x

Ли Жунмин: Монголын нүүрсний экспорт Австралиас давж магадгүй

Хятадын Нүүрс тээвэр худалдааны ассоциацийн дэд ерөнхийлөгч Ли Жунминтай ярилцлаа.

 

-Монгол Улс Өмнөд хөрш рүүгээ жилд 30 гаруй сая тонн нүүрсийг экспортолж байна. Хэрвээ төмөр зам барьчихвал хэчнээн тонныг гаргах боломжтой гэж та харж байгаа вэ?

-Монгол Улсад Хятад руу экспортлох нүүрсний орон зай маш их байгаа.

Бидний тооцоолж байгаагаар өнгөрсөн жил Монгол Улс 36 сая тонн нүүрсийг гаргасан. Харин энэ жилийн байдлаар Хятад руу 20 сая тонноос ихийг гаргасан байна. Энэ жилийн экспортын хэмжээ өнгөрсөн жилийнхээс давна гэж бид үзэж байгаа. Монгол Улсын тээвэр тасралтгүй хөгжиж байгаагийн хэрээр нүүрс экспортын орон зай улам нэмэгдэнэ гэж үзэж байна.

Экспортлох хэмжээ хэд байх нь Монгол Улсын нүүрсний үнээс шалтгаална.

-Монгол Улс харьцангуй хямд үнээр танай улс руу нүүрсээ гаргадаг шүү дээ?

-Тийм ээ, нэг талдаа үнэ бага байна. Нөгөө талдаа нүүрсний чанараас шалтгаална. Нэн ялангуяа бага тоосонцортой коксжих нүүрс давуу тал болно. Ийм нүүрсийг манай улс авах хүсэлтэй байгаа.

-Хятадын зарим бүсүүдэд коксжих нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгааг танай мэргэжилтэн илтгэлдээ дурдаж байсан. Тэдгээр бүс нутгуудад манай нүүрс экспортлогчид хүрэхийн тулд ямар алхам хийх ёстой вэ?

-Монголын уурхайгаас манай хил дээр очих тээврийн зам ялангуяа төмөр зам огт хөгжөөгүй. Үүнээс бүх зүйл шалтгаалж байна. Одоогийн байдлаар Монгол Улсын Хятад руу экспортолж байгаа коксжих нүүрс авто тээврээр тээвэрлэгдэж байгаа шүү дээ.

Авто тээврийн өртөг нь маш өндөр.

Хоёрдугаарт, алсыг харахад Монгол Улсын нүүрсний авто замын тээвэрлэлт байгаль орчныг асар ихээр бохирдуулж байна. Ингэснээр боомтын ачааллыг нэмэгдүүлж байгаа шүү дээ. Энэ экспортын үр дүнд сөргөөр нөлөөлж байна.

-Монгол Улс 2022 он гэхэд нүүрс экспортлох төмөр замаа тодорхой хэмжээнд шийдэхээр болсон. Одооноос зарим төсөл нь хэрэгжиж эхэлж байгаа. Төмөр зам баригдаад нүүрсээ экспортоллоо гэхэд үр дүн нь мэдээж эерэг гарна. Гэхдээ төмөр зам барьснаар асуудал шийдэгдэхгүй гэдгийг манай хувийн хэвшлийнхэн хэлж байна л даа. Тэгэхээр монголчуудад төмөр замаа барихаас гадна анхаарах ямар зүйлүүд байна гэж та харж байгаа вэ?

-Бидний үзэж байгаагаар өнөөдөр Монгол Улсаас коксжих нүүрс худалдаж авах шаардлага их байна. Гэвч энэ нь хэр удаан үргэлжлэхийг бид мэдэхгүй. Яагаад гэхээр төмөрлөгийн үйлдвэрлэл манай оронд дээд цэгтээ хүрсэн.

