Өнөөдөр Япон дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ дэлхийн гурав дахь том эдийн засаг юм. Японы хүн ам нь 126,6 сая.
Энд бүрэн хэмжээний эдийн засгийн өгүүлэл гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Бүр нарийвчлавал зурагт хийсэн богино тайлбар юм. Зураг нь япон гаралтай даяарчлалын брэндүүдийн олон янзыг харуулж байна.
Хэрэглээний бүхий л төрлийг атгасан өөрийн компаниудын буянаар Япон бараг л дэлхийн айл бүрт өөрийн төлөөллийг оруулж чаджээ.
Олон улсын чухал үйлдвэрлэгч нарын ийм олон тооны компанитай байгаа нь дэлхийн хоёрдугаар дайны дараа нийгэм, эдийн засгийн бүхэл бүтэн арга хэмжээ авсны үр дүн юм.
Гэхдээ зах зээлийн эдийн засгийн уламжлалаар хувийн өмчийн эрх нь Японд дэлхийн хамгийн эртнийх болдог. Хамгийн эртний компаниуд өнөөдөр ч ажилласаар байна. Тэдний зарим нь 1200 гаруй жилийн түүхтэй ажээ.
Бүх төвшинд бие биендээ итгэх мөн хөдөлмөрч чанар нь тогтвортой оршин тогтнох үндэс болон эдийн засгийнх нь үр дүнг гаргадаг.
Японы гайхамшиг
Ялагдал амссан Япон дайны дараа ихээхэн хүндрэлтэй тулгарсан. Хүнээс өөр хангалттай хэмжээний нөөцгүй Япончууд урагш гүйх дэлхийг гүйцэх боломжоор мэдээж ядмаг байсан Шинжлэх ухаанд тулгуурласан, технологийн салбар ба нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүн гаргахад тэд гол хүчин чармайлтаа хандуулжээ.
Японы засгийн газар дөчөөд оны дунд үеэс хойш том бизнестэй нягт хамтран ажиллан үсрэлт хийх аж үйлдвэрийн фундаментаа бүтээж ирсэн юм. Тусгай салбарыг хариуцсан хүчтэй аж үйлдвэр, санхүүгийн хорооллыг тэд дэмжиж ирэв. Дотоодын зах зээлд нь хатуу протекционизм тогтоосон байлаа. Тийм загвар нь ямар нэгэн талаараа төлөвлөгөөт эдийн засгийг санагдуулдаг.
Маш өндөр эдийн засгийн эрх чөлөөг өгсөн ч гэсэн Япон бизнесдээ хүчтэй нөлөөтэй. Японы эдийн засгийн тогтвортой өсөлт тавиад оны эхээс эхлэн далаад оны дундуур Япон дэлхийн хоёр дахь том эдийн засаг болсон бөгөөд зөвхөн 2010 онд л байраа Хятадад алджээ.
М.Цогт