x

“У.Хүрэлсүхийг долоосоор байгаад алчихлаа!”

Дээхэн үед Өвөр Монголын радиогоор “Оросууд Гагаринг нис нис гэсээр байгаад нисгээд алчихлаа” гэж мэдээлсэн юм гэдэг. Харин өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайдыг маань эрүүл ухаантай хүн бол ичсэндээ амиа хорлотол нь “долоолоо”, манай хэвлэлүүд. Аав ээж нь автын ослоор нас барсан бүтэн өнчин есөн хүүхдэд байрны түлхүүр гардуулж асуудлыг “газар дээр нь” шийдлээ л гэнэ. Халуун тогоо руу бензин хийгээд өөрийгөө шатаачихсан залууг хувийн онгоцоор тээвэрлэж хотод авчирав, Ерөнхий сайд очоогүй байсан бол ер нь тэр залуу үхэх байлаа л гэнэ. Даанч нөгөөхөд нь ичсэн хүний төрх шинж алга аа.

Уг нь бол Онцгой байдлын сайдаар нэг удаа, Монгол Улсын Шадар сайдаар хоёр удаа ажиллахдаа онцгой байдлынхандаа ганц нисдэг тэрэг аваад өгчих сэтгэл энэ хүнд байгаагүй учраас л хүмүүс ингэж үхээд байгаа юм шүү дээ. Эмгэнэх ёстой бол үүнд л эмгэнэх ёстой юм. Түүнээс биш Ерөнхий сайд очихгүй болохоор хүмүүс үхээд байгаа юм биш. Өнчин хүүхдүүдэд байрны түлхүүр гардуулсан нь бол бүр ч гамшиг.

Аймгийн Засаг дарга нь хоёр сарын өмнө хүүхдүүдэд байрны түлхүүрийг өгчихсөн байж. (худлаа гэвэл хараарай, нийгмийн сүлжээн дээр зураг хөрөгтэйгөө тавигдсан байгаа) Гэтэл Ерөнхий сайд гэв гэнэт аймагт нь буугаад очихоор бас нөгөө “долоох” аргаа олж ядаад байрны түлхүүрийг хоёр дахиа гардуулсан байгаа юм. Тэр нь баригдангуут бүтэн нэг цагийн телевизийн нэвтрүүлэг хийж, “Хүүхдүүд аймгийнхаа удирдлагад орон байрны хүсэлт гаргасан, тэрийг нь Засгийн газрын түвшинд ярьж шийдсэн, орон нутаг төсвийг нь гаргаад манай Ерөнхий сайд түлхүүрийг нь гардуулсан” гэдэг залруулгыг орон даяар хийв. Хэрэв тэгээгүй бол байрны түлхүүр гардуулсан Засаг дарга лав толгойноосоо салах байсан биз.

Мань хүнийг МАН-ын генсек байхад нь манай нэг сэтгүүлч “Бага даргын имижтэй том намын дарга” гэж хөрөг бичиж байв. Нөгөө МАН-ын шатсан тугийг толгойдоо зангидчихаад УИХ-ын чуулган дээр улаан хамгаалагчийн дүрд тоглож байх үе л дээ. Тэр үеэ бодвол манай хүн бас ч гэж намба суужээ. Дор хаяж л “нэгдлийн даргын имижтэй” болсон байна. Соц үеийн нэг монгол кинон дээр “Агуулахын цоож эвдэрчихсэн байна. Засах уу, яах вэ дарга аа? Аль эсвэл таныг иртэл хүлээж байх уу?” гээд гүйгээд байдаг даа. Нэгдлийн дарга нөхөр ярвайж ярвайж нэг цохолт хийдэг. Ерөнхий сайдыг аймгуудад ажиллахад нэг ч нэгдлийн дарга (одоогийнхоор Засаг дарга) тайлангаа тавьсангүй. Харин мань хүн өөрөө нэгдлийн дарга болж тоглов.

