x

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг хугацаанд нь барьж дуусгахыг Ерөнхийлөгч хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн Мандах сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Энэ төмөр зам нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд нийт 414.6 км тавигдана.

Бүтээн байгуулалт өрнүүлснээр Тавантолгойн коксжих нүүрсний нэг зах зээлээс хамаарсан байдал арилж, төмөр замын трасс дагуух ашиглаагүй байгаа 40 орчим орд газрыг ашиглан олон улсын үнэ тарифаар худалдан авагчдад нийлүүлэх боломжтой болж байгаа юм.

Төмөр замын дэд бүтэц хөгжсөнөөр бэлчээр сүйтгэлт, тоосжилт, хөрсний бохирдлын асуудал үлэмж хэмжээгээр багасаж, хүнс, мал аж ахуйн салбар, арьс ширний үйлдвэрлэл, тэдгээрийн логистикт чухал нөлөө үзүүлэх нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох албан тушаалтнуудын танилцуулснаар төмөр замын ажил эхэлснээс хойш замын доод бүтцийн  газар шорооны ажил болон бусад дагалдах ажлууд саадгүй үргэлжилж байна гэв.

Доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штаб, Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн цалинтайгаар, туслан гүйцэтгэгчээр 8 компани,  геологи, геодезийн хяналтын чиг үүргийг дөрвөн компани, нийт 210 орчим техник, тоног төхөөрөмж ашиглан барилга угсралтын ажлыг үргэлжлүүлж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуу 37 орд газартай

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, энэ төмөр замаар зөвхөн Тавантолгойн нүүрсийг зөөнө гэж бодож болохгүй. Учир нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд зөвхөн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар байдаг. Үүнд: Тавантолгойн нүүрсний орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд, Хараат уул, Төхөм, Дадын хар уул, Дулаан уул, зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөний томоохон ордууд байршиж байгаа бөгөөд 6 орчим тэрбум тоннын нөөц бүхий баялаг байгаа гэв.

Төмөр зам баригдсанаар эдгээр ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой болох юм.

Төслийн нийт хугацаанд төмөр зам барьж байгуулахад 3,700 орчим хүн ажилтай орлоготой болох бөгөөд, 1,352 машин механизм ажиллана. Шууд бусаар буюу материал, техник хангамж, ус, хүнс хангамж зэргээр 10 мянга орчим хүн, тэдгээрийн гэр бүл төслийн барилга угсралтын бүтээн байгуулалтын үед орлоготой болох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн Дорноговь аймагт ажиллах үеэрээ Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын нэг хэсэг нь өрнөж буй Зүүнбаян дахь 15 км төмөр зам болоод тус өртөөний өргөтгөлийн ажлын явцтай танилцсан юм.

Зүүнхараа өртөөний 49.4 дэх километрт Тавантолгой чиглэлийн төмөр зам холбогдох тул хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс өртөөнд зайлшгүй өргөтгөл хийх шаардлагатай болсон юм. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаагийн танилцуулснаар Сайншанд-Зүүнбаян чиглэлийн 47 км төмөр замын дагуу хийгдэх бөгөөд үе угсрах баазын засвар, шинэчлэлийг ирэх сарын 20-ноос эхлэхээр төлөвлөсөн байна. Эдгээр ажил эхэлмэгц дахин 100 орчим ажлын байр шинээр нэмэгдэх юм байна.

Зэвсэгт хүчин 59,040 м.куб газар шорооны ажил хийж, хуваарьт ажлаа 127 хувьтай биелүүлжээ

Зүүнбаян өртөө орчимд  мөн Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн алба хаагчид төмөр замын газар шорооны ажлыг гүйцэтгэж байна. Тус ангийн захирагч Бригадын генерал П.Доржсүрэнгийн танилцуулснаар өнгөрсөн сарын 25-ны өдрөөс тус ангийн алба хаагчид  ул шорооны ажилдаа оржээ.

Зэвсэгт хүчнийхэн 59,040 м.куб газар шорооны ажил хийж, хуваарьт ажлаа 127 хувьтай биелүүлсэн нь энэхүү бүтээн байгуулалтад дотоодын цэргийн хүчээ ашигласан нь маш их үр дүнтэй байна хэмээн тус ангийнхан ярьсан юм.

Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Зэвсэгт хүчний давуу тал нь хариуцлагатай, энгийн ардуудаас илүү зохион байгуулалттай байдаг явдал. Зэвсэгт хүчнийхэн гарт баригдаж нүдэнд баригдахаар ажил хийсэн байна. Энэ гурав дахь өдрийн Засгийн газрын хуралдаанаар шаардлагатай зарим техникийн асуудлыг хэлэлцүүлнэ” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцсаныхаа дараа бүтээн байгуулалтад оролцож буй хүн бүрт талархал илэрхийлж, төслийг цаг хугацаанд нь дуусгахад анхаарал хандуулахыг хичээнгүйлэн хүслээ.

Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 32 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 47 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 4 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 46 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 56 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top