x

Ж.Оюунтунгалаг: Шүүх эрх мэдэлд нөлөөлөх ашиг сонирхол улстөрчдөд байна

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн зарлигаар 17 шүүгчийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд байна. Тэдний нэг нь та. Яагаад та бүхний бүрэн эрхийг түдгэлзүүлэх болов. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Түдгэлзүүлсэн асуудлаар одоог хүртэл мэдээлэлгүй байна. Прокурорын зөвшөөрөлтэйгөөр манай гэрт нэгжлэг хийсэн. Түүний дараа гэрчийн мэдүүлэг авсан. Нэгжлэг хийхдээ төрийн өндөр албан тушаалтнууд авлига, хээл хахуул авсан байж болохтой холбоотой данс, эд мөрийн баримт байгаа эсэхийг шалгах зорилготой гэж танилцуулсан. 

Харин мэдүүлэг авах үеэр Салхитын мөнгөний ордтой холбоотой асуудлаар ямар нэгэн нөлөөнд автсан ч юм уу, хээл хахууль авсан байж болзошгүй гэдэг хандлагаар мэдүүлэг авсан. Тэгэхээр эдгээр асуудлуудтай холбоотойгоор миний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн болов уу гэж бодож байна.

-Нийслэлийн давж заалдах шатны шүүхээр 2017 онд “Салхитын мөнгөний орд”-той холбоотой хэргийг хэлэлцсэн байдаг. Та тухайн шүүх хурлыг даргалсан. Тухайн үед яаж шийдэгдсэн хэрэг вэ?

-Тухайн онд манай шүүхээр 2,200 гаруй хэрэг шийдвэрлэгдсэн. Ерөнхий шүүгчийн хувьд шүүх хуралдаануудыг голлон даргалах үүрэгтэй. Тухайн онд 1,100 хэрэг нь миний бие даргалагчаар орсон байдаг. Тэр дотор.Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй “GPF” компанид холбогдох хэрэг орсон байна лээ. Хэрэг бүрийг одоо бол нэг бүрчлэн санана гэж байхгүй. Тухайн хэрэг олон нийтийн анхааралд орох үед бид шийдвэрийг эргэж xapcaн.

Манайх процессын хуулийг зөрчсөн зөрчилтэй, зөв шийдвэрлээгүй байна. Дахин судлах шаардлагатай гэдэг үндэслэлээр анхан шат руу буцаасан байдаг. Харин манай тэрхүү магадлалыг Улсын дээд шүүхээс үндэслэлгүй болж шийдвэрлэсэн байна лээ. Энэ тухай одоо ч шүүхийн шийдвэрийн цахим санд нээлттэй байдаг.

Ер нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүгчийг шийдвэрлэгдсэн хэрэг маргаантай нь холбогдуулаад ямар нэгэн байдлаар шалгах, байцаах, асуух, мөрдөхийг хориглоно гэсэн байдаг. Тэгэхээр намайг хэргийг шийдсэн гэдгээр шалгаж байцаагаагүй, харин түүний ард ямар нэгэн авлигын асуудал байна уу гэдэг дээр шалгаж байгаа байх.

-Ерөнхийлөгчийн Тамгын газраас өгсөн мэдээллээр бол шүүгчид эрүүгийн хэрэгт холбогдсон асуудал яригдаад байна. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-17 шүүгч дотор тэр хэргийн шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгчдийн ихэнх нь байна лээ. Анхан шат дээр нэг, давах дээр гурав, Дээд шүүхийн дээр таван шүүгчийн нэг нь байна лээ. Мөн шүүх бүрэлдэхүүнд байсан Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарыг түдгэлзүүлсэн.

Харин нэг нь тэр хэргийн бүрэлдэхүүнд ороогүй шүүгч байсан. Тэгэхээр 13 гэдэг тоо хаанаас гарч ирсэн юм бол, ямар учиртай гэдгийг мэдэхгүй. Мөн зөвхөн тэр хэрэгт бүрэлдэхүүнд нь орсноос нь болоод түдгэлзүүлсэн нь ойлгомжгүй байна. Шүүгчийг хэрэг шийдвэрлэсэнтэй нь холбоотойгоор шалган шүүх ажиллагаа явуулаагүй гэдгийг л баттай мэдэж байна.

-Ер нь шүүгчийг шийдвэрлэсэн хэрэгтэй нь холбогдуулж шалгах ямар хуулийн заалтууд байдаг вэ?