Сая Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтайд ажиллахдаа Ерөнхий сайдын “газар дээр нь асуудлыг шийдсэн” амлалт (аймаг болгонд хүн эмнэлэг, сургуулийн барилга, бас дээр нь дулааны станц...) нь лав хоёр их наяд төгрөгт хүрсэн юм байх. Нэг “муу” нэгдлийн даргад арай л ахадсан тоо юу үгүй юу?

Нэгдүгээрт, хэрэв энэ мөнгө 2018 оны төсөвт суусан байсан бол “Асуудлыг газар дээр нь шийдсэн” хэрэг биш. Хоёрдугаарт, төсөвт суугаагүй бол Ерөнхий сайд хувийн зүгээс ийм хэмжээний амлалт авах эрхгүй. Монгол Улсад эрхээ биш төсвийн сахилга гэж юм бий, түүнийг нь баталдаг парламенттай улс. Өмнөх нийгмийн үед бол яах вэ, нэг том дарга дохиур барьж гарч ирээд шийдээд шийдээд явчихдаг л байсан юм биз. Одоо цаг үе өөр болсон.      

Ерөнхий сайд Баянхонгороос Говь-Алтай руу гарахдаа бас нэг асуудлыг “газар дээр нь” шийджээ. Н.Алтанхуягийн үед тавьж эхэлсэн хатуу хүчилттай замын санхүүжилтийг таслаад хоёр жил болсныг сая мэдэв. Шалтгаан нь тендер будилсан гэнэ. Гэвч тендер өөрөө будилдаггүй юм шүү дээ. Гэвч Ерөнхий сайд будилсан тендерийн будилааныг гаргаж бас нэг нээлт хийлээ. Ингээд У.Хүрэлсүх гэдэг хүн өөрийн цаг үед барьж байгуулсан автозамын хэмжээгээр өмнөх бүх Ерөнхий сайд нарыг хол орхив. (Уг нь бол Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа нийт 20 мянга гаруй км авто замын тууз хайчилсан байдаг юм. Гэхдээ тэр одоо хэнд хамаатай).

