Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 27-н буюу өнөөдөр БНХАУ-д айлчил хийж байгаа билээ. Тэрээр тусгай үүргийн нислэгээр өдрийн 14:45 цагт Бээжингийн Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм.
Түүний айлчлал нэг өдөр үргэлжлэх бөгөөд өнөө шөнө эх орондоо иргэж ирмэгц нь 14 хоног тусгаарлах хөл хорионд байлгах аж.
Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын талаар Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-Ин анх мэдэгджээ. Мөн БНХАУ дахь Монголын тухай мэдээлэл бэлтгэдэг mongol.cri.cn сайтад мэдээлжээ.
Тус сайт нь Хятадын төрийн хэвлэлд хамаарагддаг байна.
Сэтгэгдэл (1)