x

Зорилгодоо биш, зарчимд асуудал байна аа, Монголчууд аа!

ЭТТ компанид эзэмшиж байсан иргэдийн 1072 хувьцааны ноогдол ашгийг (26,800 төгрөг) төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулахаар болжээ. Ноогдол ашгийг нь төр захиран зарцуулдаг бол 1072 хувьцаа иргэдийнх мөн үү? гэж асуусан биш зарим нэг “ухамсар бүхий” нөхөд барьж идэх нь ээ. Эх орны бүтээн байгуулалтын төлөө ашиглахад яадаг юм, турж үхлээ юу л гэж байна. Арай нэг хужаа хувхайдаа тулалгүй зогссон нь яамай.

Хувьцааны ноогдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтанд зарцуулна гэсэн Засгийн газрын шийдвэрийн дараа ЕТГ-ын дарга З.Энхболдын өдрийн сонинд нийтлүүлсэн ярилцлага бүр ч ташуур болов. Зүүнбаян чиглэлийн төмөр замыг ашиглалтад орсны дараа монголчууд нүүрсний экспортоо гурав дахин нэмэгдүүлэх боломжтой. Үнэ нь гурав дахин нэмэгдэж, 70 доллараар өгч байгаа нүүрсээ 200 доллараар зарна гэсэн байна. Бараг л ес дахин ашиг хийх юм байх аа.

Үнэ болоод нийлүүлэлтийн тухай асуудал эдийн засагчид, мэргэжилтнүүдийн маргах сэдэв биз. Харин түүний яриан дундах “ЭТТ компанийн ашгаар төмөр зам барих шийдвэр гарсан, хэрэгжээд эхэлчихсэн” гэх үг. Өөрөөр хэлбэл, тантай тангүй, надтай надгүй иргэдийн 1072 хувьцааны ноогдол ашиг ч гэсэн төмөр замын төсөл рүү аль хэдийн хийгдсэн байна. Эсвэл төмөр замын төслөөр шалтаглан өөр зүйл рүү оруулсан байхдаа ч магадгүй.

Яагаад гэвэл хувьцааны ноогдол ашиг тараах хугацаа хэтрээд бүтэн хоёр сар хагасын хугацаа өнгөрч байгаа. Эрдэнэс ТТ компани хэрвээ хуулиа мөрддөг бол өнгөрөгч хоёрдугаар сарын 19 гэхэд (санхүүгийн жил дууссанаас 50 хоногийн дотор) ноогдол ашгаа тараачих байсан. Эсвэл тараахгүй гэдгээ бас хэлж болох байсан. Энэ хоёр сарын хугацаанд юу эс болсныг хэн мэдлээ.

Яг үнэндээ бол иргэдэд очих ёстой байсан ноогдол ашиг тийм ч их мөнгө биш. 26000 төгрөгийг 2,5 сая хувьцаа эзэмшигчдээрээ тооцохоор нийтдээ 65 тэрбум төгрөг. Дээр нь Засгийн газар болон аж ахуйн нэгжүүдийн эзэмшиж байгаа 80 хувийн хувьцааны ашгийг оруулаад компанийн цэвэр ашиг ойролцоогоор 325 тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгөөр төмөр зам барина гэдэг боломжгүй. Өмнөх удаа 280 сая доллараар (760 тэрбум төгрөг) манай Ерөнхийлөгч ямархуу бүтээн байгуулалт хийснийг бид мэдэж байгаа.

Гэхдээ үүгээр “хувьцааны ноогдол ашгийг хөрөнгө оруулалтад зарцуулж болохгүй” гэсэн хэрэг биш. Гол нь энэ мөнгө эзэнтэй байх ёстой л гэсэн санаа. Өмнө хэлсэнчлэн 1072 хувьцаа иргэдийнх юм бол иргэд өөрсдөө мэдэж шийдвэрээ гаргах ёстой. Үүний тулд ноогдол ашгаар тусад нь хөрөнгө оруулалтын сан байгуулаад түүнийг ч гэсэн иргэд өөрсдөө эзэмших ёстой. Ямар хөрөнгө оруулалтад яаж зарцуулахаа сангийн удирдлагаар дамжуулан иргэд өөрсдөө шийддэг байх ёстой.

Тэгж чадвал 1072 хувьцаа иргэдийнх мөн юмаа гэж итгэж болно. Хэрвээ тиймгүй, иргэдэд хувьцаа олгосон нэр зүүгээд төр өмнөөс нь захиран зарцуулж байгаа бол энэ хувьцаа иргэдийнх биш гэсэн үг. Ард түмний нэрээр аваад төрийн нэрээр идэж уудаг төрийн өмчит компаниудаас ялгарах юун. Гэтэл ЭТТ бол Хувьцаат компани. Та бид хувьцаа эзэмшигчид нь.

Тэгэхээр асуудлын гол нь төмөр замаа ашиглалтад оруулах гээд байгаа төрийнхний тавьсан зорилгод биш, түүнийгээ хэрэгжүүлж байгаа зарчим, арга барил буруу байна гэсэн үг. ЭТТ компанийн хувьцааг 2,511,000 иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшиж байгаа юм байна. Тэд бүгдээрээ Засгийн газрын энэ шийдвэрийг дэмжиж байгаа гэж үү?

Үүнийг шалгахын тулд хувьцааны ноогдол ашгийг тусад нь банкинд байршуулаад авах хүсэлтэй иргэд нь чөлөөтэй очоод авах боломжийг олгох хэрэгтэй л дээ. Яг хүүхдийн мөнгө шиг. Хэрвээ иргэд ноогдол ашиг авахгүй ээ гэвэл тэр мөнгийг түрүүн хэлсэнчлэн сан байгуулаад хөрөнгө оруулалтад зарцуулж болно. Энэ мэтчилэн иргэдээсээ асуудаг, эрхийг нь хүндэтгэдэг соёл л манай төрийнхөнд дутаад байна. Иргэд ч гэсэн өөрсдөө хариуцлагатай байж, эрхээ хамгаалах дадал суухгүй бол үеийн үед засаг барьсан нөхдийн зугаа болсоор л байна.

1072 хувьцаа мэдээллийн төвийн мэдээлснээр энэ оны дөрөвдүгээр сар гэхэд сая иргэн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлж, дансаа нээлгэжээ. Нийт хувьцаа эзэмшигчдийн талаас илүү нь дансаа нээлгээгүй байна гэсэн үг. ЭТТ компани бол өнөөдрийн нөхцөлд иргэдэд хувьцаагаа тараасан цорын ганц компани. Дансаа нээлгээгүй иргэд дансаа нээлгэж хувьцаагаа эргэлтэнд оруулснаар компани ч гэсэн илүү хяналттай ажиллаж, компанийн засаглал хөгжиж, иргэд ч гэсэн ноогдол ашигтаа санаа тавьдаг болно. Тэр цагт харин мөнгөтэй хүн “лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү” хамаа алга.  

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 24 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 38 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 55 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 38 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 48 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top