x

Н.Молор: Монгол Улс нэг өдөрт 70 гаруй мянга жуулчин хүлээж авах хүчин чадалтай

Жуулчны улирал эхэлж байгаа энэ үед “Зочлох үйлчилгээний төрөлжсөн сургалт” зохион байгуулж байгаа БОАЖЯ-ны Аялал жуучлалын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Молороос цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Манай улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн хүчин чадал, эдийн засгийн нөөц бололцоо нь хэр байна вэ?

-Жуулчин хүлээж авах өнөөгийн хүчин чадлыг тооцоолж үзвэл Монгол Улс нэг өдөрт 70 гаруй мянга, зуны 3 сарын хугацаанд нийт 3 сая гаруй жуулчин хүлээж авах бүрэн хүчин чадалтай хэдий ч сүүлийн 10 гаруй жилийн турш монголд ирж буй гадаадын жуулчдын тоо 400 гаруй мянгад хэлбэлзэж байна. “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого” зэрэг бодлогын баримт бичгүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх талаар тусгасан зорилтуудыг шийдвэрлэх замаар “Аялал жуулчлал”-ыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгон хөгжүүлж, улмаар 2020 он гэхэд Монгол Улсад ирэх гадаадын жуулчдын тоог саяд, аялал жуулчлалын салбарын орлогыг тэрбум ам.долларт хүргэх зорилтыг Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн. Монгол Улсын хувьд 2018 онд анх удаа хагас сая гаруй буюу 529 мянган гадаад жуулчин хүлээн авч, 569 сая ам.долларын орлого олсон. Улсын хэмжээнд бүртгэлтэй 270 тур оператор компани, 460 зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж 54 мянга орчим ажлын байрыг бий болгоод байна.

- Жил бүр манай улсад зочлох жуулчдын тоо нэмэгдэж байгаа. Харин нэгэнт манайхыг гээд зориод ирсэн зочдодоо үзүүлэх үйлчилгээний соёл, харилцаа хандлага, аюулгүй байдал гэх мэт жуулчинд ээлтэй байдлаараа манай улс дэлхийн улс орнуудтай харьцуулахад ямар үнэлгээтэй байгаа вэ?

- Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлт”-д дэлхийн 136 орноос Монгол Улс 102 дугаарт эрэмбэлэгдсэн. Манай улсын “Олон улсад нээлттэй байдал”, “агаарын тээврийн дэд бүтэц”, “газрын боомт, дэд бүтцийн хөгжил”, “жуулчны үйлчилгээний дэд бүтэц” зэрэг шалгуур үзүүлэлтүүдэд доогуур үнэлэгдсэн. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас 2019 онд аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэж, аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлэхээр төлөвлөж, зочлох үйлчилгээний төрөлжсөн 10-12 сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч хаалгач гэсэн есөн мэргэжлээр орон нутгийн иргэдэд мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтыг Улаанбаатар хот, 21 аймагт зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, өнөөдөр сургалтын нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэхүү сургалтад 13-15 мянган иргэдийг хамруулахаар төлөвлөсөн бөгөөд хамгийн гол ач холбогдол нь иргэдийг ажлын байртай болгож ядуурлыг бууруулах, зочлох үйлчилгээний салбарын чанарыг дээшлүүлэх нь бид бүхний улс орныхоо эдийн засагт оруулж буй бодит хувь нэмэр байх болно.

-Монгол Улс ойрын жилүүдэд сая жуулчин хүлээж авах зорилт тавьсан. Тэгэхээр гадаад дотоодынхоо жуулчдыг хүлээж авч үйлчлэх, сайхан сэтгэгдэл төрүүлэх хүний нөөцийн боломж бололцоо бидэнд хэр байна вэ?

