Европт борлуулж байгаа цахилгаан үүсгүүртэй автомашины тухай судалгааг Германы Handelsblatt сонинд нийтэлснээр немцийн авто зах зээл тивдээ тэргүүлж байгаа гэнэ. Энэ оны эхний хагас жилд германчууд 48 мянган цахилгаан машин худалдан авсан байна.
Гэхдээ нийт борлуулсан тээврийн хэрэгслийн дунд цахилгаан машины эзлэх хувь тун бага, ердөө 2.6 хувь байгаа юм байна. Өмнөх жилийн тэргүүн байсан Норвеги энэ хагас жилд 44 мянган цахилгаан машин борлуулснаараа хоёрдугаар байр луу ухарчээ. Цахилгаан машин борлуулалтаараа дэлхийд Хятад улс тэргүүлж энэ хагас жилд 628 мянган машин худалдаалжээ. Үүний дараа 149 мянган цахилгаан машин борлуулсан АНУ орсон байна.