x

Нүүрсний экспорт дээд амжилт тогтоов

Оны эхний найман сарын байдлаар Монгол Улсын нүүрсний экспорт 25 сая тоннд хүрсэн тухай Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

 

Өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 5.2%-иар өссөн үзүүлэлттэй байна. Сарын дүнгээр авч үзвэл, өнгөрсөн наймдугаар сард 4 сая 125 мянган тонн нүүрсний экспорт хийж түүхэн дээд амжилт тогтоолоо. Харин мөнгөн дүнгийн хувьд 15.6%-ийн өсөлттэй буюу 2.135 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Гэхдээ энэ онд нүүрсний экспорт 42 сая тонн байхаар улсын төсөвт тооцож буй төлөвлөгөө биелэхэд хүндрэлтэй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, оны эхний найман сарын байдлаар манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 9.5 тэрбум ам.долларт хүрч 11.9%-иар өсчээ. Үүнд экспорт 5.4 тэрбум ам.доллар, импорт 4.1 тэрбум ам.долларыг эзэлсэн байна. Тодруулбал, экспорт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15.3%, импорт 7.6%-иар тус тус өслөө. Гадаад худалдаа 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч өнгөрсөн оны мөн үеийнхээс 426.6 сая ам.доллараар нэмэгджээ.

Нийт экспортод эзлэх эрдсийн экспортын хэмжээ 4.44 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 11.5%-иар нэмэгдсэн байна. Энэ дундаа нүүрсний экспорт орлогын дүнгээр тэргүүлж буй бол зэс хоёрдугаарт эрэмбэлэгдэв.

Зэсийн баяжмалын экспортын тухайд оны эхний найман сарын байдлаар нийтдээ 981.9 мянган тоннд хүрч, мөнгөн дүнгээр 1.328 тэрбум ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад жингээр 2.3%-иар өссөн бол үнийн дүнгийн хувьд ижил хэмжээнд хадгалагдаж байна. Харин цэвэр зэсийн хувьд экспортын хэмжээ 6.28 мянган тоннд хүрч, мөнгөн дүнгээр 36.9 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд 30.8%-иар, үнийн дүнгээр 37.9%-иар тус тус буурсан дүн юм.

Төмрийн хүдрийн тухайд, эрдсийн экспортод гуравдугаар байр эзэлж байна. Оны эхний найман сард уг түүхий эдийн экспорт жингээр 5.55 сая тоннд хүрсэн нь 21%-ийн өсөлтийг, үнийн дүнгээр 378.6 сая ам.доллар нь 80%-ийн өсөлтийг харууллаа.

Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алтны экспорт мөн хугацаанд 7.5 тонн буюу 344 сая ам.доллартай тэнцсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнийн дүнгийн хувьд 2.4 дахин, жингийн хувьд 2.2 дахин өссөн дүнтэй гарчээ. Гэхдээ Монголбанкны мэдээллээр, оны эхний найман сарын хугацаанд Төв банкны алт худалдан авалт 9.6 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 21%-иар буурсан байгаа юм.

Түүхий газрын тосны экспорт 4.29 сая баррельд хүрч, 240.9 сая ам.доллартай тэнцжээ. Ингэснээр жингийн хувьд 2.2%, үнийн дүнгийн хувьд 16%-иар тус тус буурсан дүнтэй гарсан байна.  

Жоншны хүдэр, баяжмалын тухайд оны эхний найман сард 420.9 мянган тонныг гадагш нийлүүлж, 132.38 сая ам.доллартай тэнцсэнээр жингийн хувьд 45.6%, орлогын тухайд 36.5%-иар тус тус нэмэгджээ.

Цайрын хүдэр, баяжмалын экспортыг авч үзвэл, мөн хугацаанд нийтдээ 90.7 мянган тоннд бүтээгдэхүүн нийлүүлж, 132.27 сая ам.долларын орлого олсон нь жингийн хувьд 11.6%-иар өссөн ч үнийн дүнгийн хувьд 4.5%-иар буурлаа.

Молибденийн баяжмалын экспорт оны эхний найман сард 3.7 мянган тоннд хүрч 32.7 сая ам.долларт хүрснээр жингээр 5.6%-иар буурсан ч орлогын хувьд 3.3%-иар нэмэгджээ.

Хар тугалгын хүдэр, баяжмалын экспортын хувьд оны эхний найман сарын хугацаанд 15.8 орчим мянган тонн бүтээгдэхүүн нийлүүлж, 34 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь жингийн хувьд 27.6%, орлогын дүнгээр 7.8%-иар тус тус өссөнийг илтгэнэ.

Гянтболдын экспортын тухайд 373.4 тоннд хүрч 4.13 сая ам.долларын орлого олсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс жингийн хувьд ялимгүй буурсан бол, үнийн дүнгийн хувьд 3.1%-иар буурсан дүнтэй гарлаа.

Mongolian Mining Journal

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 6 цаг 13 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 11 цаг 28 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 11 цаг 44 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 12 цаг 27 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 12 цаг 37 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top