- Манай улсын зочлох үйлчилгээний салбар жилээс жилд сайжирч байна. Манай улсад тэр дундаа нийслэл хотод дэлхийн сүлжээ зочид буудлууд бий болсон. Олон улсын сүлжээ нэвтэрч байгаа нь тэнд ажиллаж байгаа иргэдийн ур чадвар нэмэгдэж, бусад ижил төрлийн үйлчилгээ явуулдаг байгууллагуудтайгаа өрсөлдөх чадварыг бий болгодог. Тэд олон улсад нэвтрүүлсэн ур чадвар, үйлчилгээг харилцагчдадаа үзүүлэхийг зорьж, олон улсын стандартын дагуу хяналт шалгалтыг тогтмол явуулдаг нь үйлчилгээний чанар сайн байхад нөлөөлдөг гэж хэлж болно. Ийнхүү олон улсын сүлжээг нэвтрүүлсэн аялал жуулчлалын чиглэлийн аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээ сайн байх нь бусад зочлох үйлчилгээ үзүүлэгч иргэдэд нөлөөлж байдаг. Тэд энэ газар ингэж үйлчилгээнийхээ чанрыг сайжруулсан болохоор олон жуулчин хүлээж авч, үргэлж жуулчид хүлээж авдаг юм байна гэж боддог.Орон нутгийн зочид буудлуудын хувьд асуудалтай зүйлүүд байгаа нь үнэн боловч мөн л сайжирч байна. Зах зээлийн бодит өрсөлдөөн дунд бие биенээсээ суралцаж, хамтдаа үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж байгаа. Гэхдээ бас энэ нь хангалтгүй байна. Бид одоогоор 500 мянган жуулчин хүлээж авч байна. Энэ тоон дээрээ нэмээд 500 мянган хүн хүлээж авахад тэдэнд үйлчлэх ажиллах хүчний нөөц хомс байна. Тиймээс саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчилэн тухайн жуулчдад үйлчлэх хүний нөөцөө бэлдэх шаардлагатай байгаа. Энэ бол манай салбарт тулгамддаг хүндрэлтэй асуудлуудын нэг. Яагаад гэхээр манай улсын аялал жуулчлалын салбар улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Нийт аялал жуулчлалын баазын 90 хувь нь зун ажиллаад хаачихдаг. Тэгэхээр энд ажилладаг хүмүүс үлдсэн есөн сарын хугацаандаа ямар ажил эрхлэх, вэ гэдэг нь асуудал үүсч байна. Тогтвор суурьшилтай ажиллах хүч байхгүй улмаас жуулчны баазуудын үйл ажиллагаа нь тогтворгүй байдаг. Тиймээс аялал жуулчлалын салбарыг улирлын чанараас үл хамааран хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

-Сургалтад үнэ төлбөргүй хамрагдсан иргэд заавал аялал жуулчлалын салбарт ажиллах үүрэг хүлээх үү?

-Анх удаа зохион байгуулагдаж буй сургалт улс орон даяар үнэ төлбөргүй явагдах бөгөөд тус салбарт ажиллаж буй мэргэжилтэн боловсон хүчний ур чадварыг нэмэгдүүлэх, хүний нөөц бэлтгэх , тогтвортой ажлын байраар хангах зэрэг хүрээнд Улаанбаатар, Төв, Хангай, Зүүн, Баруун, Говийн бүсэд нэгдсэн байдлаар ирэх зургадугаар сарын 20-ныг хүртэл зохион байгуулагдана. Сургалтад хамрагдсан иргэдийн хувьд мэргэшсэн чиглэлийн дагуу сертификаттай төгсөх бөгөөд орон нутгийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй амралт жуулчны бааз, тур оператор компаниудад ажиллах боломжтой болж шаардлагатай хүний нөөцийн жагсаалтад бүртгэгдэнэ. Энэ сургалтад хамрагдсан иргэд заавал аялал жуулчлалын салбар гэлтгүй л бүхий л салбарт ажиллахдаа сурсан мэдсэнээ ашиглаж, өөрийн үнэлэмжээ нэмэх боломжтой. Дэлхийн тогтовортой хөгжил 2030-д багтсан17 зорилтын нэг нь ядуурлыг тэг болгох зорилт тавьсан. Энэ зорилтод хүрэхийн тулд улс орон бүр иргэдээ ажилтай орлоготой болгоход анхаарах ёстой. Тиймээс энэ сургалтын гол мөн чанар нь иргэн бүрийг ажилтай, орлоготой болгох зорилго агуулж байгаа юм. 

