x

“Сауд гоби коал транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Буянбат: Бид төсөөлшгүй хүнд байдалд ороод байна

Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коал транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Энэ үйл явцын талаар “Сауд гоби коал транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Буянбаттай ярилцлаа.

-Засгийн газраас “Сауд гоби коал транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үе шаттай арга хэмжээг энэ өдрүүдэд авч байна. Энэ үйл явцад ямар байр суурьтай байна вэ?

-Цэвэр улс төрийн шийдвэр гэж харж байна. Хувийн аж ахуйн нэгж рүүгээ дайрдаг төр засагтай байгаадаа үнэхээр харамсаж сууна. Засгийн газраас ийм шийдвэр гарна гэж төсөөлсөнгүй. Үүнийг олон нийтэд таалагдах гэсэн популист шийдвэр гаргалаа гэж компанийн зүгээс харж байна.

-Тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг Ерөнхий сайд тайлбарлахдаа танай компанийг хууль зөрчсөн гэсэн. Эсэргүүцэл тэмцэл өрнүүлж байгаа хүмүүс ч үүнийг хэлдэг?

-Үнэндээ нутгийн иргэд эсэргүүцэж босоод байгаа юм байдаггүй юм. Манай компанийн зүгээс нутгийн иргэдтэй ойлголцоод ажлаа үргэлжлүүлж ирсэн.

Тэнд манайхаас гадна найм, есөн уурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо ч хэвийн явуулж л байна. “Чинхуа Мак”, “SGS", “Өсөх зоос”, “Жавхлант орд", “Хайрхан толгой”, “АГМ майнинг” гээд бүгд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани байгаа. Манайх бол тэнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хоёрхон компанийн нэг.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд болсон үйл явдлыг харахад гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэл зөвхөн манай компанийг л онилж байлаа.

2016 оны сонгуулийн өмнө энэ сэдвийг ярьж байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бас орон нутгийн улс төр болгож явуулсан. Ирэх жил сонгууль болох гэж байна. Ийм циклээр нэлээд мөлжүүртэй томоохон сэдэв болчихоод байх шиг байна даа, манайх.

Манайх руу босоод байгаа хүн бол Х.Мандахбаяр гэж хүн. Одоо ингээд харахад Х.Мандахбаяр гэдэг нөхөр шууд улс төрийн бодлого шийдвэртэй холбож шантаажилж эхэлсэн.

-Булаг шанд ширгэж, ирвэс үхсэн асуудлыг тэмцэгчид яриад байгаа. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Манай лицензийн талбайд уул нуруу, булаг шанд байдаггүй тал газар. Хууль зөрчсөн асуудал манайд байхгүй. Сүүлийн үед манай улсад нийтээрээ нэг тийм үзэлтэй болчихлоо. Уул уурхай ажиллуулж байгаа хүн хамгийн муухай гэдэг ойлголттой болчихоод байна.

Манайх руу Х.Мандахбаяр гэж хүн дайрахдаа анх “Улсын тусгай хамгаалалттай газар үйл ажиллагаа явуулж байна” гэж гарч ирсэн. Нэгэнт улс тусгай хамгаалалтад авчихсан газарт хэн ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Үүнийг бид хэлсэн, тайлбарласан, үзүүлсэн.

Гэтэл дараа нь Тост, Тосон бумбын ай савд үйл ажиллагаа явуулж байна гэх болсон. Ай сав гэвэл харьцангуй ойлголт болчихно. Бас л тайлбарласан. Ус булаг сүйтгээд байна гэлээ.

Манай тусгай зөвшөөрлийн талбайд булаг шанд, гол горхи байдаггүй. Бас л газар дээр нь тайлбарлаж егөөд, хүмүүс ч ойлгож эхлэхээр “Энэ компаниас болоод ирвэс үхчихлээ” гээд унтуулчихсан ирвэсийн зургийг олон нийтэд түгээж эхэлсэн.

Та сая ирвэс үхсэн талаар зөөлрүүлж асуулаа. Энэ тэмцэгч гээд байгаа нөхдүүд ирвэс хамгаалагч Лхагвасүмбэрэл агсны үхэлд хүртэл буруутай мэтээр гүтгэж байгаа шүү дээ. Энэ асуудлаар нь бид холбогдох хуулийн байгууллагад хандаж, үнэн мөнөө тогтоолгох болно гэдгийг хэлье.