-Анхан шатны шүүгчийн шийдвэрийг буруу гэж үзэж байгаа хүн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргана. Тэгэхээр давж заалдах шатны шүүх хянаад зөв үү, буруу юу гэдгийг шийдвэрлэнэ. Гурван янзаар шийдвэрлэдэг. Эхнийх нь анхан шатны шүүх зөв шийдвэрлэжээ гээд хэвээр нь үлдээдэг. Хоёр дахь нь буруу гэх боловч янз бүрийн процессын зөрчил байхгүй, байгаа нотлох баримтын хэмжээнд нь шийдвэрлээд үнэлэх боломжтой болбол өөрчилж шийдвэрлэдэг.

Харин гурав дахь нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа зөрчил гаргасан, зохих хууль журмаа баримтлаагүй бол тэрийг дахин шийдвэрлэхээр буцаадаг. Ингээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс магадлал гаргаад шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа хүмүүс Улсын дээд шүүхэд гомдлоо гаргадаг.

Дээд шүүхээс мөн л адил манайх шиг үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг өөрчлөх тохиолдол байдаг. Харин шүүгчийн гаргасан шийдвэр буруу гэдгийг дээд шатны шүүхүүд шийдвэрлэхээс биш АТГ, эрүүгийн хэрэг гэдэг үндэслэлээр буруу, зөвийг тогтоохгүй.

-Тэгвэл нэгэнт Ерөнхийлөгчийн зарлиг гараад шүүгчийн бүрэн эрхээс түдгэлзүүлчихсэн байгаа. Энэ асуудал цаашид яаж үргэлжлэх зохицуулалттай вэ?

-Ерөнхийлөгч түдгэлзүүлбэл ямар хугацаатай үргэлжлэх вэ гэдэг нарийн хуулийн заалт байхгүй. Түдгэлзүүлсэн зарлиг дээр ч байхгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны хугацаанд түдгэлзүүлнэ гэж ойлгосон. Тэгэхээр гурван жилийн хугацаанд ч шалгаж болно гэсэн үг. Нэг ёсондоо эцсийн хугацаа гэж байхгүй. Уг нь хууль тогтоомжийн хувьд тодорхой хугацаанд түргэн шуурхай, эцсийг нь тултал шалгаад явбал зүгээр юм.

-Сая хаврын чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ асуудалд ямар байр суурьтай байсан бэ?

-Төрийн эрх мэдэл барьж байгаа хүмүүс шүүхэд авлига байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө явах нь зөв. Гэхдээ хууль дээдлэх ёсыг баримтлах хэрэгтэй. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд ҮАБЗ-ийн дүгнэлт гарсан. Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тэр битгий хэл огцруулж болох тухай заалтыг хуульд оруулсан. Харин түдгэлзүүлж байгаа бол ямар хугацаанд, ямар үндэслэлээр, яаж шалгах гэдэг дээр ямар тодорхой процесс алга.

Ер нь манайд аливаа хууль тогтоомжийг батлахдаа ямар явцаар үргэлжлэх вэ гэдэг нь ойлгомжгүй байдаг. Хуулийг зохих журмын дагуу шат дараалалтай хийх ёстой гэсэн зарчмыг сайн ойлгодоггүй юм уу, ойлгомжгүй байдлаар хууль тогтоомж батлагдчихдаг. Энэ нь эргээд улстөрчдийн нөлөөнд оруулах байдал үүсгэж байна. Ер нь хуулийн бүх процесс тодорхой нээлттэй байх хэрэгтэй.

-Ер нь шүүх бүрэлдэхүүнийг хэргийг шүүхээс хэд хоногийн өмнө томилдог вэ?

-Шүүх бүрэлдэхүүнийг томилох, хуралдааныг зарлах асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийддэг. Манай давж заалдах шатны шүүх улсын хэмжээнд хамгийн их ачаалалтай, хэргүүдийн 70 хувийг шийдвэрлэдэг. Анхан шатны шүүх дээр шийдвэрлэгдсэн хэрэг давж заалдах шатны шүүх дээр ирэхэд түүнийг 30 хоногийн дотор шийднэ. Тэр хооронд хуралдаанаа зарлана. Үүний дараа даргалагч шүүгчээр ерөнхий шүүгч голлож орно.

