x

Монголбанк: 279 тэрбумын чанаргүй зээлийн хохирлыг төлөх эзэн байхгүй

Капитал банкийг татан буулгах Монголбанкны ерөнхийлөгчийн шийдвэр гарсантай холбоотойгоор цаашид авах арга хэмжээний талаар Монголбанкны холбогдох мэргэжилтнүүд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийн үеэр сэтгүүлчид “Капитал банкнаас олгосон зээлийн 80 хувь найдваргүй зээлд орсон тухай мэдээлж байгаа. Хэдэн хувь хүрсэн тохиолдолд банкин дээр арга хэмжээ авдаг вэ. Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгал, Хөгжлийн банкны мөнгө гээд төрийн 340 тэрбум төгрөг тус банкинд байршиж байсан. Гэтэл дампуурлаа. Хариуцлагыг хэн хүлээх вэ” гэсэн асуулт тавьсан юм. Төв банкны холбогдох албан тушаалтан “2015 оноос дээр дурдсан төрийн мөнгө байршиж ирсэн байдаг. Монголбанк шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар ирсэн. Гэвч хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Хяналт тавин ажиллаж байхдаа зээл олголтыг нь хязгаарлаж байсан. Чанаргүй зээлийн хэмжээ тэдэн хувьд хүрсэн тохиолдолд арга хэмжээ авна гэсэн тодорхой хуулийн заалт байхгүй” гэдэг тайлбар хийлээ. Мөн Капитал банкинд ажиллаж байсан 250 хүнийг халах шийдвэрийг танилцууллаа.

Хөрөнгөө нэмж чадаагүй учраас Капитал банкыг татан буулгасан

Монголбанкны Хяналт, шалгалтын газрын захирал Н.Батсайхан:

“Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар төлбөрийн чадваргүй болсон Капитал банкийг татан буулгах шийдвэр гарсан. Тус банк 2015 оны сүүл үеэс эхлэн төлбөр төвлөрүүлэн гүйцэтгэх чадварт хүндрэлд учирсан. Тухайн үед Капитал банк Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Хөгжлийн банк гэх мэт төрийн байгууллагуудын их хэмжээний мөнгөний эх үүсвэрийг татан байршуулсан байсан. Төлбөрийн чадварын хүндрэлд ороод энэ мөнгөнүүдийг нэг дор гаргаж өгөх чадваргүй болсон. Иймд Монголбанкнаас уг банкны үйл ажиллагааг хэвийн болгохын тулд хууль тогтоомжийн дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байв. Тухайлбал, Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлээр олгогдсон эрхийн хүрээнд хугацаатай үүрэг даалгаврыг цаг тухайд нь өгч ажилласаар ирсэн. Үүний зэрэгцээ 2017 оны тавдугаар сард Монгол Улс ОУВС-тай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх болсон. Хөтөлбөрийн гол бүрэлдэхүүн хэсэг Монгол Улсын санхүүгийн салбар, тэр дундаа банкны салбарын үйл ажиллагааг бэхжүүлэх, активын чанарын үнэлгээ хийх зорилттой байсан. Активын чанарын үнэлгээг 2016 оны санхүүгийн байдлаар хийж үр дүнг гаргасан. Үнэлгээ хийх хугацаанд тодорхой шалтгааны улмаас хугацаа хойшилсон учраас 2017 оны гуравдугаар улирал хүртэл үнэлгээг дахин шинэчилж 2018 оны хоёрдугаар сард үр дүнг нь гаргаж танилцуулсан. Үүний дараа бүх банкны бизнес төлөвлөгөөг нь авч, өөрийн үнэлгээний хөрөнгийг тооцоолсон. Бүх банкинд тэгш боломж олгохын тулд өр хөрөнгийн дутагдалтай гарсан банкуудад 2018 оны эцэс хүртэл өөрийн хөрөнгийг нэмэх үүрэг даалгаврыг өгч ажилласан. 2018 оны эцэст Капитал банк өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврыг биелүүлж чадаагүй. “Төлбөрийн чадваргүй” гэж дүгнэсэн учраас Монголбанк татан буулгах үйл ажиллагааг эхлүүлсэн.