Ер нь үе шаттай зохион байгуулалттай илт гүтгэлгийн чанартай мэдээллүүдийг давтамжтай өгөхөөр ард иргэд “Энэ үнэхээр болохгүй бүтэхгүй компани юм байна. Дээрээс нь улстөрчтэй холбогдчихсон” гэдэг ойлголттой болчихдог юм байна. Эцэст нь ийм л байдалд хүрч байна.

-Үүнээс гадна бас нэг асуудал үүсгээд байгаа зүйл бол улсын тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийн маргаан байдаг?

-Олон улсын “TNC” байгууллагаас говьд хамгаалах шаардлагатай газруудыг судалж нэрлэж өгсөн байдаг. Тэрхүү нэрлэсэн талбай нь манай лицензийн талбайд хамаардаггүй юм. Засгийн газраас “TNC”-ийн саналаар Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан гэж ярьдаг.

Бүр тодруулбал, олон улсын байгууллагын гаргасан хилийн цэсийн дагуу мөн Засгийн газрын 2015 оны арванхоёрдугаар сарын 512 дугаар тогтоолыг харгалзан үзэж улсын тусгай хамгаалалтад авсан болов уу гэж бодож байна. Үүний дагуу ч УИХ, Засгийн газар ч шийдвэрээ гаргасан байх.

-Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр УИХ-аар гарахдаа хилийн цэсийг багасгаж баталсан. Өөрөөр хэлбэл, танай компанийн талбайг тусгай хамгаалалтад авах ёстой талбайгаас авч үлдлээ гэж тухайн үед нэр бүхий улстөрчид хэлж байсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Тост, Тосон бумбын нурууг хамгаалахыг зөвлөсөн байгууллага тухайн үед өөрсдөө УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон дээр танилцуулга хийсэн байдаг. Тэр үед уурхай эхлээгүй, хээр талаараа байсан. Энэ бол 2016 оны асуудал. Тэр үед нүүрсний зах зээл уначихсан байлаа.

Харин тэр хурал дээр яригдсан зүйл гэвэл манайхыг “Нүүрсний үнэ уначихсан. Ашиггүй болсон бизнесээ улсад шахах гэж байна” гэсэн яриа гарч байсан юм шүү. Байнгын хорооны протокол дээр ч бий. Бидний хувьд тухайн үед улс хамгаална гээд авчих юм бол хэлээд байх юм байхгүй байсан. Яах вэ, бидний зүгээс “Олон улсын судалгааны үр дүнг харгалзаж үзэж шийдвэр гаргаач” гэдэг тайлбар хийсэн.

Хэрэв авчих юм бол нөхөн төлбөр яригдах байсан. Энэ мэт олон хүчин зүйлээс шалтгаалж хилийн цэсийг тогтоосон болов уу гэж үздэг. Түүнээс биш улсын тусгай хамгаалалтын талбайд манай лицензийн талбай орж, дараа нь бид гаргасан бол өөр шүү дээ. Тэгэх ч боломж байхгүй.

-Төслийнхөө талаар танилцуулаач. Тус тусгай зөвшөөрлийг хэнээс яаж авч байв. Нөөц нь хэд гэж тогтоогдсон байдаг юм?

-Манай компани 2010 онд байгуулагдсан. 2011 онд “SGS” компаниас лицензийг худалдаж аваад хайгуулын ажлыг хийж эхэлсэн. 2018 оноос олборлолтын ажлыг эхлүүлсэн байдаг. Уурхай эхэлж байхад 390 гаруй ажилчинтай байлаа.

Сүүлийн үеийн нөхцөл байдлаас болж ажилчид маань арай цөөрсөн. Өнгөрсөн найман жилийн хугацаанд бид зардал, зам, кемп зэрэгт 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байсан юм. Ажлаа дөнгөж эхэлж байсан уурхай учраас зардлаа нөхөх боломжгүй. Ордын нөөц бол ТЭЗҮ дээр 55 сая тонн нүүрс гэж тогтоосон байдаг.

-Одоо танай нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Уурхайг хаасан, лацадсан. Ийм л байдалтай байна. Ер нь бол Засгийн газрын энэ шийдвэрээс болж бид төсөөлшгүй хүнд байдалд орлоо.

Манай компани 130 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Нүүрсний урьдчилгаа болгоод авчихсан гадны компаниудын өр, дотоодын компаниудаас авсан зээл, нефтийн компаниудад өгөх ёстой өр овоорчихоод байна. Цаашид ч зээлийн хүү, гэрээний алдангиуд гээд өр төлбөр нэмэгдэх нь ойлгомжтой болчихлоо.

