x

Ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд зориулж 46 тэрбум төгрөг гаргажээ

Монголбанк сар бүрийн хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгуулж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Монголбанкны холбогдох хүмүүс сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэж байна.

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн тухай асуудал дахин яригдаж эхэллээ. Монголбанк энэ тал дээр өмнө илэрхийлж байсан байр сууриа хэвээр хадгалж байгаа юу?

-Монголбанкны байр суурь анхнаасаа тодорхой байсан. 2018 оны Mөрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын хүрээнд Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулах даалгавар өгсөн. Монголбанкны албан тушаалтнууд, эрдэмтэд, судлаачид уг стратегийг боловсруулсан.

Ингээд зээлийн хүүг захиргаадалтын аргаар хязгаарлаж эдийн засагт гажуудал үүсгэх биш, хүү буурахад шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлэхээр ажилласан. Энэ хүрээнд 2018 онд авч хэрэгжүүлсэн бодлогын дүнд 14 байсан хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 11 рүү орж ирсэн. 20.6 нэгж хувь байсан зээлийн жигнэсэн дундаж хүү 17.2 нэгж хувь болж үр дүнгээ өгч байгаа.

-Ипотекийн зээлийн санхүүжилт зогссон гээд банкууд зээл олгохгүй байсан гэсэн иргэдийн гомдол байсаар байна. Санхүүжилт нь хэвийн явагдаж байгаа юу?

-Монголбанк ипотекийн зээлийн санхүүжилтэд шинээр хөрөнгө гаргахаас илүүтэй эргэн төлөлтийн дүнгээр буюу сард 20-25 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байгаа. Засгийн газраас энэ хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэгдүүлэх шийдвэр гарч, холбогдох журмууд эцэслэгдээд бага зэрэг хугацаа алдсан. Энэ сараас эхлээд сард 46 тэрбум төгрөгийг ипотекийн зориулалттай зээлд гаргаад явна.

-Өнгөрсөн онд ипотекийн зээлийн санхүүжилт хумигдсанаас үүдэн иргэд арилжааны банкны орон сууцны зээл буюу жилийн 15-18 хувийн хүүтэй зээл авсан байгаа. Энэ зээлүүдийг энэ жил 8%-ийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлэх боломжтой юу?

-Ипотекийн зээлийн хөтөлбөрт яг имй зохицуулалт одоогоор байхгүй. Үүнийг цэвэр иргэн, банк хоёр шийднэ. Тухайн үед иргэн, банк хоорондоо гэрээ байгуулахдаа хэрхэн тусгаж, тохиролцсоноос шалтгаална.

-Дэлхийн банк саяхан хийсэн хурлаараа ирэх онуудад хүлээгдэж буй гадаад өр төлөхөд зөв менежмент хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Монголбанк хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

-2020-2024 онд Монгол Улс гадаад өр, хүүгийн төлбөр нийлээд 13 орчим тэрбум ам.долларын өр төлөхөөр байна. Засгийн газар, Монголбанк нийлээд 5.0 гаруй тэрбум ам.доллар төлөхөөр байгаа. Ийм хэмжээний төлбөрийг төлж, гадаад орчноос эмкэг байдлыг бууруулахын тулд валютын нөөцөө нэмэгдүүлэх бодлого барьж ажилласан. Нааштай, эерэг өөрчлөлт гэж харж байгаа.

Валютын нөөцөө юу юугүй гаргах бодлого барихгүй, харин төсөв мөнгөний бодлого зөв явж, зээлжих зэрэглэлээ ахиулж, олон улсын бусад донор байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, итгэлийг хадгалж, дунд хугацаанд гарах сорилтуудаа хамт даваад явна.

-Чанаргүй зээлд иргэдийн хэрэглээний зээл бага хувь эзэлж байхад хэрэглээний зээлийг хумих хэрэг байгаа юу? Иргэд зээл авч чадахгүй хүнд байна.

-Энэ бол нэгдүгээрт ирээдүйг харсан арга хэмжээ. Зээл авч байгаа өрхүүд ирээдүйд санхүүгийн хүнд байдалд орохоос сэргийлж байгаа.

Нийт чанаргүй зээлд хувь хэмжээ бага байгаа нь өнгөрсөн хугацаанд хэрэглээний зээл дээр өр, орлогын харьцааг бууруулсны үр дүн. Дөрөвдүгээр сарын 1-нээс өр, орлогын харьцааг 60:40 болгосон нь орлогынхоо ядаж 40%-ийг гар дээрээ авч үлд гэж байгаа юм.

Энэ бодлогын үр дүнд 2017 онтой харьцуулахад 2018 оны эцэст 55 хувиар өссөн  ипотекийн бус хэрэглээний зээлийн өсөлт 2019 оны нэгдүгээр сараас хойш 37%-д хүрч буурсан. Цаашдаа 30-аас доош хувь руу буурна. Энэ нь эдийн засгийн агуулгаараа барилжааны банкууд иргэдийн цалин, тэтгэврийг барьцаалж биш, ажлын байр, бүтээмж нэмэгдүүлэх ААН, баизнесийн зээлд анхаарах юм. Энэ шийдвэрийн дүнд бизнесийн зээл жилийн өмнөхөөс 16-17 хувь өссөн гэв.

  • Төв банк энэ сарын 24-ний байдлаар 1.6 тонн алт худалдан авсан нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 48%-аар буурсан дүн юм. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, алтны татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор буурсан байна.   
  • Нийт хадгаламжийн хэмжээ 14 их наяд төгрөгт хүрсний 74%-ийг иргэдийн хадгаламж бүрдүүлжээ. Валютын хадгаламж 898.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээгээр буурсан нь төгрөгийн хадгаламжид шилжсэн хэмээн тайлбарлагдаж байна. Төгрөгийн хадгаламж 948.6 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.  
  • Банкуудын олгосон нийт зээлийн хэмжээ 2019 оны гуравдугаар сард 238 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүний 216 тэрбум нь тэтгэврийн зээл байжээ. Нийт зээлийн 25% нь цалин, тэтгэврийн зээл байна.
  • Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн үлдэгдлийн 10.8%-тай тэнцэж байгаа бөгөөд уул уурхай, боловсруулах үйлдвэр, барилга зэрэг байгууллагуудад олгосон зээл зонхилж байна.
  • Ипотекийн зээлд 2019 оны гуравдугаар сарын байдлаар 93.9 мянган иргэн хамрагдаж, нийт зээлийн үлдэгдэл 4.4 их наяд төгрөгт хүрчээ.
  • Банкуудын шинээр татсан хадгаламжийн жигнэсэн дундаж жилийн хүү 12.7%, зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 17.1 хувьтай байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 27 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 42 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 59 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 41 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 51 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top