Азийн томоохон хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч, экспортлогч, бизнесийн төлөөллүүд дэлхийд өрсөлдөх Монгол брендыг бий болгох зорилгоор үндэсний үйлдвэрлэгчтэй хамтран ажиллахаар манай улсад ирэх гэж байна.
”Азийн Хөрөнгө Оруулагчид Монголд” чуулган зургаадугаар сарын 13-нд “Их Монгол” төвд болох ажээ. Энэ үеэр онлайн худалдаа, экспортын зөвлөх үйлчилгээний Пакс Монголика ХХК, Япон улсын маркетинг, борлуулалтын үйлчилгээ үзүүлэгч 3-н том компанийн нэгдэл Glowd Inc группын үүсгэн байгуулагчид, БНСУ-ын онлайн худалдааны “Zeffiro Inc” группын удирдлагууд, ӨМӨЗО-ы шууд худалдааны “Монгол Хан” компани хамтран үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Зүүн Азийн зах зээлд борлуулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэх, экспортын боломжуудын талаар мэдээлэл өгч, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хамтын ажиллагааны зорилгоор “Азийн зах зээлд гарах гүүр” арга хэмжээг анхны жилдээ зохион байгуулна.Арга хэмжээний үеэр үйлдвэрлэгч нартай вип уулзалт хийж, шаардлага хангасан хувь хүн, байгууллагуудтай хамтын ажиллагааг эхлүүлэх ба шаардлага хангаагүй байгууллагуудад сургалт, консалтинг, зөвлөгөөг тогтмол өгч бизнес хөгжүүлэлтийн ажил дээр хамтарч ажиллах юм.