x

Хотын захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц”-оо танилцууллаа

“Улаанбаатар эдийн засгийн форум-2019” өнөөдөр Blue Sky зочид буудлын хурлын танхимд эхэлсэн. Форумын үйл ажиллагаа яг одоо илтгэл хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

Эхний илтгэлийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Х.О.Т концепц” сэдвээр хүргэлээ. Нийслэлийн Засаг дарга илтгэлдээ “Х.О.Т концепц” буюу хүн төвтэй, орчин төвтэй, төлөвлөлт төвтэй хот бодлогоо танилцуулсан юм.

Хүн төвтэй хот бодлогын хүрээнд ёс зүй, үнэт зүйлтэй, соёлжсон хотын иргэнийг хөгжүүлж, төлөвшүүлнэ. Ингэхдээ төрийн үйлчилгээг цахимжуулж, түргэн шуурхай, ил тод, авилга хээл хахуульгүй болгох, Төрийн албан хаагчийн хариуцлага, ёс зүй сахилга бат, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Иргэд оршин суугчдын оролцоонд тулгуурлан зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай, хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх, Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалтад хамруулж, зах зээлийн эрэлтэд нийцүүлэн ажил, орлоготой болгох, Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, үйлчилгээний стандартыг сайжруулах, Сургууль цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, боловсролын чанарыг шинэ түвшинд гаргах гэсэн үндсэн чиглэлийн хүрээнд бодлого хэрэгжинэ.

Орчин төвтэй хот бодлогын хүрээнд иргэндээ ээлтэй эрүүл, эрсдэлгүй ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлнэ. Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, иргэдэд идэвхтэй, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, агаар, хөрс орчны бохирдлыг бууруулна. Нийтийн тээвэр, зам дэд бүтцийг хөгжүүлж, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулалт дахин төлөвлөлтийг эрчимжүүлж, хотын дэд төвүүд, дагуул хотуудыг бий болгоно.

Төлөвлөлт төвтэй хот бодлогын хүрээнд шинжлэх ухаан, эдийн засгийн тооцоо судалгаатай, ухаалаг технологийн шийдэлд тулгуурласан, олон улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжил бүхий нийслэл хот болно. Ингэхдээ ухаалаг технологийн шийдэлд тулгуурласан, төлөвлөлтийг хөгжлийн бодлоготой уялдуулсан, иргэд, аж ахуйн нэгж, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчдыг дэмжсэн, төсвийн хөрөнгийг үр бүтээлтэй зарцуулах, дотоод гадаадын эрдэмтэн судлаач салбарын мэргэжилтнүүдийн оролцоо, тооцоо судалгаанд үндэслэн төлөвлөж хэрэгжүүлнэ гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 40 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 14 цаг 54 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 11 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 15 цаг 54 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 4 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top