x

ЖДҮ, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар 300.0 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжид 1 хувийн татвар ногдуулах болсонтой холбогдуулан хуулиудын уялдааг хангаж, дараах өөрчлөлтүүдийг оруулахаар санал боловсруулжээ. Тухайлбал, 

-Жилийн 250 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН нэгж “бичил" гэсэн ангилалд хамаарч байсныг 300.0 сая төгрөг,

-250-500.0 сая төгрөгийн борлуулалтын орлоготой ААН “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч"-д хамаарч байсныг 300 сая-1.0 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлсэн байна.

Мөн бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид 300 сая хүртэл төгрөгийн зээлийг сангаас шууд, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зээлийг банкаар дамжуулж олгох санал оруулжээ.

Ажлын хэсгийн танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Я.Содбаатар, ЖДҮХС-аас олгож буй зээл нийслэлд 3.0 хувийн хүүтэй олгогдож байгаа бол орон нутагт 8.3 хувийн хүүтэй байхаар байгааг бууруулах чиглэлээр салбарын яам, холбогдох албан тушаалтнуудыг ажиллахыг санууллаа. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг мөн 1.8 хувь байсан ЖДҮХС-ийн зээлийн хүүг 2015 онд эдийн засгийн нөхцөл хүндрэлтэй гэдэг шалтгаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд 3.0 хувьд хүргэх шийдвэр гаргаж байсныг хэлээд “Өнөөдрийн байдлаар эдийн засгийн нөхцөл байдал тухайн үетэй харьцуулахад сэргэсэн, эерэг үзүүлэлтүүдтэй байгаа учраас эргүүлэн 1.8 хувьд хүргэх юм бол орон нутагт олгох тус сангийн зээлийн өртөг бодитоор буурах боломжтой” гэв. 

Гишүүдийн тодруулсны дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох албан тушаалтан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй зээлийн хүүгийн нөхцөл, үүнийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тайлбар хийсэн ба тус сангийн зээлийн хүүг 4-5 хувьд байлгахаар ажиллаж байгаагаа хэлсэн. Эцэст нь хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 9 цаг 12 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 14 цаг 26 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 14 цаг 43 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 15 цаг 26 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 15 цаг 36 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top