x

Сингапур-Монголын бизнес яриа хэлэлцээг амжилттай зохион байгууллаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын 2019 оны зургадугаар сарын 5-8-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр “Сингапур-Монголын бизнес яриа хэлэлцээ”-г амжилттай зохион байгууллаа.

Гадаад харилцааны яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Бизнесийн зөвлөл болон Сингапурын Бизнесийн холбооноос хамтран зохион байгуулсан тус арга хэмжээнд Монгол, Сингапурын төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгжийн төлөөлөл болсон 140 гаруй зочид, төлөөлөгчид оролцсон байна.

Тус арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв, хөрөнгө оруулалтын орчин, Монгол-Сингапур хоорондын эдийн засгийн харилцааг уул уурхайн бус салбарт төрөлжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар илтгэл тавив.

Мөн түүнчлэн “Эрчим хүч-Дэд бүтэц”, “Аялал жуулчлал-Боловсрол”, “Үл хөдлөх хөрөнгө-Худалдаа”, “Технологийн хөгжлийн чиг хандлага” сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, эдгээр салбаруудын хууль эрх зүйн орчны зохицуулалт, бизнес эрхлэх боломж, тулгарч буй сорилтыг даван туулах талаар оролцогчдын дунд ажил хэрэгч яриа өрнөжээ.

Хэлэлцүүлгийг монголын талаас Монголын Бизнесийн Холбоо, ТЭСО Корпораци, Монголын Бизнесийн зөвлөл, Bit Mon Ex, AND Global, Сингапурын талаас Sembcorp Industries Ltd, SP Services, Allin EduTech Group, PSB Academy, GeTs Global Pte зэрэг нэр хүнд бүхий бизнесийн байгууллагын төлөөллүүд удирдан чиглүүлж, Монгол Улсын сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлал, барилга, санхүүгийн технологийн салбарт хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, бизнесийн сонирхлыг улам бүр нэмэгдүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон байна.

Уг арга хэмжээг тохиолдуулан “Mongolian Economy” сэтгүүлийн тусгай дугаарыг гаргажээ. Энэ удаагийн бизнес яриа хэлэлцээг нийт 25800 компанийн гишүүнчлэл бүхий Сингапурын Бизнесийн Холбоотой хамтран зохион байгуулснаараа онцлог бөгөөд оролцогсод болон хүндэт зочид арга хэмжээний зохион байгуулалт, ач холбогдлыг өндрөөр үнэлсний зэрэгцээ хоёр улсын бизнес эрхлэгчдийн цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал хөшүүрэг болсныг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 14 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 14 цаг 29 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 14 цаг 45 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 15 цаг 28 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 15 цаг 38 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top