Ерөнхий шүүгч орохгүй боломжгүй үед бол бусад шүүх бүрэлдэхүүний шүүгч нар ордог дэгтэй. Манайх тав дахь өдөр болох хурлын бүрэлдэхүүнийг дөрөв дэх өдрийн өглөө зарладаг. Шүүх бүрэлдэхүүнийг тулгаж мэдэгдсэнээр тэдэнд хандах нөлөөлөл оролдлогоос болгоомжилж байгаа юм.

-Шүүгчдийг ингэж олноор түдгэлзүүлсэн түүх байхгүй. Энэ нь шүүх системд яаж нөлөөлөх вэ?

-Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхим найман шүүгчтэй. Аливаа хэргийг таван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэдэг. Тэгэхээр үүн дээр асуудал үүсэж байгаа байх. Манайх 16 шүүгчтэй байсан. Намайг оролцуулаад дөрвөн шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Одоо үлдсэн шүүгчид нь үүрэг гүйцэтгэгчээ томилоод ажлаа хийгээд явж байгаа. Шүүгчдийн дунд хэзээ ч ямар ч үндэслэлтэйгээр түдгэлзүүлж болох юм байна гэсэн айдас бий болж байна.

Үнэхээр хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил, бүлэглэл байгаа гэж үзэж байгаа бол тэр хүмүүсийг олох хэрэгтэй. Шүүхийн шийдвэр гарч байж албадлага явуулдаг. Ийм учраас энэ бол том эрх мэдэл мөн. Үүнд нөлөөлөх ашиг сонирхол улстөрчдөд байна. Олон жил бугшсан эцэг эх ах дүүгийн сүлжээний шүүх бүлэглэлийн нөлөөний дунд залуу үеийн ажлаа хийж байгаа шүүгчдийг хоморголох вий гэж айж байна. Танил талгүй, улстөрчидтэй холбогддоггүй шүүгч нарыг хэлмэгдүүлэх вий.

-Шүүх системд бугшсан олон асуудал байна. Та бүхэн өмнө нь яагаад дуугараагүй юм бэ?

-Миний бүрэн эрх түдгэлзэж, шүүн таслах үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон учраас өнөөдөр зарим асуудлаар дуугарах боломжтой болж байна. Шударга, үнэнчээр ажлаа хийж яваа хүмүүс манай салбарт олон байна. Тэдний дуу хоолойг нийгэмд хүргэе гэж мэдэгдэл хийсэн. Үүргээ гүйцэтгэж байгаа шүүгчдийг нийгэм, улс төрийн асуудлаар шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэхийг хориглодог.

Тэдний аливаа холбоонд нэгдэх, чөлөөтэй байх, бизнес хийх эрх нь хязгаарлагдсан байдаг юм. Ийм учраас шүүгч нар маань нийгэмд, улстөрчдөд дуу хоолойгоо хүргэж чаддаггүй.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Иргэн (90.196.51.51)
    Энэ шүүгч чинь харин их но-той хүн байна. Хэн нэгний түлхүүсээр албан тушаалтайгаа үлдэх гэж үхэлдэн үзэх нь дээ
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • Зочин (90.196.51.51)
    Энэ шүүгч чинь харин их но-той хүн байна. Хэн нэгний түлхүүсээр албан тушаалтайгаа үлдэх гэж үхэлдэн үзэх нь дээ
    2019 оны 07 сарын 03 | Хариулах
  • hun bn (103.26.193.5)
    ene hun nol tuiliin shudarga zarchimch yos zuitei. ene hun awilgal awahgui. hzee ch tiim yum hiih hun bish mongoliin shuuhed todoos tod gerelteh shuugch gj sonsoj bsan. unen zowiig olj tor ner toriig ni sergeej ogoorei
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • Үнэн (64.119.18.109)
    МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНД СААД УЧРУУЛЖ БАЙГАА БОДИТ ЖИШЭЭ БОЛ ЭНЭ ХҮҮХЭН БОЛЖ БАЙНА.ХОРЬЖ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • ард (122.201.22.19)
    Нѳлѳѳлѳхгүй гэдэг халхавчин дор шүүгчид дураараа дургиж, ѳѳрийн хѳрѳнгийг баяжуулсан талд хэрэг шийдэж, эсвэл үнэн буруугүй талын хохирогч нь мѳнгѳгүй бол хохироогоод хаячихдаг нь илэрхий байгаа тохиолдолд хяналт байцаалт арга хэмжээ мэдээж хэрэгтэй байлгүй яахавдээ.
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 11 цаг 0 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 16 цаг 14 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 31 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 17 цаг 14 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 24 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top