭХ-оос боловсруулан нэгтгэж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хүлээлгэн өглөө. Энэхүү саналыг хүлээн авснаар Ардчилсан нам Монголын гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашигт нийцсэн мөрийн хөтөлбөрийг санал болгохоо УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ онцолсон юм.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг цахимаар хүлээн авах аяныг эхлүүлээд байгаа бөгөөд салбар бүрээс ажил хэрэгч саналуудыг ирүүлсээр байна. Эдгээрийн нэг нь АЭХ-ны нэгтгэн, боловсруулсан санал юм.

Монгол Улсын нийт хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхийлэн, манлайлан ажиллаж байна. Тиймээс ч АЭХ-оос эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цалин, орлогын зөрүүг арилгах, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх олон чухал саналыг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүлээлгэн өгсөн юм.

2012-2016 онд Ардчилсан намаас УИХ-д сонгогдон ажилласан эмэгтэй гишүүд нийгэмд үр өгөөжтэй олон хуулийг батлуулж чадсан. Тухайлбал, АЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүл мэндийн багц хууль , УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний хууль, Тамхины хяналтын тухай хуулиудыг тус тус батлуулж байв. Түүнчлэн олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, тэтгэвэр, ажилласан жилийг нэмэгдүүлэх, мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох заалт оруулсан зэрэг Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд чухал санал, санаачлагууд гаргасныг АЭХ-ны удирдлагууд онцолсон юм.

Ардчилсан нам шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарсаар ирсэн. Цаашид ч анхаарч, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл рүү чиглэсэн олон чухал саналыг ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ үеэр онцолсон юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна 23 цаг 53 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top