x

Оросын тал төмөр замын ямар төслүүдэд хамтрах сонирхолтой вэ?

Mongolian Mining Journal

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.  Өнөөгийн байдлаар Монгол, Оросын талын хувь оролцоотой аж ахуйн ганц нэгж “Улаанбаатар төмөр зам” ХНН бөгөөд шинээр барих төмөр замын төслүүдэд Оросын тал хамтрах талаар хаалттай хуралдаанаар санал солилцсон байна.

Айлчлалын үр дүнгийн талаар хоёр улсын Төрийн тэргүүн нар мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч “ОХУ-ын Засгийн газраас бидний хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо Монголын тал илэрхийллээ.

2018 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид Алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна” гэж мэдэгдсэн юм.     

Монголд шинээр баригдах төмөр замын төслүүдэд хамтран ажиллах талаар Оросын талтай санал солилцсон тухай Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Хойд хилээс урд хил хүрэх чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын суурь бүтцийг янзлах, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, мөн боловсон хүчнийг бэлтгэх дадлагажуулахад анхаарах талаар шинэчлэх асуудлыг ярилцсан.

Мөн шинэ төмөр замын асуудлаар хэд хэдэн санал солилцсон. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд оросын тал оролцох, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рельс төмрийн Оросын талаас нийлүүлэх болоод мэргэжлийн туслалцаа мэдлэг үзүүлэх, цаашлаад Арцсууриас нааш татах Олон Овоот чиглэлийн төмөр замд хамтран ажиллах, Кызыл-Курагино чиглэлийн төмөр замтай холбох талаар нэлээд яриа хийгдлээ” хэмээн айлчлалын үеэр МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Эргэн сануулахад, 2014 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсад хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үр дүнд байгуулсан хэлэлцээрт төмөр замын тодорхой ганц чиглэл туссан нь “Салхит-Эрдэнэт салбар төмөр замын шугамыг баруун хойд чиглэлд үргэлжлүүлэн Монгол Улс, ОХУ-ын хилд хүргэж, ОХУ руу төмөр замын шинэ гарц нээх, улмаар ОХУ-ын Тува улсын Кызылтэй холбосноор Оросын уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д гаргах шинэ зам бий болгох” тухай тэмдэглэгдсэн байдаг.

2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд анх Монгол Улсын Засгийн газар 50-100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл ОХУ-аас хүссэн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны XX хуралдааны протоколд тэмдэглэгдсэн байдаг. Тухайн үед зээлийн хөрөнгийн зарцуулалт тодорхойгүй шалтгаанаар Оросын тал татгалзсан тухай мэдээлэл цацагдаж байсан. Энэ тухай Монгол Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Багагүй хугацаанд яригдаж байгаа Орос улсаас олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг Монгол улс төмөр замын дэд бүтэц, Улаанбаатар хотын ДЦС-ын шинэчлэлд зориулна гэсэн тодорхой санал тавьсан. Одоогоор хоёр улсын Сангийн яам энэ асуудлыг хамтран судалж байна” хэмээн 2018 онд MMJ сэтгүүлд өгсөн ярилцлагдаа дурдаж байв.

2018 оны зургаадугаар сарын 8-нд Улаанбаатар хотноо зохиогдсон “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээний хүрээнд “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай” хэлэлцээрийг Монгол, Оросын Засгийн газар хооронд үзэглэх ёслол болсон билээ. Хоёр улс харилцан дамжин өнгөрөх тээвэрт ННТ-аас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд хөнгөлөлттэй тарифыг 25 жил тогтвортой байлгахаар хэлэлцээрт тусгасан юм.

2018 оны зургаадугаар сарын 29-нд УИХ-ын чуулганаар “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”- ын баримт бичгийг батлах тухай УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл батлагдсан. Нэмэлт өөрчлөлтөөр төмөр замын бодлогод Эрдэнэт-Арцсуурь, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хоёр чиглэлийг нэмж тусгасан. Ингэснээр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын  II шатанд баригдах Нарийнсухайт-Шивээхүрэн 45.5км, Тавантолгой- Гашуусухайт 267км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг 380км, Хөөт –Бичигт 200 км   зэрэг 900  км дээр нэмээд Эрдэнэт-Арцсуурь 780км болон Зүүнбаян-Ханги 280км  нийтдээ 1900 орчим км зам болж өөрчлөгдсөн юм.

2019 оны тавдугаар сарын 24-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон юм. Энэхүү чиглэлд төмөр замын шавыг хоёр дахь удаагаа тавьж буй. Тодруулбал, 2011 онд “Шинэ төмөр зам” төслийг Дорноговь аймгаас эхлүүлэхээр болж Сайншанд сумын нутагт “Хар тойром” хэмээх  газар төслийн шав тавих ёслол болж байсан билээ. Монгол Улсын “Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын I үе шатанд нийт 1100 орчим км барихад Тавантолгой-Зүүнбаян чиглэл туссан.    

ОХУ-ын Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалын хүрээнд нийт 10 баримт бичгийг талууд үзэглэв.

  1. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ
  2. Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  3. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  4. Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчилгээг сунгах тухай Засгийн газар хоорондын протокол
  5. Монгол-Оросын улсын хил дээрх Хиагт-Алтанбулаг олон улсын авто замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын протокол
  6. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө
  7. Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар ОХУ-ын "Росгеологи" ХН-ийн ТӨК хоорондын хэлэлцээр
  8. "Монгол шуудан" хувьцаат компани ОХУ-ын "Орос шуудан" холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын стратегийн хамтын ажиллагааны нэгдсэн хэлэлцээр
  9. “Эрдэнэс Монгол” ХХК ОХУ-ын “Россети” олон нийтэд нээлттэй ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  10.  "Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК" ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 6 цаг 24 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 11 цаг 39 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 11 цаг 55 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 12 цаг 38 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 12 цаг 48 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top