x

Эрх баригчдад хүргэх энгийн зөвлөгөө

Аливаа улс орны эдийн засгийн үйл ажиллагаа нь цаг хугацааны явцад нэг идэвхжиж, эсвэл буурч байдаг бөгөөд үүнийг эдийн засгийн мөчлөг буюу хэлбэлзэл гэнэ. Манай улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харвал уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш тодорхой  хугацаанд хэлбэлзэж байдгийг анзаарч болно.

Монгол улсын эдийн засаг 2003 оныг хүртэл хөдөө аж ахуй зонхилсон бүтэцтэй байсан бол түүнээс хойш дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой уул уурхайн салбарын эзлэх хувь огцом нэмэгдсэн билээ.

Харин 2008--09 оны дэлхий нийтийг хамарсан глобал санхүү, эдийн засгийн хямралын  дараа түүхий эдийн үнэ ханш огцом сэргэж, Монгол улсын эдийн засаг 2009 оны сүүл үеэс эхлэн эрчимтэй өссөн юм. Үүнтэй зэрэгцэн уул уурхайн мега төслүүд хэрэгжиж (Оюутолгой, Тавантолгой...г.м), гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байжээ.

Монгол улсын эдийн засгийн эрсдэлүүдийг эрэмбэлэвэл, хамгийн эхэнд  дэлхийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ өссөнтэй холбоотой нэмэгдэх орлогоо дагасан зардлын тэлэлт зүй ёсоор орно. Эрдэс баялгийн үнийн огцом уналт, байгалийн гамшиг зэрэг бэрхшээлээс илүүтэй төсвийн зардлын өсөлт манай эдийн засгийг сөхрүүлдэг. “Экспорт эрчимтэй өссөн, түүхий эдийн үнэ өссөн, төсвийн орлогын өсөлтөд урамшсан Засгийн газар эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжилтээ зогсоож, төсвийн зарлагыг их хэмжээгээр нэмэгдүүлснээр төсөв, санхүүгийн томоохон хямралын эхлэлийг тавьсан” гэж Дэлхийн Банкнаас тов тодорхой дүгнэж байсан билээ. 

Монгол улсын эдийн засгийн эргэлтийн цэг болсон 2010 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн байдаг. Гэнэт олдсоны хэрээр Монгол улс зардлаа өсгөж орж ирсний хэрээр үрж эхэлсэн. 2010 онд төсвийн зардал 70 хувь, 2011 онд бараг хоёр дахин өслөө.  Экспортын орлого огцом өсөлттэй жилүүдэд Чалкод 350 сая ам.долларын өр тавьж, Евро бонд босгож байжээ. Нэмээд, 2011-2012 онд Хүний хөгжил сангаас 1.9 их наяд төгрөгийг халамжийн зорилгоор зарцуулжээ. Энэ бүхэн нь түүхий эдийн ханш уруудаж, хямрал эхэлсэн үед гадны сөрөг шокыг зөөлрүүлэх нөөц боломжийг үгүй болгосон гэдгийг олон улсын санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрч, бид бүхэнд анхааруулж ирлээ. Улс орны ирээдүйг хорлосон эдийн засгийн ийм бодлогыг эрх барьж буй хүчин цаашид анхаарлын төвдөө байлгаж, дахин давтах ёсгүй.

Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш, нүүрс, зэс ч ялгаагүй(манай экспортын 80 хүртэл хувийг эзлэх) дэлхийн зах зээл дээрх эрэлт ба нийлүүлэлтээс хамаарч өсөж, буурдаг. Энэхүү эрэлт /нийлүүлэлт нь биднээс огт хамаарахгүй. Зарим улс төрчид намынхаа үйл ажиллагаатай холбон тайлбарлаж суух нь дэндүү харамсалтай харагддаг. Иргэд сонгогчид ч хэрсүүжиж, ийм тооцоо судалгаагүй зүйл яривал “попорч байна” хэмээн эгдүүцэн дургуйцдэг болсон байна лээ.

 Бид уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн экспортолж байгаа үедээ мөчлөг гэдэг ойлголтыг ухаарч ажиллах ёстой. Өнөөдөр эдийн засаг өсөж байгаа гэдэгтэй бүгд санал нийлнэ. Учир нь уул уурхайн эрдсийн үнэ 2012-16 онуудтай харьцуулахад 2-6 дахин өсчхөөд байна. 2016 оны дүнгээр төсвийн орлого 5 их наяд 852 тэрбум байсан бол 2018 онд 9.2 их наяд төгрөгт хүрч даруй 3.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. 2016 онд эрдэс бүтээгдэхүүний экспортоос 3.4 тэрбум ам.долларын орлого олж байсан бол 2018 онд энэ үзүүлэлт 6 тэрбум ам.долларт хүрч, даруй 2.6 тэрбум ам.доллараар нэмэгджээ.

