Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас
- шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэгт зааснаар /Залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон; олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн/,
- шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, Д.Цэнгэнбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар /мөнгө угаах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого болохыг мэдсээр байж; байнга тогтвортой үйлдэж/,
- шүүгдэгч Б.Мэндсайхан, Г.Пүрэвсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг 2024 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад товлон зарласан бөгөөд шүүх хуралдаан 9 дэх өдрөө Хөвсгөл аймгийн Спортын ордонд үргэлжилж байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч гурав, нэр бүхий хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 377, иргэний хариуцагч дөрөв, гэрч нэг, шинжээч нэг, нэр бүхий хохирогч нарын өмгөөлөгч ес, шүүгдэгч нарын өмгөөлөгч долоон хүн оролцож байна.
Эх сурвалж: Хөвсгөлд Аймаг дахь Шүүхийн Тамгын Газар