x

О.Баасанхүү: Барьцаалагдсан төрөөр дамжуулж, Үндсэн хуулийг өөрчлөх давлагаа явж байна

УИX-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Та энэхүү өөрчлөлт дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Би Үндсэн хуульд бага хэмжээний өөрчлөлтийг оруулсан нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ өөрчлөхдөө хоёр шалгуурыг хангасан байх ёстой. Нэгдүгээрт, ард түмэн энэ өөрчлөлтийг ойлгож зөвшөөрч байна уу, хоёрдугаарт, шалгуурт нийцсэн.хүмүүс Үндсэн хуульд гар дүрж байна уу гэдэг асуудал байна. Өнөөдөр МАН 56-гаас дээш суудал авсан учраас Үндсэн хуульд өөрчлөлт хийхээр болсон.

Эрдэнэтээс сонгогдсон гишүүний хувьд би үүнийг зөвшөөрч байна, өөрчлөлтөд хотын статусыг оруулъя, 60 тэрбумаасаа салъя, төрийн албыг улс төрөөс хараат бус болгоё гээд бараг л санаачлагчийн нэг болоод явсан.

Харамсалтай нь, энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирснээсээ эхлээд хууран мэхлэх үйл ажиллагаа эхэлсэн. Тухайлбал, ард түмнээрээ яриулаач ээ гэсэн. Тэгсэн долоо хоногийн хугацаа өгсөн. Ард иргэдтэй 69 гишүүн уулзахдаа нэг нь хамгийн ихдээ 300 хүнтэй уулзсан гэж бодоход 18 мянган хүн л тэр хэлэлцүүлэгт орж.

Гурван сая иргэний ердөө 18 мянгатай нь л уулзсан байна шүү дээ. Тэдгээр хүмүүсийн бараг 80 хувь нь өөрчлөлтийг ойлгохгүй байгаа. Түүнчлэн тэд энэ 64 хүнийг Үндсэн хууль батлах ёс зүйгүй гэж үзэж байгаа. Нэг үгээр иргэдийн саналыг оруулж, дэмжиж ярилцъя, санал бодлыг нь тусгуулъя гэхэд үл тоомсорлон хүчлэн түрэмгийлж, МАН-ын Үндсэн хуулийг баталж байна.

Нөгөөх поп тав хүртэл энд оролцохгүй байна. АН-ын бүлгийн есөн хүнийг дунд нь хагалаад хэдэн төмсөгдүүлсэн хүмүүсийг манжийн урвуулдаг аргаар Ерөнхийлөгчтэйгөө нийлж урвуулаад бүлэггүй болгосон. Ингээд сөрөг хүчингүйгээр Үндсэн хууль баталж байна. Би АН-д ороогүй. Гэхдээ аргаа бараад АН-тай хамтарч сөрөг хүчний дуу хоолойг оруулж ирэхээр явж байна. Энэ МАНАН мафи л сөрөг хүчинг байхгүй болгосон. 

Шулуухан хэлэхэд МАНАН мафи гэж Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрыг хэлдэг шүү дээ. Наана нь байгаа алиа салбадайнуудаараа үлгэр болгож өөрсдөө ард нь сууж байгаа болохоос яг бодитоор бол эд нар МАНАН. Зүгээр байсан хүний өөдөөс салаавч үзүүлж унагаагаад маргааш нь шоронд хийж байсныг нь би нүдээрээ харж байсан.

-МАН-ын Үндсэн хууль гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?

-МАН 49 ЖДҮ-чинтэй, 60 тэрбум, хүчиндэгч, хүн амины хэрэгтэнтэй барьцаанд орсон парламентын гишүүдтэй болжээ. Түүнчлэн АН-д ч хөгжлийн банкны луйврыг хийж барьцаанд орсон хүмүүс бий. Эдгээр хүмүүсийг авчраад за бүгдээрээ Үндсэн хуулиа батлахдаа өршөөлийн хууль оруулъя. Хэн нь ч шоронд орохгүй гоё байя гээд л батлах гэж байна.

Нэг үгээр барьцаалагдсан хүмүүс Үндсэн хууль дээр хамтран ажиллаж байна. Тэр барьцаалагдсан хүмүүс дунд манай Намбарын Энхбаяр хүртэл бий. Манай хүнийг аяархан цохихоор Улаанбаатар телевиз гарчихдаг. Жаахан чангахан цохиход Швейцар гараад ирдэг байхгүй юу. Тэгээд том дуугараад байсан манай хүн хүртэл цочирдоод Уламбаяр гэдэг хүнээр “уучлаарай” гэдэг захиа явуулсан гэж өнөөдөр Ө.Энхтүвшин ярьсан.

Ийм маягаар хулгайчууд төр барьж байсан учраас барьцаалагдсан төрөөр дамжуулж, Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн давлагаа явж байна.

-Хоёулаа Үндсэн хуулийн өөрчлөлтүүд дээрээ тогтож ярья. Энэ төслөөр нутгийн удирдлагын хэсэгт өөрчлөлт орж байгаа шүү дээ?

