x

Цатгалан гөлөг өлсгөлөн ноход болох цаг дор

Дээхэн үед нэг телевизийн үүдээр ороод ихэд атаархаж билээ. Эзэн нь Монголын нэртэй бизнесмэн, бас ч үгүй улс төрд нөлөө бүхий нэгэн. Телевизийн барилга дотор охин компаниудынх нь оффис төвлөрсөн. Доторх тохижилт энэ тэр нь таван одтой зочид буудлаас дутахааргүй, шил толь болсон тансаг газар. Монголд ийм барилгатай хэвлэл мэдээллийн байгууллага хоёр л бий. Хоёулаа хувийнх. Авдаг цалин хангалттай, хийх ажил нь тодорхой учраас сэтгүүлчдийнх нь хараа дээгүүр, гэдэс цатгалан. Сэтгүүлчдийн ийм олонлогийг бий болгож чадсаных нь төлөө энэ хоёр эрхэмд атаархахаас аргагүй.

Гэвч сэтгүүлч хүнд гэдэс цатгалан, мөр бүтэн явахаас гадна хувийн эрх чөлөө гэдэг зүйл ус агаар шиг хэрэгтэй байдаг. Өөрөөрөө сэтгэн бодох, өөрийнхөө өнцгөөс асуудлыг харах, хардаж сэрдэх, хааяахан хайхрамжгүй өнгөрөөх эрх ч бий. Үүнийг харин нөгөө мөр нь цоорхой, гэдэс дундуур яваа ч хувийнхаа эрх чөлөөг хадгалж үлдсэн олонхи сэтгүүлчид, хэвлэлийн жижиг редакциуд гүйцэтгэдэг. Нийгэмд “харанга” дэлдсэн асуудлуудыг тэд л олон нийтийн өмнө дэлгэн тавьж, нүд чих нь болдог. Ард нь мөнгөтэй, нөлөөтэй эзэн, өөрөөс нь өөр хэн нэгний эрх ашиг байхгүй учраас алдсан ч, оносон ч өөрийн дур. Хэвлэлийн байгууллагын нэгэн хэвийн, хэвшмэл дүр төрхийг тэд л өөрчилдөг.

Харин улс төрд бол өөр. Ялангуяа Монголын улс төрд эзэн, боолын сэтгэлгээ ихээхэн ноёлдог. Нэг хэсэг нь эзнээ “долоосоор байгаад” өндөрлөгт гаргаж, долоосоор байгаад нүдийг нь сохолсон атлаа үүнийгээ ч үл анзааран алдаа оноог нь хэлсэн, шүүмжилсэн болгоныг “муу бөгс долоогч, хөлсний бичээч” хэмээн РС-ний араас зүхэж суух нь Монголын эмгэнэл юм. Үг, үзэл зөрсөн болгоныг өлсгөлөн ноход шиг дайрч, ноцно. Бусдын үгийг сонсох, үзэл бодлыг хүндэтгэх, эргэцүүлэх бодох гэх мэтийн эрүүл сэтгэлгээ тэнд байхгүй, манкурт боолоос ялгаагүй.

Яг үнэндээ эзэн эрх мэдлийн өндөрлөгөөс буцаж унах тэр мөчид түүнийг хүрээлж, хөлс, цусыг нь сорж амьдарсан шимэгчид хөөс болон замхарч, нэгэн цагт “баастай бурхан” мэт залагдаж байсан эзэн шаазан заан мэт бяц үсрэх аюултай. Харин шимэгчид өөрийг нь хоолтой байлгах өөр нэг тэнэгийг сонгож олоод тойрон хүрээлж, хөлс, сэвсээр нь хооллож эхэлдэг. Жинхэнэ долоогчид нь тэд юм.

Нохой хоол өгсөн хүнийхээ гарыг хаздаггүй гэдэг. Харин тэд нохой биш учраас хоолгүй хоцрохоос эзнээ зуухыг илүүд үзнэ. Тиймээс эзэн нь тэднийг үргэлж цатгалан байлгах үүрэгтэй. Үүний тулд өмнөхөөсөө илүү ихийг хулгайлах хэрэгтэй болдог. Эс бөгөөс цатгалан гөлөг хэзээ нэг өдөр өлсгөлөн ноход болж, эргээд өөрийг нь зуух аюултай.     

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 1 цаг 26 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 1 цаг 32 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 1 цаг 33 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 1 цаг 40 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 41 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 1 цаг 42 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 1 цаг 43 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 1 цаг 44 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 1 цаг 45 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 3 цаг 4 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 3 цаг 14 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 4 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 4 цаг 7 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top