Монголчууд угаасаа цэцэн билэгтэй ард түмэн болохоороо хэн нэг даргаас салж хагацахын түүс болбол зүгээр л долоогоод эхэлдэг зантай. Удахгүй Өвөр Монголын телевизээр “Монголчууд Хүүкийгээ долоосоор байгаад алчихаж гэнэ ээ” гэж мэдээлэх нь бараг л тодорхой болов.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Алдар (202.70.44.116)
    Хүрэлсүх бол адгалж эх орноо гэсэн сэтгэлтэй Монгол хүн юм даа. Зоригтой зүрхтэй залуу шүү. Mуусайн хужаа нарын гар хөлүүд хорлочих бий дээ.
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • зочин (202.179.24.205)
    мартагдсан асуудлыг газар дээр нь шийдээд ард түмэндээ урам өгөөд явахад юу нь муу байна, хүнээ биш улсаа бодоцгооё. Бид хэмлэлдсээр байтал харийн улсын идэш боллоо. Зорилго нь зөв үр дүн нь улсдаа ашигтай бол арга нь хамаагүй гэж сүүлийн үед бодох боллоо. тэхдээ арга хэмээгүй гээд офшор лав биш, шударга байж болдоггүйн бол ядаж шударгадуу дүн нуруугаа баримаар байна. Би бол Хүрэлсүхийг дэмжтгч, эрч хүчтэй залуу хүн . Ажлыг нь хийлгэх хэрэгтэй байна
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • gar (27.123.214.102)
    хийж байгаа юмыг байнга хөлсний бичээчид үгүйсгэх юм хэлж байгаа дээр нь хийлгээд үлдвэл ард түмэн хожно хөлсний матараа
    2018 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (203.91.115.41)
    ЦЭРГИЙН СУРГУУЛЬ ТӨГСӨӨД АРМИД ГАНЦХАН ЖИЛ АЖИЛЛАСАН ХУРАНДАА ГЭЖ БАЙГАА
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • зочин (183.177.97.126)
    Манайх ер нь яачихсан улс вэ? Нэг нь ажил хийлээ нөгөө нь харлуулах муулах, ад үзэх. Яасан ч их нэгнээ үзэн ядсан улс уу.Бид цөөхүүлээ нэгнээ хэмлэж мэрсээр гадны хүчирхэг гүрнүүдийн зүүг болохнээ.Хүний амь аварлаа, хүнд байр өглөө яг юу нь болохгүй байгаам. Нэгнээ муулж харлуулж суухаар өөрсдийн чаддаг зүйлээ л гаргууд сайн хийцгээе.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • irgen (66.181.160.102)
    odoo nigem ni ingej dolooj tsvnh orgohgvi bol amidrah argagvi bolson bna shvvdee UIH n gishvvd 20oni surtalchilgaagaa ehelchihsen aimag aimgin zaluuchuud oyutnig tsugluulj idvvlj vzwer vzvvleed l omno no oorig ni dolooj tohoigig ni orgojongo oloh muu muuhai bolgonig ni dald ywuulj ogch shagnalaar end tendhin aimag sumin hurgan dargantsar bolson yumnuudaaraa manaiMAN g dagawal ajiltai bolno gej daraagin doldoinuud torvvlj ehleed bnashvvdee im bhad mongol mini yaj hogjin uragshlah wedee
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • zochin (24.14.148.192)
    Tataj unahaar yum bichihiin muulah gej bgaa bol sedvee sain unshij bai ter bairiig chini bayanhongort ugsun shuu dee hu
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.137.123)
    Монголчууд өөрсдөө ийм ухамсар дорой бодолтой байгаа юм чинь яаж өөдөлдөг юм. Өөрсдөнд нь таалагдахгүй бол муулна. Муу муухайг л даган баясана. Ийм байж яаж хөгжинө дөө чааваас. Хүн одоо юм хийсэн нь буруутан болдог болцон хорвоо юм дөө хөөрхийс. Яагаад юм хийж байгаагаа дэмжиж магтаж болдоггүй юм бэ
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Ошин (66.181.160.61)
    Алтанхуягийн ал долоогч (Б.Заяа)
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Барс (66.181.160.61)
    Шийдэж өгнө гээд ширээнийхээ нүдэнд мартдаг нөхдийг бодход ёстой зохизуулж бнаа бас ч.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Булгаа (103.26.194.147)
    Хахаха, яг л зурчихсан байна даа, Хүүкийг
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.230.162)
    Хүрэлсүх бусад тэнэг гаруудыг бодвол шударга, юмыг газар дээр нь шийдээд яваад байгаа сайн хэрэг. Даанч тэнэг 75-н эргүү тэнэг лаларууд байхын, нэг хүн мянга хичээгээд яахав дээ, бусад нь хөдөлж өгөхгүй болохоор
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.18.73)
    Онигоо шиг пизда шүү. Яагаад ийм шившигтэй байдаг юм бэ
