x

Шадар сайд эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын талаар санал солилцлоо

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын урилгаар Монгол Улсад айлчилж буй БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны  Дэд тэргүүлэгч хатагтай Ай Лихуа Шадар сайд Ө.Энхтүвшинд бараалхаж, хоёр талын хамтын ажиллагааны талаар ярилцав.  

Шадар сайд Ө.Энхтүвшин уулзалтын эхэнд 2014 онд тогтооосон Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг гээд бүхий л салбарт хурдацтай өргөжиж, үндсэн гүүр нь ӨМӨЗО болж байгааг онцлон тэмдэглэлээ.

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Дэд тэргүүлэгч Айлихуа “Хөрш орнуудтай найрсаг, харилцан үр өгөөжтэй хамтран ажиллах БНХАУ-ын дарга Ши Жинпиний гадаад бодлогын дагуу Монгол, Хятадын худалдааны хэмжээ 2017 оны байдлаар 6.7 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ хэмжээг 2020 онд 10 тэрбум ам.долларт хүргэж, хоёр тал хамтдаа хөгжих, хамтдаа хожих зорилгыг биелүүлэхийн төлөө ажиллаж байна. Монгол Улсын төмөр зам, авто зам, агаарын тээвэр, хилийн боомт, цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг улам хөгжүүлэх, түүнчлэн Монгол, Хятадын боловсрол, соёл, хүмүүнлэгийн салбарын харилцааг эрчимжүүлэхэд анхаарч ажиллана” гэв.

Хатагтай Ай Ли Хуа БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон Хятад, Монголын хил дагуух аялал жуулчлалыг хөгжүүлэх эрмэлзэлтэй байгааг дурдаад Эрээн, Замын-Үүдэд түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн төсөлд Хятадын тал өндөр ач холбогдол өгч буйг нотлов.

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хувьд саяхан Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр хоёр талаас гарын үсэг зурсан Монгол, Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын талаарх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээг түргэтгэх санамж бичгийн дагуу Монголын тал хэлэлцээг ойрын хугацаанд эхлүүлж, Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах чиглэлээр идэвхтэй ажиллах болно хэмээн мэдэгдлээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээлэв

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Дуудлага худалдаанд тавигдсан Трампын Ferrari F430 Coupe 1 цаг 33 мин Хятад сүлжээний хяналтыг АНУ-д шилжүүлэх хэлэлцээр эхэллээ 1 цаг 39 мин Давос дахь Трампын тулган шаардалт ба газар зүйн алдаанууд 1 цаг 41 мин ӨНӨӨДӨР: НИТХ-ын хуралдаан болно 1 цаг 47 мин Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 1 цаг 49 мин Юн Сог Ёлийг яллагдагчаар татжээ 1 цаг 50 мин Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр “Атар” хэвийн боовны баярт зориулсан барилдаанд хоёр дахиа түрүүллээ 1 цаг 50 мин Я.Синнер аварга цолоо хамгааллаа 1 цаг 51 мин Дэлхийн балетын гранпри уралдаанаас өсвөрийн балетчид найман медаль хүртжээ 1 цаг 52 мин ОЛЗ ба ХОХИРОЛ 3 цаг 11 мин Г.Лувсанжамц: Төр хот байгуулах боломжгүй, хувийн хэвшилтэй хамтрах ёстой 3 цаг 21 мин Нуурын 15 метрийн гүнд шумбаж, автомашиныг татан гаргалаа 4 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн 4 цаг 14 мин Японы Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 11 цаг 25 мин Аргентины эдийн засгийн ерөнхий үзүүлэлт өсөлттэй гарчээ Уржигдар 11 цаг 24 мин Ногоон үйлдвэрлэлийн инновацын орныг бий болгох төслийг эхлүүллээ Уржигдар 11 цаг 24 мин Хэнтийн зүүн, Дорнод, Сүхбаатарын баруун хэсгээр их хэмжээний цас орно Уржигдар 11 цаг 22 мин Дэлхийн хамгийн том мөсөн уул арлыг мөргөж болзошгүй байна 2025-01-24 Итали улстай агаарын харилцааны хэлэлцээр байгууллаа 2025-01-24 Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийн тов гарлаа 2025-01-24
iИх уншсан
Цэнддоо: Цагаан сар ба хар зурхай Трамп инаугурацийн өдрөөр 200 орчим зарлиг захирамжид гарын ... Д.Сүхбаатар: Турк үндэстэн Академич Б.Пүрэвсүрэн: Хүрэн нүүрснээс бензин шатахуун гарга... Украины дайныг зогсоохыг В.Путинд уриалжээ М.Чимэддорж: Системтэйгээр иргэдийн улс төрийн эр зоригийг м... NEPKO:Гайхамшигт бодисууд АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөлөө Баярхүү: МОНГОЛ-ТУРК: ӨРГӨН АГУУЛГАТАЙ ЖИШИГ АЙЛЧЛАЛЫН ЦААНА... С.Оюун: П.Очирбат Ерөнхийлөгч бол өөрийнхөө үгэнд эзэн болдо... Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны зөвлөг... В.Зеленский: Гал зогсоосны дараа 200 мянган энхийг сахиулагч... Хамгийн их эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалтыг гаргажээ 2024 онд лавлах утсаар өгсөн зөвлөгөө мэдээллийн тоо 3.7 дах... “Орон нутгийн өмчийн газрын хяналт шалгалт хариуцсан албан х... Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллэ... Монгол Улсын 2025 оны төсөв батлагдлаа Монгол, Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчин ... "Анхан жилдээ ажиллаж буй багш нарын сургалт"-2025 1277 ахмадад интернэт, төрийн үйлчилгээ, банкны төлбөр тооцо...
Top