x

Монгол Улсын шударга шүүх мандтугай!

Хорин жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Энхбаатар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс долоон жилийн хорих ял аваад гарахдаа ингэж хэлсэн юм. 1998 оны аравдугаар сарын 2-нд Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зориг бусдын гарт хэрцгийгээр алагдаж, түүний амийг хөнөөсөн хэрэгт сэрдэн УИХ-ын гурван гишүүнийг (нэг нь тухайн үеийн Хууль зүйн сайд) бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, хорьсон билээ. Гурван гишүүн тухайн үед УИХ-аар хэлэлцэж байсан Казиногийн хуулийн ажлын хэсгийнхэн байсан юм. Нэг үгээр уг хуулиас болж С.Зоригийн амийн хөнөөсөн гэж цагдаагийнхан итгэсэн, хэн нэг нь тэдэнд тэгж итгүүлсэн хэрэг.

С.Зоригийн амийг хөнөөсөн гэх хэрэг нь яваандаа авилгын хэрэг болж (нэг нэг Ниссан Патрол машины тухай яригдаж байв), тэр нь ч нотлогдолгүй үзэг бал, өмдний тэлээн дээр буусан билээ. Тэдний бэлгэнд авсан гэх тэдгээр зүйл нь тухайн үеийн УИХ-ын гишүүний сарын цалингаас давсан тул (100, 200 долларын үнэтэй гэсэн байх) хоёр нь авилгын хэргээр, Д.Энхбаатар өөрийнх нь үүсгэн байгуулсан “Маршал” компани татвараас зугтсан хэргээр ял шийтгүүлж байв. Шүүх яллах тогтоолоо уншиж дууссаны дараа мань хүн шүх танхимд энэ “алдарт” үгээ хэлсэн билээ.

Учир нь шүүхийн хувьд прокуророос оруулж ирсэн хэргийг л шийдсэн. Монголын шүүх УИХ-ын гишүүдээ, Хууль зүйн сайдтай нь хамт ялласан анхны бөгөөд сүүлчийн тохиолдол болсон билээ. Харин цагдаа, прокурорын хувьд тэдэнд хэрэг үүрүүлэхийн тулд хоёр жил гаруй ажилласан байдаг юм. Э.Бат-Үүлийг ч бас аллагын хэрэгтж сэжиглэн Төв аймгийн цагдан хориход гурван сар өлсгөлөнгийн байдалд байлгасан. Хорихын хоолноос болж гэдэсний өвчин туссан Э.Бат-Үүл талх, давсаар хооллосоор гурван сарыг барсан байдаг. Одоо хүртэл Э.Бат-Үүлийг “С.Зоригийн алуурчин” гэж зарлаж явдаг зарим хүмүүст хэлэхэд Э.Бат-Үүл шалгуулдагаа шалгуулаад цагаадчихсан хүн.

Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Улсын ерөнхий прокурор дээр 100 гаруй хуудас материал барьж очоод “Тавантолгойг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байсан байна. Энэ хэргийг шалга” гэдэг үүргийг өгч байв. Уншигч авгай санахгүй байвал прокурорынхон Ерөнхийлөгчид мөнгөн аяга бэлэглэснийг ЕТГ-ын дарга аваад гарч буй бичлэг олон нийтийн сүлжээгээр нэг хэсэг явсан даа.

Уг нь гэрээ батлагдсан бол өнөөдөр Х.Баттулгын зүүн тийшээ тавьж байгаа төмөр замыг таван жилийн өмнө урд хил рүүгээ гаргаад нүүрснийхээ экспортыг төмөр замаар хийдэг, нүүрсээ дотооддоо угаагаад гаргадаг болох байлаа. Гэвч уг төслийг УИХ дээр гацаасан хүн нь тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд. Өнөөдөр ч гэсэн “Тавантолгойн төслийг дахиад зогсооно. Гурав дахин үнэ цэнэтэй ордыг гурав дахин хямд үнэлсэн байна” гээд зурагтаар хичээл заагаад зогсож байна. Тэгэхээр таван жилийн өмнө ордыг эргэлтэд оруулсан бол одоогийнхоос гурав дахин үнэ цэнэтэй байсныг З.Энхболд ч гэсэн мэддэг л юм байна. Даанч өөрийнх нь зүтгүүлсэн компани орж чадаагүйд асуудал нь байсан биз (Тухайн үед Хятад, Япон, Монголын компаниуд оролцсон хамтарсан консорциум төслийг хэрэгжүүлэхээр гэрээг боловсруулаад байсан билээ).

