x

“Хариуцлагаар нэгд” аян эхэллээ

Монголын уул уурхайн үндэсний ассоциаци /МУУҮА/-ийн санаачилгаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”-т нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг эхлүүллээ.

Энэхүү санаачилгын зорилго нь Хариуцлагатай уул уурхайн жишиг шаардлага ба үнэлэх аргачлалын хүрээнд талууд хариуцлагатай уул уурхайн сайн жишгүүдийг дэмжих, нэвтрүүлэх юм. Мөн сайн жишгүүдийг уул уурхайн салбарт даган мөрдөж, бодитой төлөвшүүлэх, улмаар салбарын тогтвортой хөгжлийн төлөө хамтран ажиллана.

Аяны нээлтийн ажиллагаа өчигдөр буюу 2019.06.20-ны өдөр болж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, МУУҮА-ийн Ерөнхийлөгч Т.Гантөмөр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Аспайр Майнинг” ХХК, “Багануур” ХК, “Саусгоби сэндс” ХХК, “Оюу толгой” ХХК, “Терра Энержи” ХХК, “Энержи Ресурс” ХХК-ийн удирдлагууд оролцлоо. 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх асуудал бол манай яамны баримтлан ажиллаж буй гол стратеги зорилтын нэг бөгөөд Хариуцлагатай, Ил тод уул уурхайн олон улсын сайн туршлага, санаачлагыг хэрэгжүүлээд цөөнгүй жил өнгөрсөн. Энэ хугацаанд олсон амжилт байгаа боловч хариуцлагагүй, хууль дүрэм биелүүлдэггүй дутагдал манай салбарт байсаар байна.

Энэ онд гэхэд орлогын төлөө хэт хөөцөлдөж, аюулгүй ажиллагааны дүрэм, журам баримтлалгүй хариуцлагагүй үйл ажиллагаа явуулсны улмаас хэд, хэдэн ноцтой осол гарч эрдэнэт хүний амь сүйдсэнд гүнээ харамсч байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд онцгой анхаарч байгаль орчныг хамгаалах, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, уурхайн хаалтыг ном журмын дагуу хийдэг болох нь юу юунаас илүү чухал байна” гэлээ.

Мөн тэрбээр хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексоор тодорхойлсон Компанийн сайн засаглал ба ил тод байдал, Хөдөлмөрийн харилцаа ба хөдөлмөрлөх эрх, Хөдөлмөрийн аюулгүй байдал ба эрүүл мэнд, Байгаль орчны хамгаалал, Орон нутгийн хөгжил ба олон нийтинй оролцоо зэрэг 5 багц зорилт нь Монгол Улсын төрийн бодлогын зорилттой нийцэж байгааг хэлэв. Иймд энэхүү кодексийг хэрэгжүүлэх үйлсэд уул уурхайн салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг 16 компани нэгдэж байгаад талархалтай байгааг хэлээд цаашид уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй, хариуцлагатай, ил тод байхыг эрмэлздэг бүх компаниуд нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Оролцогч компаниудын удирдлагууд санамж бичигт нэгдэж буйгаа илэрхийлэн гарын үсэг зурж баталгаажууллаа. Цаашид ч уул уурхайн компаниуд энэхүү санаачилгыг дэмжин, хариуцлагаар нэгдэх боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 23 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 14 цаг 37 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 14 цаг 54 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 15 цаг 37 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 15 цаг 47 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top