x

Ч.Дэлгэр: Практик буудлагын спорт олимпийн төрөл болно

Энэ сарын 3-10-нд Швед улсын Карлскога хотод болсон практик буудлагын спортын ДАШТ-ээс манай улсын баг мөнгөн медаль хүртсэн. Энэ талаар Монголын практик буудлагын холбооны нарийн бичгийн дарга Ч.Дэлгэртэй ярилцлаа.

 

-2017 онд хүрэл медаль авсан бол энэ жил амжилтаа ахиулж мөнгөн медаль авчээ. Гурван баг оролцсон гэсэн үү?

-Практик буудлага бол аль нэг төрлөөр бус бүх төрлөөр нь давхар хичээллэж болдог онцлогтой спорт болохоор тухайн төрлийн ДАШТ жил  дараалан болдоггүй.

Өмнөх карбины ДАШТ 2017 онд ОХУ-ын Москва хотод болсон. Манай улсаас 20 хүний бүрэлдэхүүнтэй таван баг оролцсоноос эрэгтэй, эмэгтэй багууд маань хоёр өөр ангилалд тус бүр хүрэл медаль авч байсан.

Энэ жил гурван багийн 12 тамирчин оролцсоноос  гар цэнэглэлттэй стандарт ангилалд хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй тамирчнаас бүрдсэн холимог баг мөнгөн медаль авч амжилтаа бататгалаа.

-“Mongolian steppe-2019” олон улсын тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулсан. Энэ нь практик буудлагын спортыг хөгжүүлэхэд том түлхэц болсон болов уу?

-Олон улсын практик буудлагын холбоонд 2012 онд гишүүнээр элссэнээс жилийн дараа гар бууны төрлөөр олон улсын тэмцээн зохиох эрхтэй болсон. “Mongolian open” гар бууны төрлийн олон улсын тэмцээнээ зургаа дахь жилдээ, “Mongolian steppe-2019” олон улсын тэмцээнийг анх удаа карбины төрлөөр амжилттай зохион байгууллаа.

Анхны тэмцээнд Монгол, Швед, Норвеги, Франц, ӨАБНУ, Орос, Хонг Конг, Филиппин гэсэн найман орны 70 тамирчин оролцсон.  Дэлхийд өндөр зэрэглэлд тооцогдох тамирчид ирж оролцсонд бид сэтгэл хангалуун байна. 

Эдгээр тамирчдын ур чадвар, олон улсын тэмцээнийг хэрхэн зохион байгуулах туршлагаас суралцсан нь  практик буудлагын спортын хөгжилд  том хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.

-Карабины төрөл холын зайнд бууддагаараа онцлогтой байдаг бил үү?

-Бусад төрөлтэй харьцуулахад карабинаар хол зайд буюу 200-аас дээш метрийн зайнд буудах шаардлага тавигддаг.

Манай улс Азидаа газар нутгийн  хувьд өргөн боломжтой, хууль эрх зүйн орчин сайн учраас карабины төрөл хөгжих бололцоо бий.

Гар бууны төрөл сайн хөгжсөн Индонез, Филиппин улстай зэрэгцэхээс илүү өөр чиглэлийг хөгжүүлбэл манай улс бүс нутагтаа өндөр амжилт үзүүлэх боломжтой гэж  бид харж байгаа. Манай газар нутгийн онцлог, дасгалын байгууламж Европоос ирсэн тамирчдын сонирхлыг татаж тэдэнд сорилго болж чадсан гэж хэлсэн.

-Практик буудлагын спорт дэлхийд хөгжөөд нэг их удаагүй байгаа юу?

-Практик буудлагын спорт үүсэж хөгжөөд 40 гаруй жил болж байгаа боловч 2010 оноос дэлхийд эрчимтэй түгэн дэлгэрч байгаа спорт. Тиймээс энэ спортоор дэлхийтэй хөл нийлүүлэн алхах бололцоо бидэнд байна.

Бид практик буудлагын спортын дэлхийд манлайлах топ 10 улсын нэг болох  зорилго тавиад үүнийхээ төлөө  зүтгэж байна. Буудлагын олон төрөл байдгаас хичээллэгч, хамрах орны тоогоороо практик буудлага бол олимпийн буудлагын дараа бичигддэг том спорт. Тиймээс олимпийн нэг төрөл болгох тал дээр олон улсын практик буудлагын холбооноос зорьж ажиллаж байна. Манай улс буудлагын аль ч спортоор хичээллэхэд насны хязгаарлалт байхгүй, иргэддээ ээлтэй хуультай. Бусад орны хүмүүс ч эрх зүйн зохицуулалт сайтай гэж магтдаг.

-40-ээс дээш насныхан энэ спортоор амжилт гаргах магадлал өндөр байдаг гэсэн. Энэ нь юутай холбоотой байдаг юм бол?

-Практик буудлагын спорт нь тамирчнаас буудаж чаддаг, хурдан хөдөлдөг байхаас  гадна нарийн тооцооллыг шаарддаг. Дасгал бүр өөр өөрийн онцлогтой учраас дасгал бүр дээр толгойгоо ажиллуулна.

Дан ганц байгаа онох тухай бус хэрхэн богино хугацаанд дасгалаа гүйцэтгэх, яавал цэцэн мэргэн буудах вэ, ямар байрлалаас, ямар дарааллаар гүйцэтгэвэл амжилт гаргах боломжтой вэ гэдгээ нарийн бодож тооцоолно. Тиймээс 40-ээс дээш насныхны амжилт амьдралын туршлагатай  нь  холбогдох байх.

Ямар нэг зүйлийг хурдан хугацаанд бодож боловсруулдаг оюун ухааны чадамж өндөртэй, мөн зарим талаар  физиологийн онцлогт нийцдэг учраас Монголчууд энэ спортоор амжилт гаргах бүрэн бололцоотой.

-Практик буудлагын спортыг хөгжүүлэхийн тулд юун дээр анхаарах ёстой вэ?

-Жилд хилээр оруулж ирэх галт зэвсэг болон сумны тооны хязгаарлалт нь Монголд аль ч төрлийн буудлагын спорт хөгжихөд хамгийн том тээг болж байна. Олон улсын жишгээр практик буудлагын спортын идэвхтэй тамирчны жилд  хэрэглэх сумны тоо 40-60 мянга байдаг. Нэг тэмцээнд ороход хамгийн багадаа 200 сум ашигладаг.

200 сумаар буудах тэмцээний төлөө 2,000-3,000 заримдаа 10-20 мянган сумаар бэлтгэл хийдэг. Энэ хооронд хэд хэдэн зэвсэг элэгдэнэ. Энэ жилийн ДАШТ-д гурван баг явсан ч ганц нь медальтай ирдэг шалтгаан нь зэвсэг хэрэглэл хангалтгүй байлаа. Нэг бүтэн баг маань ОХУ-ын тамирчны зэвсгээр буудсан. Өөрийнхөө хэрэглэж дассан зэвсгийг  ашиглаж бэлтгэлээ сайн базаасан бол гурван баг медальтай ирэх боломж байсан.

Тухайн жилд зохион байгуулах тэмцээний тоо, тамирчны бэлтгэлийг тооцсоны үндсэн дээр сум болон галт зэвсгийнхээ тоог гаргадаг тул  спортын салбарын зэвсэг, сумны тоог хасахгүй байх нь  буудлагын спортод том дэмжлэг болно.

"Зууны мэдээ" сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • USD BANK (105.112.57.21)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
    2019 оны 08 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 26 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 14 цаг 41 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 14 цаг 58 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 15 цаг 40 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 15 цаг 50 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top