x

Б.Энхбаяр: Бид ард түмний сонголтыг урьдчилан тааж чадахгүй

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг энэ өдрүүдэд болж байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаярын байр суурийг тодрууллаа.

-УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг чуулганаар хэлэлцэж байсан. Үүн дээр Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төсөл өргөн барьснаас үүдэн зөвшилцөх ажлын хэсгийг УИХ-ын тогтоолоор байгуулаад байна. Таны хувьд энэ хоёр төсөл дээр ямар бодолтой байна?

-Ерөнхийлөгч, УИХ, ард нийтээрээ “давхар дээл”-ийг хязгаарлая гэдэг дээр 100 хувь санал нэгтэй байх шиг байна. Дотроо байр суурийн хувьд жаахан өөр байгаа. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд Ерөнхий сайдтай нийлээд УИХ-ын таван гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч болно гэсэн. Харин Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайд “давхар дээл”-тэй байж болно гэдэг санал гаргаж байна л даа.

-Тэгээд аль нь зүгээр юм?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хамгийн гол нь тогтвортой, хариуцлагатай Засгийн газрыг байгуулдаг болъё гэдэг зарчмын чиглэлд хийж байгаа гэж ойлгож байна. Яг энэ агуулгаар харах юм бол УИХ-ын гишүүдээс оруулж ирсэн тодорхой тооны буюу таван хүнээр хязгаарлая гэдэг нь боломжтой санал байгаа юм.

-Яагаад?

-Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг яг өнөөдрийн нэг нам үнэмлэхүй олонх байгаа парламентаар хараад, дүгнээд явчихаж болохгүй. 1992 оноос хойш долоон удаагийн парламент гарч ирсэн. Тэдэн дунд нэг намаас үнэмлэхүй олонх бүрдсэн парламент ердөө хоёр байгаа. Тэр тусмаа 2004-2008 оны үед хэн нь ч олонх болоогүй. Тухайн үед улс төрийн таван нам хамтарч Их эвслийн Засгийн газар байгуулагдаж байсан түүх хүртэл байдаг.

Яг энэ агуулгаар нь бодох юм бол хэн ч олонх болохгүй байх нөхцөл байдлыг бид тооцох ёстой. Хамгийн багадаа дараагийн 20, 30 жил, бүр цаашдаа 200, 300 жил тогтвортой мөрдөгдөх Үндсэн хуулийг батлах ёстой. Тийм учраас улс төрийн намууд зөвшилцөж, улс төрийн намын лидерүүд өөрсдөө Засгийн газрын танхимд багтаж Засгийн газраа байгуулах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байх. Ингэхгүйгээр ганцхан Ерөнхий сайд “давхар дээл”-тэй байна гэсэн өөрчлөлтийг хатуу хийж өгвөл магадгүй сөрөг үр дагаврыг дагуулах эрсдэл байгаа юм.

-Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Аль ч нам олонх болж чадаагүй нөхцөл бүрдээд ганцхан Ерөнхий сайд “давхар дээл”-тэй байх ёстой хуультай болчихсон байя гэж бодъё л доо. Тийм тохиолдол гарвал улс төрийн намын дарга нар нэгэнт өөрсдөө Засгийн газарт орж чадахгүй учраас учир зүггүй тэлэлт хийлгэхээр шахах магадлал бий. Магадгүй 20 яам байгуулах, нэг биш хоёр, гурван дэд сайдтай болгож байж бүх намуудын төлөөллийг бүрдүүлэх байдлаар том данхар Засгийн газрыг байгуулах эрсдэл бас нөгөө талд нь гарч байна гэсэн үг.

Тийм учраас цомхон, чадварлаг тэгээд зөвшилцлийн Засгийн газар бүрдэх боломжийг харах, тооцоолох ёстой гээд байгаа юм. Өөр ч эрсдэл байна. Тэр нь Ерөнхий сайдаа тохирч, томилж чадахаа байгаад УИХ өөрөө тарах. Засгийн газраа ч байгуулж амжихгүйгээр тарах ийм улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл хүртэл байгаа. Хамгийн сүүлд Германы жишээг авч болно. Хэн нь ч олонх болоогүй. Улс төрийн дөрвөн нам нь зөвшилцөж чадахаа болиод сүүлдээ баруун, зүүний нам хүртэл хамтарч байж Засгийн газар байгуулах нөхцөл үүссэн. Германы Ерөнхийлөгч бүх улс төрийн намуудыг дуудаж, зөвшилцлийн ширээний ард өөрөө манлайлж суулгаж байж Засгийн газраа байгуулж байсан хүртэл туршлага байна.

Манайд ч гэсэн 2004-2008 оны парламент дээр гэхэд УИХ-д нэг суудалтай улс төрийн гурван нам Засгийн газарт орж байлаа. БНН-ын Б.Жаргалсайхан, Ард түмний намын Л.Гүндалай ч гэдэг юм уу. Тухайн Засгийн газар УИХ дээр нэгхэн гишүүний олонхоор дэмжигдэж байгуулагдаж байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар байгуулагдах гэдэг амаргүй процесс.

Бид ард түмний сонголтыг урьдчилан харж чадахгүй. Бид арав хорин жилийн дараах ард түмний сонголтыг тааж чадахгүй. Тийм учраас улс төр яаж ч өөрчлөгдөж магадгүй нөхцөл байдалд асуудлын гацааг шийдвэрлэх боломжтой уян хатан чанараа Үндсэн хууль ямагт өөртөө хадгалдаг байх ёстой. Тэр боломжийг хатуу, ганцхан Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнийг хавсарч болно гэдэг хашилтаар бүрэн хааж болохгүй. Гэхдээ сонгуулийн холимог тогтолцоог шийдчихвэл гарц байж болох юм.

