x

30 гэр бүл буюу 30 чеболь

Монгол Улсад дэд бүтэц, уул уурхайн салбар дахь ашиг сонирхол, авлигаар холбогдсон “30 гэр бүл”-ийн хяналт дарангуйлалд автсан, аливаа томоохон хэмжээний төсөл, хөтөлбөрийн үр шимийг зөвхөн тэд л хүртдэг тогтолцоотой болсон талаарх шүүмжлэл нийгэмд бий. Сонирхолтой нь, Өмнөд Солонгост улс төртэй хутгалдсан бизнесийн элит “30 гэр бүл” гэх ойлголт байдаг ажээ. Тэд улс орноо хөгжүүлж буй мэт харагдах хэрнээ улс орныхоо эдийн засагт нөхөж боломгүй хямрал авчирсан байх юм.

Түүхийн хуудас сөхвөл:
1950-иад оны Солонгос. Хагас зууны Японы дарлал, Солонгосын дайн зэрэг асар хүнд нөхцөл байдлын улмаас эдийн засгийн хөгжлөөрөө илт хоцорсон ирээдүйгүй улсад тооцогдож байв. Гэвч Өмнөд Солонгос ердөө 30 орчим жилийн дотор эдийн засгаа босгож чаджээ. 1996 онд тус улс Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (Organisation for Economic Co-operation and Development, OECD) гишүүнээр элсчээ. Тус байгууллага ардчилал, чөлөөт зах зээлийн үнэт зарчмуудыг хүлээн зөвшөөрдөг 36 гишүүн орноос бүрддэг.

Тус байгууллагын ихэнх гишүүд өндөр орлого, хүчирхэг эдийн засагтай бөгөөд хүний хөгжлийн индекс зэрэг үзүүлэлтээр дэлхийн хэмжээнд дээгүүр орно. Солонгос дэлхийд усан онгоц, компьютерийн чип, автомашин, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл зэргээр тэргүүлж байна. Гэвч Samsung, LG Group, GS Group, Hyundai, SK Group, Daewoo, Lotte, CJ Group зэрэг дэлхийн хэмжээний группууд нь цөөхөн гэр бүлийн(чеболь) эзэмшилд байдаг онцлогтой.

Чеболь нь Солонгосын үйлдвэрлэл, санхүүгийн томоохон бүлэглэлийн нэг хэлбэр. Эдгээр группуудийн захиргаа, санхүү, хяналтын шийдвэр гаргах хэмжээний хувьцааны хувь цөөн гэр бүлийн мэдэлд бий. Чеболиуд Солонгосын дайны сүүлээр үүссэн бөгөөд өнөөг хүртэл оршин тогтнож байна. Тэднийг “30 гэр бүл” гэж нэрийддэг. 1998 онд Солонгосын нийт аж үйлдвэрийн салбарын борлуулалтын 46 хувь тэдэнд оногдож байжээ. Энэ нь Солонгосын эдийн засгийг тэдэнгүйгээр төсөөлөх боломжгүй гэсэн үг.

1980-аад оны дунд үеэс Өмнөд Солонгос эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхлэв. Тэд асар богино хугацаанд дэлхий нийтийг “алмайруулах” амжилтад хүрч чадсан. Гэвч хөгжиж буй эдийн засагтай улсуудад тохиолддог нийтлэг алдаа дутагдал “хөөсөрч” байсныг дурдахгүй өнгөрч болохгүй. Чеболиуд “нүсэр том” болж хүрээгээ тэлсэн группийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг дүгнэж цэгнэх, тэр ч байтугай хяналт тавих боломжгүй байжээ[Sung Wook Joh, “Corporate Governance and Firm Profitability: Evidence from Korea Before the Economic Crisis’]. Үүнээс гадна, өрийн асуудал хэр хэмжээнээсээ хэтэрч эхэллээ. Тухайлбал, Samsung-ын хувьд гэхэд л өөрийн хөрөнгөөс нь даруй 3,5 дахин, Daewoo 4,1 дахин, Hyundai 5,6 дахин өртэй болсон байв.