-Үйчилгээний салбарыг улс орон даяар жигд сайжруулахад хэрхэн анхаарч байна вэ. Өнөөдрийн явуулж байгаа зочлох сургалт нийслэл хотод явуулж байгаа хэмжээний чанартайгаар хөдөө орон нутгийн боловсон хүчинд хүрч чадах болов уу?

-Энэхүү сургалтыг аймаг бүрт сургалт явуулах сургалтын байгууллагуудын тендер зарласан. Сургалтын чанар, үр дүнд БОАЖЯ-ны мэргэжилтнүүд хяналт тавин ажиллана. Мөн сургалтын явц, оролцсон иргэдийн тайлан мэдээг цаасаар болон фото, видео дүрсээр баталгаажуулна. Энэ сургалтын талаарх мэдээллээ 21 аймгийн засаг дарга нарт хүргүүлж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон ажилгүй байгаа хөдөлмөрийн насны хэнийг ч хамруулах боломжтой гэдгийг мэдэгдсэн. Тэгэхээр сарын дараа энэ сургалтад хэчнээн хүмүүс хамрагдаж, ямар санал санаачилга гаргасан нь тодорхой болно. 

-Сургалтын үеэр үйлчилгээний олон төрлийг заах нь. Төв газраа бодвол хөдөө орон нутагт өглөөний цай, кофед хэрэглэх түүхий эд, нарийн ногооны олдоц хэр байдаг юм бэ. Өөрөөр хэлбэл сургалтаар сурсан зүйлээ хөдөө орон нутагт хэрэгжүүлэх боломж хэр байх бол?

-Өглөөний цай, үд ,оройн хоолонд хэрэглэх хүнсний ногоо, кофены олдоц аймгуудын хувьд илүү сайжирсан. Тухайлбал, Европынхон сырны сонголт ихтэй байдаг. Тэдгээр бяслаг нь олдохгүй байлаа гэхэд эх орныхоо бүтээгдэхүүнийг ашиглаж хэрхэн амттай, өглөөний цай, хоол хийх вэ гэдгийг заана. Өөрөөр хэлбэл бүс нутгийн онцлогийг харуулсан хоол, хүнсийг хийж сургахад сургалтын төвүүд анхаарч ажиллана.

-Зочлох үйлчилгээ гэдэг өргөн цар хүрээтэй юм. Бид амттай чанартай хоол хүнсээр үйлчлэхээс гадна инээмсэглэн угтаж, эелдэг харилцаж сэтгэлд нь хүртэл үйлчилгээ явуулахад энэ салбартай холбоотой хүн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй байх?

-Тийм л дээ. Аялал жуулчлалын салбараас орлого олох гээд жуулчдад морь, тэмээ унуулдаг, гэр буудал ажиллуулдаг хэн ч байсан хүнд хэрхэн сэтгэгдэл төрүүлэх вэ гэдэг чухал. Хүмүүстэй хэрхэн харилцаж, хэрхэн ёсзүйтэй байх вэ, хэрхэн хүндэтгэлтэй хандах вэ гэсэн чиглэлийн сургалт орно. Тухайлбал, манай улсын зарим иргэд “Хятад жуулчинг харахаар дургүй хүрээд байдаг. Цаанаасаа цусанд минь байдаг байх” гэж ярих үе тохиолддог. Гэтэл тэдэнд бусадтай адил хандах учиртай. Хэн хэнийхээ хэлийг ойлгохгүй ч бид биеийнхээ хэлэмжээр ойлголцож байдаг. Сайхан үйлчилж, зочлох үйлчилгээ үзүүлснийхээ төлөө төлбөр авна, тийм үйлчилгээг авсныхаа төлөө төлбөр төлнө гэдэг бол хэн хэнд нь сэтгэл ханамжтай зүйл байдаг. Сайхан сэтгэгдэлтэй хүний ард 10 үйлчлүүлэгч байдаг. Харин таагүй сэтгэгдэл төрүүлсэн бол 20 хүнд муугаар ярьдаг. Зочлох үйлчилгээний салбар бол зөвхөн тухайн гэр бүл, аж ахуйн нэгжийн нэр хүнд, үүрэг хариуцлага биш. Түүний цаана Монгол Улсын нэр хүнд давхар байдаг гэдгийг зочлох үйлчилгээний салбарт ажиллах гэж байгаа болон, ажиллаж байгаа хүмүүс ухамсарлаж байх хэрэгтэй.

