x

Э.Содномпилжээ: Төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг дархан хилийн тайван байдалд хувь нэмэр оруулж байна гэсэн үг

-Дэлхийн хошой аварга болж, дэлхийн дээд амжилтыг дахин шинэчилсэнд тань баяр хүргье. Энэ цаг мөчид хамгийн түрүүнд хэнд баярлаж, талархах сэтгэл төрж байна вэ?

-Ээждээ хамгийн их баярлаж, талархаж явдаг. Ижий минь намайг төрүүлж өсгөхөөс гадна миний амьдралын дасгалжуулагч болсон хүн. Баяртай, гунигтай бүхий л мөчид миний дэргэд байсаар иржээ. Өнөөдөр ч хүүг минь өсгөж, хүмүүжүүлээд, миний ар талыг бүрэн даагаад явж байна. Тэмцээнд оролцох бүрт “Миний хүү ялагдчих вий, энэ хүнд төмөрт дарагдчих вий” гэсэн айдастай байдаг гэсэн.

Гэхдээ миний ээж сэтгэлийн асар их тэнхээтэй хүн юм гэж бодогддог. Эмэгтэй хүнд ямар агуу ухаан, сэтгэлийн тэвчээр байдгийг би ээжээсээ олж хардаг бас мэдэрдэг. Харин миний аав Хөвсгөлийн Шинэ-Идэр сумынх.

-Таныг багаасаа аавыгаа мэдэхгүй, хол хөндий өссөн гэдэг юм билээ. Гэсэн ч өнөөдөр Энхбаярын Содномпилжээ хэмээн дуудуулж, дэлхийн дэвжээнд эцгийнхээ нэрийг гаргаж явна. Аав тань таниар бахархаж нөгөө талаар харуусаж явдаг болов уу?

-Мэдэхгүй юм. Ер нь бол аавтайгаа холбоогүй байсан. Намайг хөлөө тайруулах үед нэг удаа холбогдож “Аав нь очноо” гэж хэлээд сураг тасарсан. Тэгээд чимээгүй байж байгаад 2015 онд Дэлхийн аваргын тэмцээний дараа миний утсыг олж авч холбогдсон. Түүнээс хойш “Миний хүү” гэж залгаж ярьдаг болсон. Хүү нь сайн явж нэрд гараад ирэхээр төрсөн эцэг нь тоож эхэлж байгаа юм байлгүй дээ.

-Таны удам сударт бөх эсвэл спортоор хичээллэдэг, хүч тэнхээтэй хүн байсан уу?

-Ээжийн талынхан ер нь л цээжиндээ бяртай, өндөр биерхүү хүмүүс байдаг. Аавын талаа сайн мэдэхгүй юм.

-Анх энэ спортод яаж хөл тавьсан бэ. Тамирчин хүний амьдрал, тэмцэл гэдэг амаргүй зүйл. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүн эрүүл саруул тамирчнаас илүү их тэсвэр тэвчээр, хөлс хүч зарцуулах нь дамжиггүй?

-Миний хувьд энэ спортоор олон жил хичээллэж, амаргүй хугацааг тууллаа. Би 15 наснаасаа пауэрлифтэнгээр хичээллэж эхэлсэн. Тухайн үед нэг хөл муутай эгч надтай уулзаж, ярилцаж байгаад “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт байдаг юм. Миний дүү яваач” гэж байлаа. Тэр эгч ээжид бас энэ тухай хэлсэн юм билээ. Тэгээд ээж маань “Чи спортоор явж чадах уу” гэж асуухад нь би “Чадна аа” гээд л толгой дохиж байснаа санадаг юм. Нөгөө эгч маань ээж бид хоёрт Биеийн тамир спортын газрын Тамгын газрын дарга Л.Ням ахыг зааж өгсөн. Л.Ням ах маань тухайн үед манай холбооны ерөнхийлөгч байсан юм билээ. Тухайн үед Л.Ням ах, Ш.Энхсайхан багш хоёр намайг сайтар харж, шинжээд штанг өргөх саналыг тавьсан. Талийгаач Ш.Энхсайхан багш маань намайг “Чи юманд хүрнэ ээ. Хамгийн гол нь бэлтгэл сургуулилтаа уйгагүй хийж, хөдөлмөрлөх хэрэгтэй шүү” гэдэг байсан. Багш, Л.Ням ах хоёрын нүд үнэхээр мэргэн байжээ гэж одоо бодогддог шүү.