Дахин сануулахад Засгийн газраас оруулж ирсэн Тавантолгой төслийн хөрөнгө оруулалтыг гэрээг (Ажлын хэсгийг МУ-ын сайд М.Энхсайхан ахалсан) УИХ дээр зогсоосон. Өөрөөр хэлбэл гэрээ хийгдээгүй. Тиймээс хэргийг шалгасан АТГ-ын нөхөд “Үндэсний эрх ашгийн эсрэг хорлон сүйтгэсэн” гэдэг хэргээ “хорлон сүйтгэхээр завдсан” болгоод, прокурор түүнийг нь хянаад хоёр өдрийн өмнө шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг шалгасан мөрдөгчид нь хөрөнгө оруулалтын гэрээний талаар ямар ч ойлголтгүй нөхөд учраас “100 жилээр үнэгүй өгсөн гэсэн. Тэр заалт нь аль вэ?” гэж яллаж байгаа хүнээсээ асуугаад сууж байна.

Ч.Сайханбилэг Засгийн газраа байгуулахдаа зөвхөн Тавантолгойн төсөл, V цахилгаан станц хоёрыг явуулахын тулд М.Энхсайханд зориулж “Монгол Улсын сайд” гэдэг орон тоог мега төслүүдээ хариуцуулан бий болгосон билээ. Хэрвээ М.Энхсайханд “гэмт хэргийн захиалагч, хамжигч” бий бол тэр нь Ч.Сайханбилэг болно гэсэн үг. Гэтэл АТГ-ынхан М.Энхсайханаас “Таныг сайдаар томилогдоход Ц.Элбэгдорж яаж нөлөөлсөн бэ?” гэж асуусан гэнэ. Тэгэхээр бай нь М.Энхсайхан биш, Ц.Элбэгдорж юм байна гэж ойлгогдоно.

Ийм нэг хэрэг прокуророос шүүхэд шилжээд хоёр хонож байна. АТГ, прокуророос шударга ёс хайгаад нэмэргүй болсон байна гэж М.Энхсайхан хэлжээ. Харин тэр шударга ёсыг шүүхээс хайгаад үзвэл яадаг бол? Монгол Улс чинь сайн ч, муу ч шүүхтэй. Шүүх нь гурван шатаар хэрэг маргааныг хянан хэлэлцдэг. Тэнд нь Монгол Улсын мэргэшсэн хуульчид ажилладаг гэж ойлгодог. Хэдийгээр Х.Баттулга гэдэг хүн ҮАБЗ гэдэг нэрийн дор шүүгчдийн томилгоог бүрэн гартаа авсан ч гэлээ шүүх юм бол хараат бусаар шийдвэрээ гаргах ёстой. Тиймээс Монгол Улсын шударга шүүх мандтугай! 

Б.СЭМҮҮН

    