-Дэлхийн улс орны иргэд аялж, зугаалах нь ихэссэн. Сүүлийн үеийн аялал жуучлалын дэлхийн чиг хандлага хаашаа чиглэж байна вэ?

- Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд аялал жуулчлалын салбар эрчимтэй хөгжиж, дэлхийн нийт бүтээгдэхүүний 10 хувь, экспортын долоон хувь, үйлчилгээний экспортын 30 хувийг бүрдүүлж байгаа юм. Ажил эрхэлж буй 10 хүн тутмын нэг нь тус салбарт ажиллаж байгаа гэсэн тоо бий. Ази, Номхон далайн бүс нутгийн ДНБ-ий 9,8 хувь, нийт ажлын байрны 9,3 хувийг аялал жуулчлалын салбар бүрдүүлж байгаа. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан статистик мэдээллээс үзэхэд 2018 онд олон улсад 1,4 тэрбум жуулчин аялж, 1,4 их наяд ам.долларыг зарцуулсан бөгөөд үүнээс 323 сая жуулчин Ази, Номхон далайн орнуудад аялж, 390 орчим тэрбум ам.долларыг зарцуулжээ. Цаашид 2030 он гэхэд олон улсын аялагчдын тоо 1,8 тэрбумд хүрэх бөгөөд үүнээс хамгийн өндөр өсөлтийг Ази, Номхон далайн орнуудыг зорих жуулчдын тоо эзлэх төлөвтэй байна. 

-Гадаадын жуулчдыг монгол улстай холбох томоохон үүрэгтэй хүмүүс бол хөтөч, тайлбарлагчид. Энэ хүмүүс жуулчдын авахыг хүссэн мэдээлэл, тайлбарыг хангалттай хэмжээнд өгч чадаж байна уу?

-Хөтөч тайлбарлагчдын холбоо төрийн бус байгууллагаас жил бүр хөтөч бэлдэх сургалт зохион байгуулдаг. Гэхдээ энэ бол гадаад хэлний сургалт биш. Гадаад хэлний мэдлэгтэй, хөтөч хийх сонирхолтой иргэдэд зориулсан мэргэшүүлэх сургалт. Тэдэнд жуулчидтай хэрхэн харилцах вэ, хотын аялал хийхэд юуг анхаарах вэ түүх соёлын дурсгалт үзвэрийг хэрхэн тайлбарлах вэ, Ази болон Европын жуулчидтай харилцахдаа юуг анхаарах гэх мэт хөтөч хүнд байх наад захын мэдлэг олгодог. Жуулчид юу л бол юу асуудаг. Үүнд хариулахдаа өөрийнхөө бүрэн дүүрэн мэдэхгүй байгаа зүйлийн талаар худлаа ярьж болохгүй. Танд эргээд тодруулаад хэлэх, дэлгэрэнгүй мэдээллийг хаанаас авч болохыг зааж өгөх гэх мэт мэдлэг хэрэгтэй. Хөтөч, орчуулагчийн хүрэлцээ бага байгаа. Гэхдээ англи хэлтэй залуусын тоо олон болсон. Хятад хэлтэй орчуулагчийн олдоц бас сайн байгаа. Харин бусад орны хэлтэй хөтчийн асуудал тулгамдсан хэвээр байгаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЖУУЛЧНЫ ЭКСПЕРТ (124.158.79.2)
    6/1, 9/1-ыг АРХИГҮЙ ӨДӨР БОЛГОН ҮЛДЭЭГЭЭД, БУСАД САР БҮРИЙН НЭГЭНЭЭ АРХИ ЗАРДАГ БОЛМООР ЮМ. ЖУУЛЧИД ЗУНЫ ХЭДЭН САР ПИВО УУЖ ЧАДДАГГҮЙ ШҮҮ. БАС Л МОНГОЛД ОРОХ ОРЛОГО!
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 12 цаг 15 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 17 цаг 30 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 17 цаг 47 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 18 цаг 29 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 18 цаг 39 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top