-ОУХМ Ш.Энхсайхан багш тань үргэлж таныг дэлхийн аварга болно гэж ярьдаг байсан. Даанч харж чадалгүй бурханы оронд заларсан. Одоо бэлтгэл сургуулилтаа багшийнхаа тактикаар хийж байгаа юу?

-Багш маань 2017 онд өөд болсон. Гэхдээ тэр хүн намайг дэлхийн аварга болохыг өөрийн биеэр хараагүй ч мэдэж байсан. Одоо ч тэнгэрийн орноос намайг харж байгаа гэж боддог. Багшийнхаа зааж сургасан техникээр бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга маань тэмцээн бүхэнд надтай хамт байдаг. Багш маань сайн хүн учраас намайг сайн хүнд даатгаад өөрөө бурхны оронд очсон. Өнөөдөр өдий зэрэгтэй яваа минь намайг гэсэн багш нарын минь буян юм даа.

-Бараг 20 жил спортоор хичээллэсэн байна шүү дээ. Энэ урт хугацаанд шантрах, больё гэж бодох үе байсан уу?

-Байлгүй яах вэ. 2000-2002 он хүртэл бүтэн хичээллээд, 2003 онд арван жилээ төгсөөд ажил хийж эхэлсэн. Тэгээд 2008 онд эдийн засаг хямраад ажиллаж байсан ажлаасаа орон тооны цомхотголоор халагдсан. Ажилгүй болчихоод явж байхдаа Ш.Энхсайхан багштайгаа автобусанд таардаг юм байна. Багш маань намайг чихдэх нь холгүй бэлтгэлийн заланд авчраад 2009 оноос эргээд бэлтгэлдээ орсон доо.

-Тамирчин хүнд тохиодог хамгийн хүнд хэцүү зүйл бол бэртэл, гэмтэл байдаг. Таны хувьд?

-Бэлтгэлийн үеэр 2012 онд миний баруун талын эгэм хагас мултарч байсан. Эгэм нь мултарчихаар хүн гурван кг ачаа өргөж даахгүй, гараа ч өргөж чадахгүй болчихдог юм билээ. Маш их тэвчээр гаргаж, бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлж, үе мөчөө чангалсаар байгаад энэ үеийг давсан. Одоо штангийн жин ахих тусам тохой, нүүр янгинаад байдаг болсон.

-Сая дэлхийн аваргаар 247 кг захиалж, дэлхийн рекордыг шинэчилсэн. Энэ тоо ямар нэг утга учиртай юу?

-Ямар нэг утга агуулга байгаагүй. Гэхдээ хүмүүс “Би чамд хайртай” гэдэг үгийн тайлал гэх мэтээр ярьж байх шиг байна. Ямар нэг тайлбар хэлэх ёстой бол “Эх орондоо хайртай” гэж л хэлэх нь зөв байх. Хүн бүхний зүрх сэтгэлд эх орон, ижий аав нь уяатай байдаг шүү дээ.

-“Рио”-гийн олимпоос “Токио”-гыийн олимп хүртэлх хугацаанд та дэлхийн хошой аварга болж, дэлхийн рекордыг эзэмших боллоо. Олимп санаанд тань багтаж байна уу?

-Дэлхийн аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан. Гэхдээ “Токио”-гийн олимпд түрүүлэхийн тулд энэ удаад бүх хүчээ гаргаагүй.

-Дэлхийн хэмжээнд таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?