Ирээдүйд коксжих нүүрсний хэрэглээ тийм ч их биш байх болно. Тиймээс өнөөдөр нүүрсний чанар тогтвортой байх хэрэгтэй. Монголчууд нүүрсний өртгөө тогтвортой барьж байх хэрэгтэй.

Хятадын нийгэм социалист зах зээлийн зарчмаар явж байгаа шүү дээ. Тиймээс бүтээгдэхүүн чанар болоод үнээс шалтгаална. Хятадад сайн чанарын коксжих нүүрсний зах зээл дутмаг байгаа. Монголын коксжих нүүрсний чанар сайн байвал орон зай их гэж бид үзэж байна. Ирээдүйд хэрэгцээ нь саарах магадлалтай ч өнөөдөр коксжих нүүрсний хэрэгцээ их байна.

-Өнгөрсөн жил танай судлаач эмэгтэй Хятадын “Цэнхэр тэнгэр хамгаалах” бодлого хэрэгжиж байгаа гэж дуулгаж байсан. Тэр бодлоготой холбогдож байгаа юу?

-Бага зэрэг холбоотой. Яагаад гэвэл Хятад Улс өнөөдөр байгаль орчныг хамгаалах тал дээр маш их ач холбогдол өгч байгаа.

Ши Жиньпин дарга энэ асуудлыг дэвшүүлж тавихдаа таван том хөгжлийн зарчмыг тодорхойлсон. Үүний нэг нь бол экологи хамгаалах бодлого юм. Хятадын өнөөгийн хөгжил бол хүрээлэн байгаа орчноос салж чадахгүй. Ийм учраас бид гадаадаас импортоор авч байгаа нүүрсэнд нэн түрүүнд дээд зэргийн чанартай байх ёстой гэдэг шаардлагыг тавьж байгаа юм.

-Монголын нүүрс хэр чанартайд тооцогдож байгаа вэ?

-Монголын коксжих нүүрсний чанар нэлээд сайн гэж үзэж байгаа. Ийм учраас дунд зэргийн чанарын нүүрсийг хязгаарлаж байна.

-ОХУ 2022 он гэхэд нүүрс экспортоор тэргүүлэгч болно гэдэг зорилтыг тавиад байгаа. Тиймээс хурдацтай өрсөлдөхгүй бол гүйцэгдэж магадгүй гэдгийг манай нүүрсний салбарынхан ярьж байна. Ер нь бидэнд ОХУ-ыг хойноо орхиж, Австралийн өмнө гишгэх боломж байгаа болов уу?

-Боломж байгаа. Аль алиных нь давуу талыг үзэх хэрэгтэй. Монгол Улс Хятадтай маш ойрхон хилээр холбогдсон. Энэ бол маш том давуу тал. ОХУ бодит байдал дээр манай улсаас хол оршдог шүүдээ. Тиймээс монголчууд энэ давуу талаа маш сайн ашиглах хэрэгтэй.

-Ер нь Хятадын далайн боомт руу зүтгэхээс гадна ойрхон боомтуудад харилцаа холбоогоо тогтоох хэрэгтэй гэдэг асуудлыг манай нүүрсний салбарынхан ярьж байна?

-“Ганц мод”, “Гашуун сухайт” зэрэг тогтвортой хэд хэдэн боомт байна. Энэ хоёр боомт Монголоос импортлох нүүрсний 80 хувийг эзэлчихээд байна. Монголчууд Хятадын далайн боомтод гарч болно. Тийшээ очих хэмжээ нь бага. Монголын нүүрс Хятадаар дамжуулж цаашаа гарахгүй. Хятадын гангийн үйлдвэрүүдэд борлуулагддаг.

-Танай коксжих нүүрсний жилийн хэрэглээ хэдэн сая тонн байдаг вэ?

-Энэ бол маш их.

-Манайхаас хэдий хэр хэмжээг авах боломжтой вэ. Дээд хязгаар нь?