-Тодруулбал?

-Тодорхой тайлбарлавал, УИХ-ын гишүүдийн суудлыг нэмэх гэж байгаа тохиолдолд, зөвхөн Ерөнхий сайдыг “давхар дээл”-тэй байж болно гэдгийг зөвшөөрч байгаа тохиолдолд зайлшгүй нэг зүйлийг хамтад нь шийдэхгүй бол болохгүй.

Сонгуулийн холимог тогтолцоог шийдэхгүйгээр Ерөнхий сайд ганцхан “давхар дээл”-тэй байх механизм ажиллахгүй. Товчхондоо, сонгуулийн холимог тогтолцоо хэрвээ орж ирсэн тохиолдолд Ерөнхий сайд ганцхан “давхар дээл”-тэй байна гэдэг заалт хийж болно. Энэ тохиолдолд УИХ-ын сонгуульд намууд жагсаалтаараа Засгийн газрын бүрэлдэхүүнээ зааж болно шүү дээ.

Эхний 15 хүн нам нь явбал Засгийн газрыг бүрдүүлнэ гэдэг ч юм уу. Энэ 15 хүнээ жагсаалтын эхэнд тавьж Засгийн газартаа ажиллуулна гэж улс төрийн намууд зарлаад ард түмнээсээ саналыг нь авах бололцоотой. Тэгээд тухайн нам сонгуульд сайн ороод тэд нь УИХ-ын гишүүн болсон тохиолдолд УИХ-ын гишүүнээсээ татгалзаад Засгийн газрынхаа гишүүнээр ажиллаад явчихна гэсэн үг.

Жагсаалтаар тэдний ард орсон хүмүүс нь урагшлаад УИХ-ын гишүүн болоод явчихна. Энэ асуудлыг шийдсэн тохиолдолд Ерөнхий сайд дангаараа “давхар дээл”-тэй байна гэсэн заалт амилна. Сонгуулийн холимог тогтолцоогүй үед улс төрийн хямрал руу түлхсэн, тогтворгүй, хүчгүй Засгийн газар гаргана. Бид хүчтэй тогтвортой Засгийн газрыг бий болгох гэж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байгаа тохиолдолд зайлшгүй энэ хоёр хүчин зүйлийг хамт шийдэх хэрэгтэй.

-Бусад асуудлын тухайд. Жишээ нь, шүүхийн асуудал байна?

-Ерөнхийлөгчийн саналуудаас миний хувьд талархан дэмжиж байгаа асуудал бол шүүхүүдийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хамаарахгүйгээр байгуулах боломжийг гаргаж ирж байгаа нь юм. Энэ их чухал ач холбогдолтой. Өнөөдрийн нөхцөлд зөвхөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж харьяалуулчихаар аймгийн шүүх эцсийн шийд гаргаж байгаа.

Цэцийн дүгнэлтийн дагуу тэр шийдвэрийг дээд шүүгч өөрчлөх боломжгүй болсон. Ийм тохиолдолд ялангуяа уул уурхай, ашигт малтмал, газрын баялагтай холбоотой асуудлаар аймаг орон нутгийн удирдлагууд шүүхээ худалдаж авах эсвэл том уул уурхайн компаниуд авлига өгөх замаар үндсэндээ шийдвэр гаргах боломжтой болчихоод байгаа юм. Тийм учраас тойргийн журмаар байгуулна гэхээр тухайн орон нутгийн удирдлага ч юм уу, тэнд үйл ажиллагаа явуулдаг компаниуд аймгийнхаа гэдэг юм уу тэр шүүхийг дангаараа хувьчилж авах боломжийг үгүйсгэнэ.

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн шүүхүүд, авлигын эсрэг шүүхүүд эсвэл татварын шүүхүүд гээд дагнасан чиглэлээр шүүхийг илүү мэргэшүүлээд илүү шударга шүүхийн тогтолцоо руу орох боломжийг бүрдүүлэх учраас энэ бол маш их ач холбогдолтой өөрчлөлт орж ирж байгаа гэж харсан.

-Баялгийн санг хуульчлах тухай бас яриад байгаа шүү дээ.

-Үүнийг бол бусад хуулиар зохицуулчих асуудал. Үндсэн хуулиар бүх юмыг хаагаад байж болохгүй. Тухайн улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө яах гэж гаргаж ирдэг юм бэ. Гэтэл бүх нам баялгийн сантай байх ёстой гэдэг үзэл баримтлалтай бол гэж Үндсэн хуульд намуудыг тушиж болохгүй.

Баялгийн сантай холбоотой асуудлаар бид жишээ нь, Норвегийн загварыг л их ярьж байгаа. Өөр бусад улс оронд амжилттай хэрэгжиж байгаа олон загвар бий. Хуримтлалын сангийн өөр олон уян хатан тогтолцоо, загварууд байна. Зөвхөн байгалийн баялгаараа Монгол Улс цаашид хөгжих ёстой юм шигээр Үндсэн хуульд хатуу хана хэрэм хийж болохгүй. Бусад органик хуулиар зохицуулах бололцоотой асуудлыг Үндсэн хуульд хийх нь сөрөг үр дагавартай байх гэж бодож байна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 40 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 55 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 12 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 54 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 4 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top