-Ираны тамирчин Алиакбар Гарибши. Би энэ удаагийн дэлхийн аваргаас бэлтгэлээ улам чамбай болгох хэрэгтэй гэдгийг ойлгосон. Тэмцээн бүхэн дээр Иран ахиж байна. Би ч гэсэн ахисаар байгаа. Иран миний араас хөөж байна, би ч зугтаасаар байна.

-Та штанг өргөхийнхөө өмнө хоёр гараа өргөөд нэг ёслол үйлдэж байх шиг харагддаг. Ямар учиртай юм бэ?

-Би дэвжээнд гарахын өмнө дотроо төвлөрөөд залбирдаг. Тэгэхээр намайг лалын шашинтай гэж хүмүүс ярьдаг гэсэн. Би тийм биш. Чингис хаан гараа дээш өргөөд хөх тэнгэрт залбирдаг байсан. Би Чингис хаантай адил тэгж өндөрт гараа өргөх болоогүй. Тэр бол алтан ургийн язгууртан хүн. Их Монгол Улсын хаан. Дэлхийн талыг эрхшээж явсан хүн. Харин би бол тамирчин хүн. Тийм учраас даруухнаар гараа өмнөө өргөдөг. Тэр үед би мөнх хөх тэнгэртээ, газар эхдээ залбирдаг. Төрсөн газрынхаа уул усанд залбираад энэ хүнд төмрийг авч өргөдөг. Тэгж өөртөө хүч, энерги авдаг юм.

-Тамирчин хүнд төрийн дууллаа эгшиглүүлж, Монгол Улсынхаа далбааг мандуулж зогсох шиг сайхан зүйл үгүй. Хүн бүхэн дахин давтагдашгүйн адил тамирчин бүр тэр мөчид өөр өөр зүйл мэдэрдэг байх. Таны хувьд?

-Тэгэлгүй яах вэ. Төрийн дуулал эгшиглүүлнэ гэдэг хамгийн гоё мөч. Монгол хүн болж төрснийх улс орныхоо хөгжилд, дархан хилийн энх тайван байдалд жаахан ч гэсэн хувь нэмэр оруулж байна гэж ойлгодог. Төрийн дуулал эгшиглэж, төрийн далбаа мандах бүхэнд Монгол Улсын дархан хил төдий чинээ батжиж байдаг.

-Олимпоос найдлага тавьж хүлээдэг спортын төрлийг та нэгээр ахиулсан. Таныг харж, таниас урам авч пауэрлифтингийн спортоор хичээллэх гэж байгаа залуус дүү нартаа юу гэж хэлмээр санагддаг вэ?

-Спортын буян их. Гэхдээ хүн бүхэн спортоор хичээллээд буян хишгийг нь хүртээд байж чаддаггүй. Спортод өөрийгөө зориулж чадсан хүн л буян хишгээс нь хүртдэг болов уу. Миний хувьд дунд нь тасарсан хугацаагаа оруулаад бараг хорин жил энэ спортоор хичээллэж байж өнөөдөр анх удаа пара пауэрлифтингийн дэлхийн аварга болж байна. 16 жил хичээллэж байж олимпоос хүрэл медаль авсан. 17 жил хичээллэж байж тивийнхээ анхны рекордыг хийсэн. 18 жил болж байж дэлхийн рекордыг шинэчилсэн юм шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л хөдөлмөрлөх хэрэгтэй. Энэ бол цаг хугацааны спорт. Хэдий чинээ хөдөлмөрлөнө, төдий чинээ амжилтаа үнэлүүлэх боломжтой гэсэн үг.

-“Токио-2020”-ийн дараа та өөртөө ямар зорилго тавих бол. Дасгалжуулагч болох уу?

-Монголчууд 40 хүрч дөрөө дарсан эр гэж ярьдаг. Тэгэхээр дөч хүртэл надад дөрвөн оны олимп байна. Бяр байна. Дэлхийд намайг барах хүн байхгүй бол үзээд л байна шүү дээ.

Б.Наранчимэг "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 4 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 18 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 35 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 18 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 28 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top