УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хэлэлцлээ. Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын одоогийн дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан гэж тайлбарлаж байгаа ч МАН-ын бүлэг асуудлыг хуулийн дагуу шийдэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Тухайлбал, Авлигын эсрэг хуулийн 21.1 дээр “АТГ-ын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилно' гэсэн байдаг.
Мөн хуулийн 21.5 дээр “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн байдаг.
Нөхөн томилогдсон ч тухайн өдрөөс хойш зургаан жилийн хугацаатай байна гэдэг утга санааг хуульд тусгажээ. УИХ дахь МАН-ын бүлэг дээрх асуудлаас гадна өөр асуудал хэлэлцээгүй тул хэвлэлийн бага хурал хийхгүй гэлээ.
Сэтгэгдэл (3)