x

“Эрдэнэс-Тавантолгой” эдийн засаг, бизнесийнхнээ өнгөлөв

Өнгөрсөн долоо хоног Монголын бизнесийн салбарынхны хувьд онцлог өдрүүд байлаа. Учир нь Монголдоо эдийн засаг, бизнесийн хамгийн нэр хүндтэй шагнал болох ТОП-100 болон Bloomberg Tv Mongolia Awards 2018 шагнал гардуулах ёслолууд боллоо.

ТОП-100 аж ахуйн нэгжийг МҮХАТ Засгийн газартай хамтран шалгаруулдаг. Татвар, борлуулалтын орлого, ашиг, хөрөнгө, ажиллагсадын тоо гэсэн 5 үзүүлэлтээр эрэмбэлж, ТОП-100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг.

Эрдэнэт үйлдвэр энэ жил ч мөн ТОП-100 компанийг тэргүүлсэн бол "Эрдэнэс-Тавантолгой” ХК хоёрдахь жилдээ удааллаа. Ашиг ба хөрөнгийн хэмжээгээр "Эрдэнэс-Тавантолгой” ХК Эрдэнэт үйлдвэрийн өмнө орсон. Эндээс үзвэл тус компани яах аргагүй бизнесийн салбарт тэргүүлэгч болон өндийж иржээ. Үүнийг "Bloomberg Tv Mongolia Awards-2018” баталсан үйл явц ч давхацлаа.

Тус шалгаруулалтын хамгийн гол номинаци буюу "Шилдэг менежмент” шагналд "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, "Эрдэнэс-Тавантолгой” ХК, "Анд глобаль” ХК-иуд нэр дэвшин өрсөлдсөнөөс "Эрдэнэс-Тавантолгой” ХК шалгарсан байна. "Шилдэг менежмент” номинацид нэр дэвшиж өрсөлдсөн "ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын хувьдзэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог бөгөөд 2018 оны байдлаар 36 сая 600 мянган тонн хүргэсэн Монголын эдийн засгийн гол багана гэдгийг Монгол хүн бүр мэднэ.

Тэгвэл "Эрдэнэс-Тавантолгой” ХК энэ удаа менежментийн үйл ажиллагаагаар давамгайлж, хүч түрэн гарч ирснээр цаашид ч гол өрсөлдөгч гэдгээ харуулсан үйл явдал байлаа. Компани2018 онд1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажиллахдаа борлуулалтын төлөвлөгөөг 240 хувиар давуулан биелүүлж, нүүрсний үнийг тогтмол өсгөж чадсан нь голлох нөлөөг үзүүлсэн талаар эдийн засагчид онцолсон байна.

Дэлхий даяар сүлжээтэй, эдийн засаг, бизнесийн толь болсон Bloomberg ийнхүү гол шагналаа "Эрдэнэс-Тавантолгой” ХК-д өгсөн нь санамсаргүй хэрэг биш, "ирэх жилүүдэд Монголын №1 компани Эрдэнэс-Тавантолгой болно шүү” гэсэн битүүхэн мессэжийг гадаад ертөнцөд өгчихлөө гэж судлаачид дүгнэж байна.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Bloomberg awards” гардаж авах үедээ "Төр муу менежер биш гэдгийг манай хамт олон, уурхайчид амжилтаараа харуулж чадлаа” гэж хэлсэн нь Засгийн газраас бизнес, санхүүгийн салбарт баримталж байгаа бодлого зөв байсны илэрхийлэл гэж үздэг хүмүүсийн байр суурийг баталлаа. Тэгвэл "Эрдэнэс-Тавантолгой компани дэд бүтцийн том төслүүдээ хэрэгжүүлж эхлээгүй байхдаа зөвхөн олборлолт, борлуулалтын ашиг орлогоороо бизнесийнхнийг тэргүүлсэн нь цаашид төмөр зам, авто зам, угаах үйлдвэр, цахилгаан станцаа ашиглалтад оруулж чадвал ямархуу хэмжээний өндөр ашиг, орлоготой ажиллаж, төрд, иргэдэд тэр хэмжээгээрээ хувь хүртээх боломжтойг илтгэсэн сайхан ирээдүйн дүр зураг ажиглагдаж байна.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 21 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 36 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 53 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 35 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 45 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top