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Ард (103.212.118.73)
    Ард иргэд аль нь үнэн аль нь бурууг ойлгохоо болилоо. Дандаа л тэгэх нь зөв байсан Ингэх нь буруу байна гэсэн зөрчилдөөн. Эрдэмтэн судлаачид. Эдийн засагчидын үгийг л сонсмоор байна. Улс төр. Эдийн засаг.Эрх мэдэл. Хувийн шунал.Богино бодолтонгууд холилдоод ажил явахгүй байна. Шийдвэртэй.шударга.зангаргатай. Сайн ЗАСАГЛАЛ л хэрэгтэй болчоод байна. Энэ олон нам.энэ олон бүлэг фракц.ийм хариуцлагагүй их хурал.гишүүд.сонгуулийн систем. хол явахгүй нь ээ. Хайран ч цаг хугацаа.хайран ч улс орон эд баялаг.хайран ч хойч ирээдүй хүүхэд багачууд.хайран ч сэтгэл итгэл.
    2020 оны 03 сарын 15 | Хариулах
  • иргэн (66.181.189.110)
    Бид ер нь хэнд нь итгэх болж байна. Эцэсийн хариуг өгөх шүүхийн байгууллагад итгэж болох уу
    2020 оны 03 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.23.14)
    Энхсайхан шиг шударга хүн ховордоо! Түүнд өмч хувьчлалаас авсан үйлдвэр,зочид буудал, ЖДҮ болон бусад сангуудаас авсан ганц ч төгрөг үгүй, газар өмчлөлийн булхайгүй, уул уурхайн хулгайчуул шиг нүүрс зөөдөг машингүй ийм л хүн! Түүнд энэ бүхнээс авах завших боломж бол мааш их байсан нь тодорхой! Аргаа барсан зүйл заалт олж эрдэмтэй мэдоэгтэй хүнээ нухчин дарж байгаад дарангулал тогтоох гэсэн цорын ганц зорилготой төмөр замын 700 тэрбумын хохирол учруулсан хулгайч Жэнкогийн хорсол! 700 тэрбумын хүүд монгол улс жилд 53 тэрбум төгрөг төлж байгаа. Хэн нь хорлон сүйтгэгч вэ?
    2020 оны 03 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
“Parasite”-ын найруулагч Бон Жун Хо Берлинд шинэ бүтээлээ толилуулна Өчигдөр 11 цаг 30 мин Э.Холанд 2034 он хүртэл гэрээ байгуулжээ Өчигдөр 11 цаг 14 мин СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 13 мин БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ Өчигдөр 11 цаг 11 мин “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Өчигдөр 11 цаг 10 мин “Nintendo” компани “Switch-2” консолыг худалдаанд гаргана Өчигдөр 11 цаг 09 мин Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүд үүрэгт ажлаа хүлээн авав Өчигдөр 11 цаг 07 мин Хөрөнгө оруулалтын форумын хүрээнд 15-20 тэрбум ам.долларын гэрээ хэлцэл байгуулна Өчигдөр 11 цаг 05 мин Хятадын хүн амын тоо буурчээ Уржигдар 17 цаг 32 мин Умард Солонгосын цэргүүд Ялалтын парадад оролцоно Уржигдар 17 цаг 31 мин Хятадын эдийн засаг 5 хувиар өсжээ Уржигдар 17 цаг 30 мин Уршигт түймрийн уг шалтгаан, хүний хүчин зүйлс Уржигдар 17 цаг 30 мин “Starship” хөлгийн дээд угсраа хэсэг дэлбэрчээ Уржигдар 17 цаг 28 мин Дархан-Уул аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногоо хадгалах 10 мянган тн багтаамжтай зоорь шаардлагатай Уржигдар 14 цаг 20 мин Ж.Безосын компани хүнд даацын пуужинг анх удаа хөөргөжээ Уржигдар 14 цаг 19 мин Монгол Улс, Франц улстай ураны төсөлд хамтран ажиллах тухай Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурав Уржигдар 14 цаг 18 мин Л.Оюун-Эрдэнэ: Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа Уржигдар 14 цаг 17 мин Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн Уржигдар 11 цаг 49 мин Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв Уржигдар 11 цаг 36 мин Нийтийн тээврийн үйлчилгээ: 1095 автобус үйлчилгээнд явж байна Уржигдар 11 цаг 34 мин
iИх уншсан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Турк Улсад хийх төрий... Ганчимэг: Хэрэггүй цаасан хот барихаа больж, Ханбогддоо шинэ... Д.Сүхбаатар: Эвдэрсэн монгол хүн НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан баг Ховд аймагт ажиллаж ба... БНСУ-д Монгол Улсын иргэдийн нөхцөл байдал Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуул... СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, Хяналтын зөвлөлийн дарг... “Гэртээ ганцаараа” киноны байшинг 5.5 саяар заржээ Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайла... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр... Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ Жагсагчид өлсгөлөн зарлана Японы сарнаа буугч аппарат тойрог замд оржээ Ж.Золжаргал: Гадаадад амьдардаг монголчуудын цахимаар сонгуу... Хүүхдийн хоолны тогооч нар мэргэшиж байна
Top