-Энэ 130 гаруй тэрбум төгрөгийг ашиг болгоод компани авчихсан гэсэн үг үү?

-Юу гэж дээ. Энэ мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ шүү дээ. Кэмп байгуулах, зам тавих, хөрс хуулалтын ажил эхлүүлэхэд энэ мөнгийг зарцуулсан. Дээр нь орон нутагт төлөх татвар, ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл гээд зардлууд гардаг. Одоо ч бид ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй сууна. Уурхай хаагдах бол улс төрийн шийдвэр.

Харин туслан гүйцэтгэгч компаниуд, тэнд ажиллаж байсан манай уурхайчид бүгд цалингүй боллоо. Ойролцоогоор 350 гаруй хүн, тэдний ард байгаа 350 айл амьжиргааны эх үүсвэргүй болж байна шүү дээ.

-Лицензийн асуудал 2003 оноос үүдэлтэй гэв үү?

-2003 онд тухайн үед “Айвенхоу майнз” компанийн охин компани “Саус гоби сэндс” гэж компани Өмнөговьд нүүрсний төслийн 100 гаруй лицензтэй байсан. Үүнийх нь нэг. “SGS"-ээс 2011 онд манайх худалдаж авч байсан. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэр үед хувьцаа эзэмшдэг байсан нь үнэн.

2011 онд хайгуулын ажил хийж 2012 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө оруулаад нэг хэсгийг нь А болгож байв. 2014 онд дахин хайгуул хийж үлдсэн хэсгийг нь А болгож ингээд хоёр ашиглалтын лицензтэй болсон түүхтэй. Явц дунд 2016 онд эзэмшигч нь солигдож 100 хувь өөр эзэмшигчтэй болсон.

-Б.Чойжилсүрэн гишүүнээс тусгай зөвшөөрлийг хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ?

-Нарийн ширийн гэрээний асуудал бий. Манайх компанийг худалдаж авахад багагүй хэмжээний зээлтэй байсан. Одоо ч зээлтэй байгаа. Уурхайн үйл ажиллагаа явуулаад эхлээд энэ өрийг дарах, оруулсан хөрөнгө оруулалтыг нөхөх, үүний дараагаар төлбөр тооцооны асуудал яригдах ёстой юм. Өөрөөр хэлбэл, оруулсан хөрөнгийг нь гаргаж өгөх гэрээтэй ажиллаж байсан.

-Тухайн үед худалдаж авч байхдаа лицензийн хувьд хууль ёсных эсэхийг та бүхэн шалгасан уу. Учир нь одоо хөндөгддөг нэг асуудал нь тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан гэж байгаа?

-“Саус гоби сэндс”-ээс манайх авахаас өмнө хайгуулын ажлаа бүрэн хийж гүйцэтгэж байсан уу, жилд хийх ёстой хөрөнгө оруулалтын нэг гa-д оногдох хөрөнгө оруулалтыг хийж байсан уу, нөхөн сэргээлтийнхээ ажлыг хийж байсан уу гэх мэт бичиг баримттай нь танилцаад шилжүүлж авч байсан.

Би өөрсдийнхөө хэмжээнд лицензийг шилжүүлж авахдаа шаардлагатай шалгах ёстой юмыг бүгдийг нь шалгаад тухайн үед хууль ёсных юм байна гэж ойлгож л авсан шүү дээ. Төрийн байгууллагууд ч энэ бүх зүйлс нь хууль ёсных гээд шилжүүлж өгсөн байх.

-Уг төсөлд 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэлээ. Засгийн газрын зүгээс нөхөн төлбөрийн асуудлыг ярих боломжгүй гэсэн?

-Маш их харамсалтай байна. Бидэнд их хүнд байна. Шүүхийн байгууллагад хандахаар материалаа бэлдээд эхэлж байна. Хандаж болох бүх газарт хандана. МҮХАҮТ ч бас аж ахуйн нэгжүүдээ хамгаалж дуугармаар байна. Хувийн хэвшлээ ингэж дээрэмдээд байж болох уу. Өнөөдөр биднийг, маргааш хэн нэгнийг дээрэмдэх үйл ажиллагаа зогсохгүй юм шиг байна.

-Б.Чойжилсүрэн гишүүн та бүхэнтэй холбогдсон уу?

