Монгол улсад шинэ үеийн барилгын салбар үүсэн байгуулагдсаны 93 жилийн ойд зориулан зохион байгуулагдаж буй “Барилга орон сууц 2019” Үзэсгэлэн яармаг 13 дахь жилдээ “Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе” уриатайгаар болж өндөрлөлөө.
Үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч “Тэсо пропертис” компани нь өөрийн хэрэгжүүлж буй тансаг зэрэглэлийн орон сууцны “Sky Garden Residence”, Хувийн орон сууцны “Palm springs resort and villa”, Стандарт хорооллын жишиг “Содон хороолол” төслүүдээр уг үзэсгэлэнд оролцсон байна.
Үзэсгэлэнгийн “Шилдгийн шилдэг ГРАНПРИ” шагналыг “Sky Garden Residence” төсөл хүртжээ. Уг хотхон нь хүүхдийн эрүүл, аюулгүй өсч бойжих, эрдэмтэй нийтэч хүн болон хүмүүжих орчинг бий болгосон оновчтой төлөвлөлтийг хийсэн байна.
Мөн 2013 оноос хэрэгжиж эхэлсэн 3520 айлын “Содон стандарт цогцолбор” хороолол нь “Барилга, орон сууц 2019” үзэсгэлэнгийн “Шилдэг, Шинэ орон сууц” номинацийг хүртжээ.
Мөн үзэсгэлэнгийн үеэр дээрх төслүүдтэй танилцан, мэдээлэл авсан иргэдийн дунд 65 сая төгрөгийн шагналын сантай нийт 11 азтан шалгаруулах уралдааныг “Тэсо пропертис” компани зохион байгуулсан байна. Тус компанийн зүгээс үзэсгэлэнгийн өдрүүдэд “Үл хөдлөх хөрөнгийн хөгжил” цуврал ярилцлагыг сошиал медиад шууд дамжуулан хэрэглэгчдэд хүргэжээ.