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Ish ene setgvvlch gevel arai l emgeneltei yum. Yum hj yvaa negniig harluulah gesen bolhi arga. Arai tom sedev olj boloogvi l ym bh daa. Vg vsgiin aldaa vil vguin holboos ntr avah ym alga. Zvgeer l naad yvuurgvi ymaa bolij vz chamtai chamgvi ard tumen denselchihne novsh mini.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.176.180)
    Хэрвээ өнчин хүүхдүүдэд 2 удаа түлхүүр гардуулах ёслол хийсэн бол шившиг шүү. Хүүхдийн зовлонгоор шоудаж тоглосон болно. Арай тэгээгүй байх гэж найдлаа.
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
  • Монгол Улс хөгждөггүйн нэг шалтгаан (125.176.50.35)
    Миний бодлоор Хүрэлсүх юм хийгээд л яваад байгаа юм шиг санагддаг. Энэ сэтгүүлч нөгөө өнцөг сөрөг харж бичсэн бололтой. Ингээд хөгжлийг хойш татсан, нэгийгээ доош хийж санаа нь амардаг хачин улсууд шүү. Нэгдсэн нэгч удирдлаганд орохыг хүсдэггүй. Толгойлоод бусдыгаа урилаад юм хийх гэсэн нэгнийгээ доош татаж унагачихаад нээх сайхан хөгжилтэй Монгол улс болохыг хүсэн мөрөөдөнө. Хийх гэж яваа нэгэндээ тус дэм болж чадахгүй бол зүгээр л замаас нь зайлчихаж байвал харин ч хөгжинө шүү
    2018 оны 05 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Цэлмэг хотхон орчмын авто зам, зогсоолын засвар үргэлжилж байна 7 цаг 12 мин Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад... 7 цаг 24 мин Цахилгаан болон хийн халаагуурт шилжих өрхүүдэд 800-900 мянган төгрөгийн урамшуулал олгоно 7 цаг 30 мин Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжлээ 7 цаг 39 мин АНУ гадаадын 139 төслийн буцалтгүй санхүүжилтийг цуцаллаа 10 цаг 14 мин Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга нээгдлээ 10 цаг 15 мин ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав 10 цаг 16 мин Хүнд машин механизмын салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх сургалтын төсөл хэрэгжиж эхэллээ 10 цаг 17 мин Монгол, Хятадын газрын тосны хамтын ажиллагаа шинэ шатанд шилжинэ 10 цаг 18 мин “Эдүтэн” цахим системийг Монголын бага боловсролд үе шаттай нэвтрүүлж байна 10 цаг 19 мин “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн багш бэлтгэх ажил эрчимжиж байна 10 цаг 20 мин Засгийн газрын хуралдаан эхэлж, нүүрсний экспорт, хууль эрх зүйн төслүүдийг хэлэлцэж байна 10 цаг 21 мин “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэллээ 10 цаг 22 мин Монгол, Польш хоёр улсын иж бүрэн түншлэлийг бататган, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 10 цаг 23 мин Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ 10 цаг 25 мин Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ 10 цаг 26 мин Аж үйлдвэрийн үйлдвэрлэл 7.9 их наяд төгрөгт хүрч, 17 хувиар өсөв 10 цаг 27 мин Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт эхэллээ 15 цаг 54 мин Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон сууц барина 15 цаг 55 мин Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл өгчээ 15 цаг 57 мин
iИх уншсан
Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Юун актуализаци вэ…эээ? Б.Ганцэцэг: Миний ханийн ажилласан жилийг үнэлдэггүй юм гэхэ... Колизейд үнэгүй талх тараадаг шиг Сүхбаатарын талбайд үнэгүй... Н.Номтойбаяр: Х.Баттулгын бүтээсэн хонгилыг нураасан хүн нь ... Мөрөн сумын “Шинэ Мөрөн” худалдааны төвд гарсан галыг бүрэн ... Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож улсад төрийн айлчлал хийн... Гуравдугаар сарын худалдааны тэнцэл ашигтай гарлаа “Blue Origin” эмэгтэйчүүдийн багийг анх удаа сансарт илгээлэ... Монгол, Кубын уран бүтээлчид соёлын хамтын ажиллагаагаа өргө... Х.Нямбаатар: 50 мянган айлыг хийн болон цахилгаан халаалтанд... Н.Учрал, Н.Тэгшбаяр нарыг заналхийлсэн Г.Ганхуягийг цагдан х... “Охидын ариун цэврийн булан” нөлөөллийн ажил 21 аймагт хэрэг... Хятад, Америкийн худалдааны дайн: Ямар үр дагаварт хүргэж бо... Жендэр ба уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын хурал Улаанба... Хятад: АНУ “харилцан татвар ногдуулах” буруу практикийг бүрм... Хархорум хотод цаг уурын радарын станц байгуулахаар Засгийн ... Хөвсгөл аймагт электрон тамхи худалдахыг хориглов Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр үзэлцдэг бол У.Хүрэлсүх, Л.Ою...
Top