x

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болно

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ий хувьцаа эзэмшигчдийн хурал маргааш болно. Хурлаас нэгж хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг тараах нь эцэслэгдэх юм. Үүнтэй холбогдуулан 1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооноос хэвлэлд нээлттэй ил захидал илгээн, мэдээлэл хийлээ. 

Ил захидлаар дамжуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ий ТУЗ-ийн бүрэн бүрэлдэхүүнд хариуцлага тооцохыг шаардаж байгаа аж. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 оны нэгдүгээр улиралд багтааж, ногдол ашиг хуваарилах үүрэг даалгаврыг өгсөн ч биелүүлээгүй, ногдол ашгийг үндэслэлгүйгээр бууруулсан, санхүүгийн жил гарснаас хойш 50 хоногийн дотор буюу хоёрдугаар сарын 19-ний дотор ногдол ашиг тараах эсэх шийдвэрээ гарган, хувьцаа эзэмшигчдэд танилцуулах ёстой байсан ч танилцуулаагүй зэргийг үндэслэн ийнхүү шаардав. 

Түүнчлэн ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлж, 84 төгрөг болгохыг шаардлаа. 1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүн, эдийн засагч Л.Наранбаатар "Эрдэнэс Тавантолгойн ТУЗ хоёрдугаар сарын 18-нд нууц тогтоол баталсан. Тогтоолоор нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон байна. Үүнийг нь 1,072 хувьцааны багцад тооцоод үзвэл 26,800 төгрөг. Үүнээс брокерын зардал шимтгэл, хүн амын орлогын албан татварыг хасахаар нэг хүнд 17,000 төгрөг иргэдийн гарт очно. 

50 сая тонн нүүрс зарсан компани яагаад ийм бага ногдол ашиг тараахаар болсон юм бэ. Бидний тооцооллоор тус компани 2017 онд 461 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. "Эрдэнэс Тавантолгой" нь 15 тэрбум хувьцаатай, сүүлийн хоёр жилийн цэвэр ашиг нь 1.2 их наяд төгрөг.

Тэгэхээр нэгж хувьцаанд 85 төгрөгийн ногдол ашиг тарааж болохоор байна. Тиймээс бид энэ жил нэгж хувьцаанд 84 төгрөгийн ногдол ашиг өгөхийг шаардаж байна" гэлээ. 

Мөн тэрбээр "Манай холбооны Удирдах зөвлөлд мэргэжлээрээ 10-15 жил ажилласан геологич, эдийн засагч гээд есөн хүн бий. Бид тооцоо судалгаа хийхэд 2019 оны төсвийг нэг их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж байна.

Хэрэв нүүрсийг зах зээлийн үнээр зарж, Баруун ба Зүүн Цанхи дээрх олборлолтын зөрүүг арилган, зардлуудыг зохистой хэмжээнд танавал нэг их наяд төгрөгийн цэвэр ашиг нэмэгдэж байгаа. Үүнийг хувьцаа эзэмшигч 2.5 сая хүнд хуваахад нэг хүн 422 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж байна" хэмээв. 

Тиймээс тус холбооныхон хувьцаа эзэмшигчдийг маргааш болох хуралдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. 

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 9 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 24 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 41 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 23 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 33 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top