x

Ерөнхийлөгч Х.Баттулга Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Баян-Өлгий аймгийн иргэдтэй Өлгий хотын Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театрт уулзлаа.

Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагссан юм. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож ярилцав.

Өнөөдрийн байдлаар Баян-Өлгийд 101.5 мянган хүн амьдарч байгаа бол малын тоо толгой нь 2.2 сая болж нэмэгджээ. Мөн статистик мэдээллээр 1000 гаруй иргэн идэвхтэйгээр ажил хайж бүртгүүлсэн бөгөөд тэдний дийлэнх нь 15-34 насны залуус юм байна.

Мөн Монголбанкны мэдээгээр энэ оны эхээр тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкуудын зээлийн өрийн үлдэгдэл 132.6 тэрбум төгрөг болсон байна. Үүний 4.5 тэрбум нь хугацаа хэтэрсэн зээл бөгөөд чанаргүй зээлийн хэмжээ 1.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин иргэдийн хадгаламжийн үлдэгдэл 86.4 тэрбум төгрөг болсон нь  өмнөх  оны  мөн үетэй  харьцуулахад  16.5 хувиар өссөн дүн юм байна.

Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэн Баянхан:

Одоо сум бүрт байдаг сумын хурал гэдэг бүтцийг төр засаг эргэж хараад анхаарал хандуулмаар байна. Хэдхэн мянган хүн амтай сумдад энэ хурлаас болж нам, засгаараа талцаж байна. Хоёрдугаарт, ажил хөдөлмөр эрхлэхэд хүртэл танил тал гэдэг болжээ. Өнөөдөр манай аймагт ажилгүй олон залуу бий. Уг нь, МАН-ынхан мөрийн хөтөлбөртөө нэг өрх, нэг ажлын байр гэдэг хөтөлбөр багтаасан ч хэрэгжихгүй байна. Дарга нарын танил тал эсвэл хөрөнгө мөнгөтэй хүн л ажилд орж байна. 18 жилийн өмнө дээд сургуулиа төгссөн миний охин одоо хүртэл ажилд орж чадахгүй байна. Гэтэл танилтай хүн хэдхэн өдрийн дотор ажилд ороод байна. Иймэрхүү шударга бус байдлыг таслан зогсоох хэрэгтэй байна.

Баян-Өлгий аймгийн иргэн Гүлболд:

Хүүхдийн мөнгийг ялгаварлан өгч байгаад сэтгэл зовинож байгаа олон эмэгтэйн төлөөлөл болж үгээ хэлмээр байна. Өнөөдөр хүн бүр Монголын үрс маш олон болтугай гэж ярьдаг ч хүүхдүүдийг багаас нь ялгаварлан гадуурхаж байна. Үүнийг зогсоож хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг олгож, тэгш эрхтэй байлгах ёстой. Мөн хүүхдийн мөнгөнөөс, хадгаламжаас татвар авахаа болих хэрэгтэй. Миний хүүхдийн хадгаламжаас ашгийн татвар гээд авсан байсан. Хадгаламжийн хүү нь 1.3 хувьтай мөртлөө зээлийн хүү нь хоёр гаруй хувьтай байна. Одоо энэ зээлийн хүүгийн асуудалд төр засаг анхаарч, хуулиар зохицуулах хэрэгтэй байна.

Баян-Өлгий аймгийн иргэн:

Төр засаг бизнес эрхлэгчдийг дэмжихгүй байна. Хэцүү олон асуудал байгаа ч хамгийн хэцүү дарамт нь банкны зээл болоод байгаа. Би бизнес эрхэлсэн 20 жилийн хугацаандаа байгууллагынхаа бичиг баримтыг банкны барьцаанд л байлгасаар ирсэн. Одоо арилжааны банкуудын зээлийн хүү 2 хувиас дээш боллоо. Энэ зээлийн хүүгийн асуудалд онцгой анхаармаар байна. Ядаж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол илүү дэмжмээр байх юм.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийн асуултад хариулж, УИХ-д оруулахаар бэлтгэж байгаа хуулийн төслийн үзэл баримтлал болоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (141.168.18.45)
    Olnii omno tashaa tulaad zogsoj baigaa ni tsaanaa l neg gunguiguo mongol haragdaj bna daa kkk. bayn olgii aimagt toriin terguunee suulgachih sandal baihgui yum baihdaa
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 1 цаг 8 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 1 цаг 14 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 1 цаг 16 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 1 цаг 23 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 24 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 1 цаг 25 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 1 цаг 26 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 1 цаг 26 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 1 цаг 27 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 2 цаг 46 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 2 цаг 57 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 3 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 3 цаг 49 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top