-Монгол Улс газар нутгийн хувьд нэгдмэл, Засаг захиргааны хувьд төрийн орон нутгийн удирдлагатай бөгөөд босоо байдаг. Харин эд нарын энэ өөрчлөлт зөвхөн өөрсдийнхөө намын төлөө юм. Дээд түвшиндээ ялсан нам нь удирдана. Доор байгаа хөөрхий хүмүүс ямар ч хамаагүй аргаар гарна биз, гэхдээ дээр байгаа хүний үгэнд орохгүй бол хашаандаа амьдар даа л гэсэн өөрчлөлт энд харагдаж байна.

Түүхэнд бодлогын нам, салбарын нам гэж хоёр нам байдаг. Бодлогын нам нь бодлогоо гаргаад ард түмэндээ ойлгуулна. Тухайлбал, ипотекийн зээлийн хүүг буулгая гээд бодлого ярихад ард түмэн дэмжиж гаргана.

Дөрвөн жилийн дараа үүнийгээ гүйцэлдүүлж чадаагүй бол та нар худлаа ярьсан байна гээд тухайн намыг тавцангаас ард түмэн арчдаг. Салбарын нам бол таныг саран дээр амьдруулъя гэж хэлж болно. Хоосон амлана. Хийсэн бүтээсэн зүйлгүй популизм хийнэ. Түүнчлэн төрийн албанд багаар бодоход 20 мянган үнэнч фанатуудаа оруулдаг. Ийм системийг хэлдэг.

-Дордуулсан долоон өөрчлөлтийг Үндсэн хуулиар өөрчлөхөөр ярьж байгаа шүү дээ?

-Өөрчлөх ёстой. Манай ард түмэн модон морио солиод өгөөч ээ, давхар дээлээсээ 100 хувь болиоч ээ гэж л хүсэж байгаа. Уг нь агуулгын хувьд том өөрчлөлт биш ч чухал. Энэ дордуулсан өөрчлөлтийг Хятадын гар хөл болсон, Монголоо хятаджуулъя гэсэн бодолтой хүмүүс зохион байгуулалттайгаар төрийн бүтэц зохион байгуулалтыг сулруулах байдлаар оруулж ирсэн. Одоо манай эдийн засгийн 98 хувь нь Хятадаас хараат болчихлоо. Дордуулсан долоон өөрчлөлтийн гай нь энэ юм.

-Ерөнхий сайдын эрх мэдэл, хариуцлагыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэмж байна л даа?

-Тогтолцоо гэдэг хүнээс хамаардаггүй. Ерөнхий сайд гээд байгаа зүйл бол гүйцэтгэх засаглал. Гүйцэтгэх засаглал яагаад тогтвортой байж болохгүй байгаагийн цаад шалтгааныг хэн ч ярихгүй юм. Ард түмэн МАН-ын шижигнэсэн сайхан 65 хүнд итгэсэн. Харамсалтай нь нэг хүн хүчингийн хэрэгт холбогдож 64 болсон. Гэм буруутай эсэх нь одоог хүртэл тогтоогдоогүй байна.

Үүний дараа 49 ЖДҮ-чин, концессчид болон 60 тэрбумынхан гараад ирсэн. Одоо юун 60 тэрбум, 600 тэрбум болсон. Өөрөөр хэлбэл эд нар Монгол Улсаас 300 сая ам.доллар идчихээд байна. Тэр 10 сая ам.долларын хэрэг чинь үнэн юм билээ. Баталгаажчихсан шүү дээ.

-Та Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа вэ?

-Утаанаасаа салъя, дагуул хот байгуулж улсаа тэлье, төрийн албыг улс төрөөс хараат бус болгоё гэж л би гуйсан. Түүнчлэн сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хуульд хатуу заагаад өгчих хэрэгтэй. Ялсан нам нь тогтолцоогоор оролддогоо болимоор байна. Ц.Нямдорж, Сү.Батболд, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нарыг хэн ч сонгохгүй байсан шүү дээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ч сонгохгүй байсан нь үнэн.

Өмгөөлөгч О.Баасанхүүг танихгүй дээ сонгохгүй байсан. Харин эд нарыг хулгайч болохоор сонгохгүй байсан байхгүй юу. Хүүхдээрээ дамжуулж хулгай хийчихсэн хүмүүс шүү дээ. МУИС-ийн газрыг хулгайлчихсан хүмүүс. Долоодугаар сарын 1-нээс болоод эд нарыг сонгохгүй байсан. Гэтэл сонгуулийн пропорциональ системийг оруулаад ирсэн. Тэгээд дахиж сонгогдохгүйгээ мэдээд их хуралд ороод учраа ойлгоогүй Гантулга шиг буруу зөрүү ярьж байсан хүн дээр хамаг муухайгаа наачихсан.

Тэгээд л би хулгайч биш, цэвэрхэн, энэ хүн оймс гутал гээд ад үзсээр байгаад жагсаалтын хууль муу юм байна гээд больсон. Энэ хооронд хулгайч юм чинь мөнгө цуглуулж байгаад 5,000 хүнд тараагаад гишүүн болцгоосон. 2020 онд эд нар сонгогдохгүй бол шорондоо орно шүү дээ.