1990 оны үеэс чеболиуд улс төрийг манлайлагч намуудын удирдах түвшинд гарч ирлээ. Тэд энэ давуу байдлаа урвуугаар ашиглаж, бага хүүтэй асар их хэмжээний зээл авах, группийнхээ өрийн дарамтыг харьцангуй бага үнээр төлөх зэрэг боломжуудыг тултал нь ашиглаж эхэлсэн юм. Тухайн үед Солонгосын санхүүгийн салбар хөл дээрээ баттай зогссон гэж тооцоо хийсэн гаднын хөрөнгө оруулагчдаас капитал татах шиг хялбар асуудал байсангүй. Мөн чеболиуд гаднын банкнаас хүссэн хэмжээгээрээ зээл авч байв. “Hot money” буюу “халуун мөнгө”-ний урсгалыг чеболиуд өөрийн урт хугацаат төслүүд рүү цутгаж эхэлжээ.

Халуун мөнгө гэдэг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлдвэрлэл эрхлэх зориулалттай урт хугацааны хөрөнгө оруулалт биш, харин богино хугацаанд ашиг хийгээд хэзээ ч гарч явахад бэлэн мөнгөний урсгал учраас хөгжиж буй эдийн засагт туйлын хортойд тооцогдоно. Ингэж санхүүгийн хямрал Солонгост эхлэлээ тавьжээ. Бизнесийн олон төрлөөр амжилттай ажиллаж байсан Samsung автомашин үйлдвэрлэлийн урт хугацаат төсөлд “халуун мөнгө”-ийг орууллаа. Энэ нь хожмоо тус компанийг асар их өрөнд оруулсан буруу шийдвэр болов.

Daewoo группийн эзэд хуучин социалист улс орнуудын орон зай, түүний дотор Оросын өргөн нутаг дэвсгэрт тооцоо судалгаа багатай их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, олон тооны “нүсэр” үйлдвэрүүд босгож эхлэв. Мөн автомашины үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийж дампуурах эхлэлээ тавьсан байдаг.

Ийнхүү 1996 онд хямралын анхны шинж тэмдэг мэдрэгдэв. Гангийн үйлдвэрлэгч Hanbo Group дампуурлаа зарлав. Удалгүй автомашин үйлдвэрлэгч Kia групп санхүүгийн асар хүнд байдалд орсон талаар шуугиан дэгдлээ. 1997 оны зун зургаан том чеболь дампуурлаа зарлаж, гадаадын хөрөнгө оруулагчид сандарч, бужигнаж эхэллээ. Тэд чадах чинээгээрээ хөрөнгөө татаж эхлэх нь тэр. Ийнхүү нэгэнт эрчээ авсан хямралыг тогтоох ямар нэгэн хүчин зүйл тэр үеийн Солонгосын эдийн засагт байсангүй. Энэхүү хямралыг эдийн засгийн буруу бодлого гэхээсээ илүүтэй улс төрд шургалсан цөөн “гэр бүл” өрдсөн байдаг.

Ийм түүхийг Индонезийн ерөнхийлөгч Сухартогийн үеийн Индонез, Б. Ельцины үеийн ОХУ... зэрэг олон улсын жишээнээс харж болно. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралын гарал үүслийн талаар олон янзын шалтгаан нэрлэдэг ч хөгжиж буй эдийн засагтай улс орны хувьд анхаарах гурван хүчин зүйл байдгийн нэг нь “Бизнес, санхүүгийн лидерүүд улс төртэй хэт хутгалдах” гэх шалтгаан бий.

Монголын “30 гэр бүл”

Гэр бүлийн тоо тийм чухал биш. “30 гэр бүл” гэдэг нь “цөөн” гэсэн утга илэрхийлнэ. Манай улсын томоохон мөнгөн дүнтэй эдийн засаг, санхүүгийн аливаа шийдвэрт бүлэглэлийн эрх ашгийг тооцдог болоод багагүй хугацаа өнгөрч байгаа бололтой. Хэрэв “30 гэр бүл”-ийн эрх ашиг нь зөрчигдвөл УИХ-ын шийдвэрийг ч гацаадаг талаар ноцтой баримтыг зарим улс төрчид ярьж байна. Ардчилсан нам засаглаж байх үед “Чингис бонд”-ын мөнгөнөөс чамгүй хүртсэн “бизнесмэн” гишүүд, МАН төрийн эрх барьж буй өнөө цагт олон тэрбумын концессыг өөрийн мэдлийн компаниуддаа хуваарилсан... гээд жишээ татвал захаас аваад олон. Бүлэглэлийн шийдвэр албан ёсны хууль болж гардаг учраас тэдэнд хариуцлага тооцох боломжгүй. Учир нь УИХ-д тэд өөрсдөө эсвэл төлөөллөө хангалттай шургуулжээ.

