Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар стратегийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Уг бүтээгдэхүүнүүдийг татвараас чөлөөлснөөр өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд өргөн хэрэглээний үнийн өсөлт бий болгохгүй байх, хүнсний бүтээгдэхүүний зардлыг бууруулах ач холбогдолтой гэж үзсэн байна.