-Өнөөдөр /өчигдөр/ ярьсан. Уулзаж нөхцөл байдлыг сонсмоор байна гэсэн.

-Тусгай зөвшөөрлийг Б.Чойжилсүрэн гишүүнээс 2016 онд худалдаж авсан гэлээ. Одоо танай компани Б.Чойжилсүрэн гишүүнтэй холбоо бий юу?

-Холбоо байхгүй. Энэ үйл явдлаас болж бид нараас бас мэдээлэл авахыг хүсэж байна. Нөхцөл байдлаа танилцуулъя гэж ярилцаад байж байна.

Үнэндээ бид ингэж хэлмэгдэж байгаадаа бухимдалтай байна. Манайх бол дотоодын компани. Тэгвэл гадны компанийг ингэж чадах байсан уу. Ингэж чадах байсан ч, үгүй байсан ч энэ үйлдэл нь өөрөө хөрөнгө оруулалт хийх, Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бараг 100 хувь хаачихлаа.

-Тэгвэл одоо танай хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч ямар хүн. компани байна вэ. 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэхээр нөлөө бүхий хүн байна уу гэж харагдаж байна?

-Бид бол зээлээр явж байгаагаа дээр хэлсэн. Бүтээгдэхүүнийхээ урьдчилгаагаар үйл ажиллагааны зардлаа нөхөх зарчмаар л явдаг.

Ер нь бол үйл ажиллагаа танилцуулаад зээл аваад хийж байсан төсөл. Эцэст нь хэлэхэд, хөрөнгө оруулалт бол маш олон хүний хүч хөдөлмөр ордог.

Гэтэл ингээд л дээрэмдэж болох уу. Тиймээс бид энэ асуудлаар шүүхэд хандана. ҮАБЗ-д ч хандана. Бүр болохгүй бол ажилчдаа авч гараад талбай дээр жагсах ёстой юм уу, яах ёстой вэ. Хувийн хэвшлийг ингэж дээрэмддэгийг ойлгохгүй байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (10)

  • Ц.Элбэгдорж (202.126.89.26)
    Битгий шаа лалар минь чойжоогийн хошного минь
    2019 оны 08 сарын 17 | Хариулах
  • Хохь нь л гэхээс. (64.119.17.153)
    Уул, ус хилэгнүүлж үр хүүхэд, удам угсаандаа лай болсноос өөртөө гай болоод жаахан олс олоод нэг өндөрхөн улиаснаас өөрийгөө өлгө дөө.
    2019 оны 08 сарын 17 | Хариулах
  • Ха ха (66.181.161.84)
    Дээрэмдсэн ч юм байхгүй л дээ пиздаа минь
    2019 оны 08 сарын 17 | Хариулах
  • Гончигдорж (66.181.161.84)
    Баянбат хошног минь чиний юм биш шүү за
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Элбэгдорж (66.181.161.84)
    Ха ха хуцаж байгаа шүү муу бөөснүүд минь олон юм яриад байгаарай
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • D (59.153.115.253)
    Olon hvnii hvch hudulmur orson bol bvgdiig neelttei gargaachee.ard tvmen medehiig hvsch bna
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.115.253)
    Bid gazaraa uhaad yund ch hvrehgvi.bvh litsentsiig tsutslaachee.ene olon jil gazaraa uhaad ard tvmen bidend yu ugsiin.yu ch uguugvi.hedhen hulgaich aluurchid .luiwarchid.aaw eej ah dvv amrag sadantaigaa huwaaj idsen bizdee bvh litsentsiig tsutsal.baigaliin baylag nuhugdushgvi.munguur vneleh bolomjgvi!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!@@!!!!!!!!
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Irgen (139.5.216.118)
    Eh oron suitgechiheed yu hutsaad bgaa gulug ve..
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Бархас (202.179.30.6)
    Компаний удирдлагууд Мандахбаярыг яагаад хууль хяналтын байгууллагад шалгуулахаар гомдол гаргахгүй байгаа. Гүтгэсэн, худал мэдээлэл тараасан. Хууль бус үйлдэлд бусдыг уриалан зохион байгуулалттай ажиллагаа явуулсан гээд асуцдао байна ш дээ.
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • irgen (139.5.216.97)
    Naad Mandahbayariin TV 4 geed televiziin erhiig Hariltsaa holboonii zohitsuulah horoonoos tsutsluulya company tuu dairch shantaaj hiij mungu olood sursan
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 36 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 14 цаг 51 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 8 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 15 цаг 50 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 0 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top