x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сард БНХАУ-д айлчлах үеэр Монгол-Хятадын бизнес эрхлэгчид нийт 4.6 тэрбум ам,долларын 36 гэрээнд гарын үсэг зурсан. Айлчлалын үеэр Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмодны боомтод үүссэн асуудалд онцгой анхаарал хандуулж, боомтын гарцыг 3:3 болгоод байгаа. Үр дүнд нь Монголоос нүүрс экспортлогч машины тоо 25 хувиар нэмэгдээд байгаа тухай ГЕГ-ын дарга Б.Асралт мэдээлэв. Гашуунсухайт боомтын дэд бүтцийг сайжруулахад 23 орчим сая долларын хөрөнгө оруулалт хийх асуудлыг энэ айлчлалаар шийдсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараагийн айлчлалаа энэ сарын сүүлээр ОХУ-д хийх гэж байна. Тэрбээр жил бүр болдог "Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум"-д оролцох юм. Түүний энэ удаагийн айлчлалын гол зорилго нь  Монгол, ОХУ-ын Транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурах явдал гэж эх сурвалжууд дурдаж байна.  Дөрөвдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Тээврийн дэд сайд А.В.Лушкинов Монгол улсад гэнэтийн айлчлал хийж, Монгол Улсаас гарч буй уул уурхайн гаралтай бүтээгдэхүүнүүдийг ОХУ-аар дамжуулан далайн боомтуудад хүргэн гуравдагч улсууд руу экспорт хийхэд 93 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлэх тухай баримт бичиг бэлэн болсныг Улаанбаатар Төмөр Зам ХНН-ээс мэдээлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил ОХУ-ын Владивоскот хотод болсон " Дорнын Эдийн засгийн III чуулга"-нд оролцох үеэр энэхүү гэрээг зурах асуудалд хоёр орны ойлголцлыг нэмсэн гэж  мэдэгдэж байсан юм. Тэрбээр форумын үеэр "Миний энд ирсэн гол асуудал бол манай хойд хөрш ОХУ-аар Монголын бараа, таваар дамжин өнгөрөхдөө тээврийн хөнгөлөлт авах зорилт агуулсан. Энэ зорилго үндсэндээ биеллээ гэж үзэж байна. Үүнд оролцож дэмжсэн Путин Ерөнхийлөгч болон албаны хүмүүст дахин баярлаж буйгаа хэлье. Хөгжиж байгаа Зүүн Азид Монгол хөл нийлүүлэн орно" гэсэн билээ.

Эх сурвалжуудын хэлж буйгаар хоёр орны транзит тээврийн гэрээний хөнгөлөлтийн асуудал нь 10 орчим жил үргэлжилж байгаа хэлэлцээ юм. Тэгэхээр Ерөнхий сайдын ОХУ-д хийх айлчлалаар энэ гэрээ эцсийн байдлаар зурагдвал хоёр орны харилцаанд түүхэнд тэмдэглэхүйц үйл явдал болох юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • я (202.21.106.137)
    Монголд төрсөн жинхэнэ монгол хүүхдүүдийг хэний хүүхэд болж төрсөнөөс нь хамаарч төрийн бодлого ялгавартай хандаж байгааг эрс эсэргүүцэж байна хүүхдийн мөнгө хэмээх халамжийн бус ХҮН АМАА өсгөх бодлогийн хүрээндэх асуудлийг ингэж хамаагүй шийдэж болохгүй шүү энд ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БАЙХГҮЙ
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • я (202.21.106.137)
    Монголд төрсөн жинхэнэ монгол хүүхдүүдийг хэний хүүхэд болж төрсөнөөс нь хамаарч төрийн бодлого ялгавартай хандаж байгааг эрс эсэргүүцэж байна хүүхдийн мөнгө хэмээх халамжийн бус ХҮН АМАА өсгөх бодлогийн хүрээндэх асуудлийг ингэж хамаагүй шийдэж болохгүй шүү энд ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БАЙХГҮЙ
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
  • я (202.21.106.137)
    Монголд төрсөн жинхэнэ монгол хүүхдүүдийг хэний хүүхэд болж төрсөнөөс нь хамаарч төрийн бодлого ялгавартай хандаж байгааг эрс эсэргүүцэж байна хүүхдийн мөнгө хэмээх халамжийн бус ХҮН АМАА өсгөх бодлогийн хүрээндэх асуудлийг ингэж хамаагүй шийдэж болохгүй шүү энд ХҮҮХДҮҮДИЙН БУРУУ БАЙХГҮЙ
    2018 оны 05 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 1 цаг 3 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 1 цаг 9 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 1 цаг 10 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 1 цаг 17 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 18 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 1 цаг 19 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 1 цаг 20 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 1 цаг 21 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 1 цаг 21 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 2 цаг 41 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 2 цаг 51 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 3 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 3 цаг 43 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top