x

О.Гэрэлт-Од: Жинхэнэ ЖДҮ-чид дахиад л шилний цаанаас чихэр долоогоод хоцрох нь

ЖДҮ-ийн хулгайч нарын шуугиан дэгдсэнээс хойш энэ нэр хамгийн муухай нэр томъёо, доромжлол шиг сонсогдох болсон. Муу юманд ч сайн тал байдаг гэдэгчлэн энэ дуулианы “буян”-аар ЖДҮ-ийг дэмжих сан байдаг тухай, бас чамгүй хөрөнгө төсөвлөгдөж зээл олгох боломж байдаг талаар бид мэдэх болсон. Тэр хэрээр ч бас энэхүү зээл олголтод анхаарал хандуулж, хэрхэн яаж зөв шалгуураар зээл олгож байх талаар хэлэлцүүлэг ч зохион байгуулж, зээл жинхэнэ эзэддээ очоосой гэж хүлээж буй. Тэр хэрээр ч  эрх баригчид тэр алдаагаа засахыг хичээж орон даяар  ЖДҮ хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийг тарааж, зээлийн хүсэлтүүд хүлээж авсан гэх боловч тэр нь Жинхэнэ ЖДҮ-чдээ хуурах бас л заль байж.

Долоо хоногийн өмнө тэдгээр зээл хүссэн үйлдвэрлэгч нарын урмыг хугалж, итгэлийг цөхрөөсөн мэссэж  үйлдвэрлэгчдийн гар утсанд иржээ. Агуулга нь таны бичиг баримтны бүрдлийг шалгаж үзлээ, та тэнцсэнгүй...

Жинхэнэ ЖДҮ-чдээ ингэж хуурах хэрэг байна уу? Энэний оронд анхнаасаа та нарт өгөхгүй ээ , энэ дарга нарын мөнгө гээд хэлсэн бол үйлдвэрлэгч нар маань тэгж их цаг зав гаргаж материал бүрдүүлж олон хоног горьдлого тээн хүлээлгүй урдах ажлаа хийгээд мөрөөрөө явах байсан.

Гэтэл та нар баахан итгэл найдвар  төрүүлчихээд эцэст нь итгэл рүү нь ус цацлаа. Үйлдвэрлэгч нараас маань ирж байгаа гомдлууд дунд миний барьцаа хөрөнгийг хүрэхгүй гэсэн байна уг нь миний хүссэн зээлийн хэмжээнээс хоёр гурав дахин үнэтэй байр шүү дээ гээд ирж байна. Та нар ядаж тэр байран дээр нь очиж үзээгүй байж хүний байрыг дураараа үнэлж болохгүй. Мөн намайг татварын өртэй гээд хассан байна гэтэл би татварын газраас өргүй гэсэн бичгээ материал дунд явуулсан. Сангаас татварын өртэй тул тэнцэхгүй гэсэн мэссэжийг аваад татварын газар очиж шалгуултал та өргүй байна л гэж гарч байна гээд гомдол мэдүүлж байна.

Өөр бас нэг хуудсан дээр гарын үсгээ зураагүй өгснөөс болж хасагдлаа ч гэх шиг хасахын тулд элдэв янзын башир арга хэрэглэж ингэж жүжиг тавихын оронд анхнаасаа өгөхгүй гэдгээ хэлвэл тэр үнэнээ хэлж байгаа чинь үйлдвэрлэгч нарт маань том тус болно шүү. Цаасан дээр л ажил хийдэг дарга нарын компанид зориулж журмаа өөрчлөөд үйлдвэрлэгч нарыг хуурах та нарын санаа хол явахгүй шүү. Монголд байгаа хамгийн хуурамч байгууллагаа баялаг бүтээгч Жинхэнэ ЖДҮ-чдээ Шилний цаанаас чихэр долоолгохоо больцгоо !!!

СХД-ийн ЖДҮ дэмжих төвийн захирал О.Гэрэлт-Од

Холбоотой нийтлэлүүд:

ЖДҮ-ийн ЭХ ОРОН-1: Надад мөрөөдөл бий

ЖДҮ-гийн эх орон-2: Зээлийн мэдээллийг шилэн болгоё

ЖДҮ-гийн эх орон-3: Зээл жинхэнэ ЖДҮ-чдээ бус банкуудыг дэмжих вий

ЖДҮ-ийн эх орон 4 : Тулгамдаж буй асуудал – Борлуулалтын суваг

ЖДҮ-ийн ЭХ ОРОН 5: Хонины сүүл бол сүү

ЖДҮ-чид нэгдэв: Хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.60.83)
    Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. https://youtu.be/m8VjtAnhTeo
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 13 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 28 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 12 цаг 45 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 27 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 37 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top