Манай улс уул уурхайн эрдэс баялгийн арвин их нөөцтэй. Өвгөдийн цусаар “тамгалсан” энэхүү баялгийг, өдгөө цөөн хэдэн нөхөд эзэн суужээ. Тэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг бүрэн хяналтдаа авсан төдийгүй олон нийтийн сүлжээг ч "барих" оролдлого хийж байна. Тиймээс “тэднийг өмгөөлдөг” дуу хоолой нийгэмд “нэн чанга”. “Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж туслах ёстой биш үү? Баялаг бүтээгчид рүүгээ дайрах нь буруу. Тэдний улсад төлсөн татвараар та, цалин, тэтгэвэртэй байгаа юм шүү” гэх ухуулга нэн хүчтэй цацагдаж байна. Энэ нь “онцгой эрх дархтай гэр бүл”-ийн ойлголтыг саармагжуулж, нийтийг талцуулах оролдлого.

Манай үндэсний үйлдвэрлэгчид нь төрөөс элдэв хөнгөлөлт чөлөөлөлт шаардахгүйгээр хөдөлмөр эрхлэн, татвараа төлж, ажлын байр бий болгож, Монгол улсын эдийн засгийн хүндийг үүрч яваа. Энэ олон мянган аж ахуй нэгжүүд манай улсын хөгжлийн гол түлхүүр гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин баялаг бүтээгчдийн ар зоогоор нуугдан, нийт иргэд аж ахуй нэгжийн төлсөн татвар болон байгалийн баялгаар “найрлаж” суугаа “30 гэр бүл” өндийж буй эдийн засагтай манай орны хувьд сайныг авчрахаасаа илүүтэй саад тотгор болно.

Манай эдийн засаг дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнээс ихээхэн хараат. Манай валют олдог гадаад худалдааны нийт дүнгийн 90 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт эзэлдэг. Тэр дундаа зэс, нүүрс ойролцоогоор 70 хувийг дангаараа бүрдүүлнэ. Тэгвэл энэ хоёр чухал түүхий эдийн статистик үзүүлэлтийг харцгаая. Зэсийн баяжмалыг 2013 онд 948,9 сая ам.доллароор борлуулж байсан бол 2018 онд 2 тэрбум 12 сая ам.доллар болж 2 дахин өссөн, нүүрс 2015 онд 555.9 сая ам.долларын борлуулалт хийж байсан бол 2018 онд 2 тэрбум 802 сая ам.доллар болж бараг зургаа дахин өсчээ.

Тэгвэл энэ хэрээр иргэдийн амьжиргааны түвшин, бодит орлого нэмэгдэж, нийт иргэдэд тэгш хуваарилагдсан уу гэдэг асуулт зүй ёсоор хөндөгдөх ёстой. Үнэн хэрэгтээ эрдэс баялгаас хамаарсан эдийн засгийн өсөлт хөгжлийн хэмжүүр огтхон биш. Хэрвээ үйлдвэрлэл хөгжиж, ажилгүйдлийн түвшин буурч, орлого нь зарлагаа давсныг нийтэд тэгш хуваарилаад ирвэл иргэн бүр үр шимийг нь мэдрэх боломжтой болно. Харин уул уурхайн орлогын дийлэнхийг “гарын үсэг” зурдаг эрх мэдэл бүхий цөөхөн гэр бүлийнхэнд ногддог. Орлогын тэгш бус байдал гэдэг санхүүгийн хямралаас ч аюултай үзэгдэл. Энэ үзүүлэлт нэмэгдэх тутам нийгэмд дургүйцэл, үзэн ядалт гаарч, үймээн самуун дэгдэж, төр улсаа самарсан жишээ олон.

АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч асан Франклин Д.Рузвельт: “Бизнесмэн хэзээ ч улс төрийн сайн зүтгэлтэн болдоггүй. Түүний цорын ганц сонирхол бол халаасаа зузаатгах явдал болохоос ард түмэн огт биш” гэж зүгээр нэг хэлээгүй нь лавтай.

Эдийн засагч Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.42.111)
    Мундаг нийтлэл байна шүү.Дөжрөөд мангартчихсан олон нийтэд сайн хүрэхгүй л дээ
    2019 оны 09 сарын 11 | Хариулах
  • Зочин (59.153.114.249)
    маш аятайхан нийтлэл бна шүү.
    2019 оны 08 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 6 цаг 5 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 11 цаг 19 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 11 цаг 36 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 12 цаг 19 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 12 цаг 29 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top