 Гэтэл өнөөгийн эрх баригчид уналтын мөчлөгийн бодлогыг шүүмжлэхээс өөр ажил хийлгүй 3 жилийн нүүр үзэж байна. Мөчлөгийн өсөлт, уналтаас шалтгаалж, хэрэгжүүлэх эдийн засгийн бодлого тэс өөр байдаг л даа. 2013-14 оныг 2017-18 онтой харьцуулах боломжгүй. Учир нь эдийн засгийн өгөгдлүүд нь тэс өөр байгаа юм. Тиймээс авч хэрэгжүүлэх бодлого нь ч ялгаагүй өөр байх учиртай. Монгол улс уул уурхайн улс болоод (гаднаас олдог валютын 90%) удаж байна. Энэ нь сайн, муу гэдэгтээ биш. Өнөөдрийн бодит  үнэн энэ. Түүхий эдийн үнэ ханш өндөр байгаа үед хуримтлал, уул уурхайн хамаарлаа багасгах бодлогоо хэрэгжүүлэх учиртай. Гэтэл 2019 оныхоо төсвийг харвал,  даанч харамсмаар...

Уналтын мөчлөг ирэхгүй юм шиг 2011-12 оныхоо алдааг дахин давтлаа! Эрдсийн үнэ унах үеэр 200.000 ажлын байраа бодох уу, импортын хэдээ аврах уу гэдэг “айхавтар асуудал” дахиад хаалга балбаж таарна. 2013/14 онд хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогыг шүүмжлэхэд дэндүү урт хугацаа зарцуулж байгаа юм биш үү, эрх баригчдаа? Урагшаа харж ажилла, бодлого тодорхойлогчдоо. Өмнөхөө хийж үз. Шатахууны үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авч чадахгүй байгаа бол ажлаа мэдэхгүй байгаагийн шинж төдийгүй улс орныг удирдан залах бодлогогүйн баталгаа. Орлого “оволзох” таатай үеэр валютын ханшаа хөөрөгдсөн бол, өөрсдөөсөө алдаагаа эрцгээ. Мөнгөний бодлогыг улс төрч хүн хэрэгжүүлж амжилтад хүрч байсан жишээ байдаггүй. Монгол улсын нийт импортын 80% ам.доллараар хийдэг бөгөөд хэрэглээний сагсны дийлэнхийг импортын бараа эзэлдэг.  Тиймээс, гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын барааны болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байна. Ам.долларын ханш 2016 оны 6 сараас хойш 30 орчим хувиар чангарсан нь импортоос ихээхэн хараат манай улсын иргэд, аж ахуй нэгжүүдэд хүндээр тусч иргэдийн худалдан авах чадвар буурч, амьжиргааны зардал нэмэгдэж, өрхүүдэд дарамт авчирлаа. Манай улсын хэмжээнд  үйл ажиллагаа явуулж буй 85.5 мянган аж ахуй нэгжүүдийн 39.9 хувь нь худалдааны салбарт бүртгэлтэй байдаг. Эдгээр компаниуд ханшийн өсөлтөд хамгийн эхэлж өртөж үйл ажиллагаа нь зогсонги байдалд шилжээд байна.

Хэрэглээний Үнийн Индексийн сагсан дахь 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнээс инфляцад хамгийн их нөлөө үзүүлж буй 50 орчим нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалж үзэхэд ихэнх нь буюу 72 хувь нь импортын бараа байна. Энэ нь манай улсын инфляцын түвшин импортын барааны үнээс ихээхэн хамааралтайг харуулж байгаа үзүүлэлт. Эдгээр барааны нийлүүлэлтэд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, ялангуяа АНУ-ын доллартай харьцах ханш чухал нөлөөтэй гэдгийг энд нотлох шаардлага байхгүй.

2018 оноос хойш шатахууны үнэ хэд хэдэн удаа нэмэгдэж, хэрэглээний сагсан дахь гол нэрийн барааны үнэ ч даган өсөж байна. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн суурь нь шатахууны үнэ байдаг. Ам.долларын ханш шатахууны үнэд нөлөөлж өсгөснөөр суурь үнэ хөөрөгдөж иргэдийн амьдрал хүндэрч эхэлдэг энгийн зүйлийг энд нуршмааргүй байх юм.

Одоо дор хаяад нэг жилийн эрдэс бүтээгдэхүүний өсөлт харагдаж байна! Улс орны бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүс та нар шүү дээ. Бүү цац, бүү зарлагаа өсгө. Эдийн засгийн өсөлт түүхий эдийн ханшнаас хамаарч нэмэгдэж байгаа “алтан” үед хөрөнгийн хуримтлал бий болгох энгийн бодлого үгүйлэгдэж байна.

Эдийн засагч Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 7 цаг 27 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 12 цаг 41 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 12 цаг 58 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 13 цаг 41 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 13 цаг 51 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top