-Манай коксжих нүүрсний хэрэгцээ 600 сая тонноос их. Монголоос хэдийг авах боломжтой вэ гэдгийг хэлэхэд боломжгүй л дээ. Олон талаас бид нүүрс импортолж байгаа шүү дээ. Австрали, ОХУ, Индонезээс авдаг. Гэхдээ энэ жил Монголоос авах нүүрс Австралиас давж магадгүй байна.

-Яагаад?

-Монголоос Хятад руу экспортлох нүүрсний хурдац нэмэгдэж байна. Австралиас Хятад руу далайн замаар тээвэрлэхэд тээврийн үнэ бага байдаг. Энэ нь давуу тал болдог. Гэхдээ манайхаас хол шүү дээ.

-Хэрвээ бид төмөр замаа тавиад танайх рүү жилд 60 сая тонноос их нүүрс гаргалаа гэж бодъё л доо. Тэгвэл танайх ямар нэгэн хязгаар тавих уу. Манай экспорт нэмэгдэхээр танайхаас бага зэрэг хяз-гаар тогтоодог үе байдаг шүү дээ?

-Ойрын хэдэн жил ийм хязгаар байхгүй байх гэж би бодож байна. Нэг ёсондоо бодлогын хувьд ямар нэгэн хязгаар тогтоохгүй. Ямар нүүрсийг хязгаарлаж байна вэ гэхээр доод, дунд, муу чанарын нүүрсийг хязгаарлана. Өрсөлдөөнөөс шалгарсан нүүрсийг л бид авна.

-Хятадын нүүрсний зах зээлийн талаар сонирхуулж яриач?

-Товчхон хэлэхэд, ойрын хэдэн жил Хятадад бүтцийн өөрчлөлт хийж байгаа. Манай улсын эдийн засаг өндөр хурдацтай өсөлтөөс чанарыг чухалчилж хөгжиж байна. Эдийн засгийн хэмжээ маш их байгаа.

Гэхдээ хурдыг бид аажим сааруулж байна. Тиймээс өнгөрсөн хоёр жилд нүүрсний салбар, ган төмрийн салбарт нэлээд илүүдэл гарсан. Иймээс бид үйлдвэрлэлээ сааруулж байгаа юм. Гэвч коксжих нүүрсний хувьд дутагдалтай байгаа нь үнэн. Харин эрчим хүчний нүүрс илүүдэлтэй байгаа. Ийм үед коксжих нүүрсний үнэ өндөр байна.

-АНУ, БНХАУ-ын худалдааны дайн болж байна. Энэ нь нүүрсний салбарт хэрхэн нөлөөлөх бол?

-Бага зэргийн нөлөө байна. Бид яагаад хурдаа сааруулж байна вэ гэвэл эдийн засгийн дайнтай холбоотой. Яагаад гэвэл Хятадын нээлттэй хаалганы бодлого эрчимтэй явж байгаа.

Худалдааны дайн эхэлснээр бидний экспортод нөлөөлсөн. Энэ бол манай дотоодын асуудал. Гэхдээ бидэнд ашигтай нэг тал байгаа. Манай улсаас АНУ руу экспортолж байгаа бүтээгдэхүүн тэдэнд нэн түрүүнд шаардлагатай. АНУ татвараа нэмсэн ч эцсийн хэрэглэгч нь ард түмэн нь шүү дээ. Тиймээс жаахан нөлөө байгаа ч манай эдийн засагт асуудал үүсгэхгүй.

Энэ бүтээгдэхүүнээ дотооддоо худалдах орон зай бидэнд бий. Тиймээс орон зайгаа нөхөх бодлого явуулж байгаа юм. Иргэдийнхээ орон сууц, эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийг сайжруулах, өндөр хурдны зам, төмөр зам барихад эдийн засгийнхаа үр ашгийг зориулж байна. Ингэснээр харин ч манай улсын эдийн засгийг хөгжүүлэхэд түлхэц болж байгаа юм.

"Үндэсний шуудан" сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 6 цаг 48 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 3 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 12 цаг 20 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 2 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 12 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top