x

Шинэ нисэх буудлын менежментийг Монгол, Японы хамтарсан компани хариуцна

“Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал” төслийн менежментийг Монгол Улсын “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ХХК, Японы Улсын “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интернэйшнл эйрпорт” компанид шилжүүллээ.

Менежментийг шилжүүлэх ёслолын үеэр талууд “Хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй, 15 жилийн хугацаатай концессын гэрээнд гарын үсэг зурлаа. Концесс эзэмшигчид 10 сарын дотор өөрийн хөрөнгөөр үлдсэн ажлаа бүрэн дуусгаж нисэх буудлыг ашиглалтад оруулах юм.

Япон Улсын менежмент, үйлчилгээний соёл шинэ нисэх онгоцны буудалд нэвтэрч, нислэгийн болон зорчигчдын тоо нэмэгдэн, аялал жуулчлал хөгжиж энэ хэрээр нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолж байна.

Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато болон албаны бусад хүн оролцов.  

Өнгөрсөн онд Япон Улсад албан ёсны айлчлал хийхдээ шинэ нисэх онгоцны буудал барих төслийн менежментийн гэрээг шуурхай байгуулах талаар ярилцаж, онцгой анхаарч ажилласныг Ерөнхий сайд хэлэв. Төр, хувийн хэвшлийн нийгмийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх менежментийн гэрээ нь иргэний агаарын тээврийн боловсон хүчний хөгжлийг дэмжих, Япон Улсын шинэ технологи, туршлага, үйлчилгээний жишгийг нутагшуулах давуу талтай тэмдэглэж, хоёр улсын харилцан ашигтай, урт хугацааны хамтын ажиллагааны нэг шинэ хуудас эхэлснийг онцлов.

Мөн энэ түүхэн бүтээн байгуулалтад оролцсон төр, хувийн хэвшлийн байгууллага, хүмүүст Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.   

“Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал” төслийн менежмент эхэлж байгаа нь хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа улам батжиж байгаагийн илрэл гэж Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такаока Масато хэлэв.

Одоогийн “Чингис хаан“ нисэх буудал жилд нэг сая зорчигч хүлээн авдаг бол шинэ нисэх буудал жилд гурван сая зорчигч, 22 мянган онгоц хүлээн авах хүчин чадалтай. Цаашид өргөтгөл хийн зорчигчдийн тоог таван сая хүртэл нэмэгдүүлэх боломжтой юм.

Менежментийг эхлүүлэх ёслолын үеэр “МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгөөр шалгах нислэг гүйцэтгэн Хөшигийн хөндий дэх олон улсын шинэ нисэх онгоцны буудалд амжилттай газардсан тухай рапортыг агаарын хөлгийн дарга Б.Амарсанаа  Монгол Улсын Ерөнхий сайдад илтгэв.

Мөн өдөр шинэ нисэх буудалд үйл ажиллагаа явуулах төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагууд, агаарын тээвэрлэгч компаниуд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.60.83)
    Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. https://youtu.be/m8VjtAnhTeo
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 20 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 34 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 12 цаг 51 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 34 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 44 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top