Би их хуралд гарч чадахгүй бол эдгээр хүмүүсийн өмгөөлөгчийг хийгээд явчихна. Би Ц.Элбэгдоржийн өмгөөлөгч болж магадгүй, Х.Баттулгын өмгөөлөгч ч болж магадгүй. Энэ хүмүүс шоронд орохгүйн тулд л Үндсэн хуулиар оролдож, өөрсдөдөө тааруулахын тулд зовж байна шүү дээ.

-Сошиалаар ТЕГ-ын дарга асан Б.Хурц та хоёрын уулзаж байгаа зураг яваад байна л даа?

-Зураг яваагүй, тавьж байгаа юм. Брежинка гэдэг эрлийз хүүхэд Х.Баттулгын Баянгол ресторанд бид хоёрыг уулзаж байхад зураг аваад тавьсан юм билээ. Энэ зургийг харж намайг баас, шээс гэж дуудсан бүх хүмүүсийн талаар хавтас цуглуулчихсан байгаа. 2020 онд ялсан ч ялагдсан ч гэсэн бүгдийг нь шоронд хийх гэж явна. Хувь хүний нууц бол Улсын нууцаас илүү өндөр ялтай байдаг юм.

Энэ Х.Баттулга ядарч яваа юм байлгүй дээ зайлуул. Энэ нөхрийн ойр тойрных нь хүмүүс надаас хуулийн зөвлөгөө авч байсан. Н.Алтанхуяг, Н.Энхбаяр, Ж.Батзандан гээд бүгд надаас хуулийн зөвлөгөө авч байсан. Өнөөдөр Б.Хурц гэдэг хүн надаас хуулийг зөвлөгөө авч байна.

Монгол Улсад стратегийн Энхбат гэдэг өмгөөлөгч байлаа. Энэ хүнээс хойш цөөхөн стратегийн өмгөөлөгч үлдсэн. Миний багш нарын ихэнх нь хөгширч, өнөөдөр ил гарахгүй байна. Би Монголын дуулиан болсон бүхий л хэргүүдийг өмгөөлж байсан.

Тэгээд Б.Хурц “гишүүнээ танаас ганцхан зүйл асууя” гэсэн. Юу асуух гэсэн юм бэ гэтэл уулзмаар байна гэсэн. Тэгэхээр нь хоёулаа олон нийтийн газар уулзъя гээд Х.Баттулгын эзэмшлийн ресторанд уулзсан. Тийм л зүйл. Гэтэл үүнийг троллууд зохион байгуулалттайгаар сошиалаар явуулаад байна. Би муу хуульч биш. Тэр зургийг цацсан эрлийз хүүхэд хэвлэлийн хурал хийгээд олон нийтийн өмнө уучлалт гуйгаагүй цагт би үүний араас явсаар л байх болно.

-Б.Хурц танаас юу асуусан юм бэ?

-Эрүүдэн шүүх, гүйцэтгэх ажлын хууль хоёр тусдаа зүйлчлэгддэг юм уу, хамтран зүйлчлэгддэг юм уу гэж асуусан. Өөрөөр хэлбэл дээрэм хийх, хулгай хийх хоёр давхар зүйлчлэгдэж болохгүй шүү дээ. Өнөөдөр захиалагч нар эрүүдэн шүүсэн гэдгээр ял өгүүлэх гээд байгаа юм. Хуулиараа эрүүдэн шүүлт нь гүйцэтгэх ажлын албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл байхгүй юу.

Мөрдөн байцаагч хийгээгүй хэргийг нь хийсэн болгох гэж шахаж буй үйлдэл. Гүйцэтгэх ажил гэдэг есөн шидийн оролцох, оролцохгүй хэргийг оруулж байгаад дунд нь үг алдуулдаг юм уу, янз бүрийн байдлаас дамжуулж байгаад мэдээлэл цуглуулахыг хэлдэг юм. Тэгсэн мэдээлэл цуглуулах гэж байсан үйлдэл нь илчлэгдчихсэн юм билээ. Иймэрхүү асуудлуудаар ярилцсан. 

-Та Б.Хурцтай өмнө нь уулзаж байсан уу?

-Би амьдралдаа хэдхэн удаа Батын Хурц гэдэг хүнтэй уулзаж байсан. Нэг удаа Хойд Солонгост уулзсан. Биднийг Хойд Солонгос руу явах гэж байхад гадаадын тусгай албадын үүрэг даалгавраар тэр ажиллагааг нураах гэж байсан юм билээ. Тэр ажил нураагүй учраас бид 500 сая ам.доллартай буцсан.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.59.142)
    Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. https://youtu.be/m8VjtAnhTeo
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.59.142)
    Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. https://youtu.be/m8VjtAnhTeo
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.59.142)
    Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. https://youtu.be/m8VjtAnhTeo
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.95.232)
    yamar lalariin yum yariad bn aa hoid solongosoos 500 saya dollartai butsaj irsen?
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 11 цаг 26 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 40 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 57 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 40 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 50 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top