x

Монголын бизнес эрхлэгчдэд Японы зах зээлд хэрхэн гарах талаар зөвлөлөө

Япон улсын Шизүока мужийн Эдийн засаг аж үйлдвэрийн газар, Японы “Жетро” байгууллагын төлөөлөгчид болон Японы бизнес эрхлэгчид манай улсад энэ наймдугаар сарын 8,9-ний өдрүүдэд хүрэлцэн ирж Монголын бизнесийн төлөөллүүд уулзлаа. “Японы Шизүока муж болон Монгол бизнес эрхлэгчдийн бизнесийн хамтын ажиллагааны боломж” нэртэй уг семинар уулзалтыг ХХААХҮЯ, ЖДҮХсан, Экспорт олон улсын худалдааны төв (EITC) хамтран зохион байгуулав.

Манай улсын бизнес эрхлэгчид Японы зах зээлд нэвтрэхтэй холбоотой бизнесийн зөвлөгөөг авч, Монгол, Япон хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнесийн боломжуудын талаар санал солилцсон юм. Монгол Улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хүрээнд Японы зах зээлд бүтээгдэхүүнээ татваргүйгээр гаргах гэх мэт боломжууд нээгдсэн нь Монголын бизнес эрхлэгчдийн тус улсын зах зээлд гарах боломжийг улам нэмэгдүүлж байгаа юм.

Монгол Японы бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны боломж семинарт оролцсон аж ахуй нэгжүүд Японы зах зээлд гарах боломж гарц, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд маш их тус дэм болсон амжилттай уулзалт боллоо гэдгийг онцлон хэлж байв.

Уг семинарын үеэр Шизүока мужийн  эдийн засаг, аж үйлдвэрийн газрын Аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих хэлтсийн орлогч дарга Такойки Гото “Шизүока мужийн эдийн засгийн орчин” сэдвээр илтгэл тавилаа.

Алдарт Фүжи уулын дунд орших Шизүока муж нь Япон улсын төвд орших таатай байрлалтай бөгөөд газар, далай, агаарын тээврийн дэд бүтцийн өндөр хөгжилтэй ачаа, тээврийн техник тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, химийн үйлдвэр, хүнс, ундаа тамхи зэрэг төрлийн бүтээгдэхүүнээр давамгай хөгжсөн муж юм. Тухайлбал, тус мужаас дэлхийд алдартай Yamaha, Suzuki, Kawai, Tamiya зэрэг брэнд төрөн гарсан байдаг. Шизүока мужаас Японы аж үйлдвэрийн шинэ эрч хүч төрдөг гэж үздэг шинэ технологи, ноу хаугаараа алдартай. Шизокү муж нь өнгөрсөн 2011 онд Дорноговь аймагтай харилцан хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан ба Монголын бизнесийн салбарын төлөөллүүдтэй бизнесийн туршлага харилцан судлах байдлаар хамтран ажиллаж ирсэн. Түүнчлэн ХХААҮЯ-тай хамтран ажиллах хүрээнд ЖДҮХсантай хамтран ажилладаг юм.

 Мөн Шизүока мужийн Жетро салбарын Гадаад худалдаа, мэдээллийн төвийн хэлтсийн дарга хатагтай И.Тэнжин “Япон Монголын эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан.

Японы гадаад худалдааг дэмжих үйл ажиллагаа явуулдаг “Жетро” байгууллага нь дунд болон жижиг дунд үйлдвэрийн гадаад зах зээл дээрх үйл ажиллагааг дэмжин ажилладаг байгууллага. Тус байгууллагын төлөөлөл Монголд ирж бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үнэт зөвлөгөөгөө өгч, Японы зах зээлд гарахад юунд анхаарах, хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах боломжийн талаар танилцуулсан.

 Манай улсаас Японы зах зээлд гаргаж буй голлох бүтээгдэхүүнд уул уурхайн бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд гарч байгаа. 2018 онд Японоос Монгол руу хийсэн экспортын нийт дүн 57.2 тэрбум иен байгаа бол Монголоос хийсэн экспортын дүн 3.6 тэрбум иен байгаа юм. Энэ нь манай улсын аж ахуйн нэгжүүд тус улсын зах зээлд гарах бүрэн боломжтойг харуулна. 

Б.ОД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 6 цаг 30 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 11 цаг 45 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 12 цаг 2 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 12 цаг 44 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 12 цаг 54 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top