2019 оны наймдугаар сарын 26-ны өдөр I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 66,290,030 төгрөгийн үнийн дүн бүхий 319,255 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Могойн Гол" ХК (BDL+7.88%) болон "УБ-Бүк" ХК (BUK+7.52%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" ХК (HGN-9.09%) болон "Ард Даатгал" ХК (AIC-6.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.01 хувиар буурч, 19324.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,480,099,502,096.70 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