Капитал банк 279 тэрбумын чанаргүй зээл олгожээ

Монголбанкны Газрын захирал Г.Мөнхбат:

Шийдвэр гаргахаас өмнө албадлагын арга хэмжээ авахад Банкны тухай хуульд заасны дагуу гурван хэлбэр байдаг. Үүнд нөхцөлт удирдлага, бүтцийн өөрчлөлт, татан буулгах гэсэн хувилбар бий. Бид хувилбар тус бүрийг авч үзэн, сайтар судалсны үндсэн дээр эрх шилжүүлэх буюу татан буулгах шийдвэрийг гаргасан. Эхний нөхцөлд удирдлагын хувилбарын тухайд бүрэн эрхт төлөөлөгч нь банкны үйл ажиллагааг сайжруулах зорилготойгоор удирдлагыг нь өөртөө авч банкны үйл ажиллагааг хэвийн болгох дээр анхаарч ажилладаг. Гэтэл “Капитал банкны чанаргүй зээл 80 хувьд хүрч, өөрийн хөрөнгөө 279 тэрбумаар алдсан тул цаашид банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжгүй” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Бүтцийн өөрчлөлт авч Тусгай төлөөлөгч томилох хувилбарт тодорхой хуулийн заалт байдаг. Үүнд, төлбөрийн чадваргүй болсон, өр төлбөр нь активаас хэтэрсэн, нийтийн эрх ашгийг хангасан гэсэн заалт бий. Нийтийн эрх ашгийг хангах заалтаар төрөөс хамгийн бага зардал гаргах шаардлагатай байдаг. Капитал банкны тухайд “Тусгай төлөөлөгч томилсноор төрөөс гарах зардлыг бууруулах боломжгүй” гэсэн санхүүгийн дүгнэлт гаргасан. Тиймээс зайлшгүй эрх хүлээн авах шийдвэрт хүрсэн.

Банк татан буулгах тухай шийдвэрийг 2018 онд хууль гаргаж өөрчилжээ

Монголбанкны Хууль, эрхзүйн газрын захирал Д.Аюуш:

Татан буулгах шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч дангаар гаргадаггүй. 2018 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Төв банкны тухай хууль, Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Төв банкнаас гаргаж байгаа мөнгөний бодлого, банкны хяналт шалгалт, албадлагын арга хэмжээтэй холбоотой шийдвэр нь Банкны хяналтын шалгалтын хороогоор шийдвэрлэдэг болсон. Капитал банкыг татан буулгах тухай шийдвэрийг Банкны хяналт шалгалтын хороогоор хэлэлцээд санал нэгтэйгээр “Татан буулгахаас өөр гарц байхгүй” гэж үзсэн. Тусгай төлөөлөгч томилох асуудал дээр “Эрх шилжүүлж, татан буулгах арга хэмжээнээс бага зардал төрөөс гарч байгаа тохиолдолд л хэрэгжүүлэх боломжтой” гэсэн саналыг мэргэжлийн газруудаас оруулж ирсэн.

Харилцагчдын нэхэмжлэлийг энэ сарын 22 ноос эхлэн хүлээж авна

Капитал банкны эрх хүлээн авагч М.Адилбиш:

“Банкны хяналт шалгалтын хорооны хурлын зөвлөмжийг үндэслэсэн Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авагчийн зөвлөлийг найман хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ зөвлөлд ХЗДХЯ, Сангийн яам, Монголбанкны төлөөлөл багтсан. Банкны эрх хүлээн авагч нь Банкны тухай хуулийн дагуу “Банкнаас үүргийн гүйцэтгэл шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах хугацааг тогтоосон мэдэгдэл гаргаж олон нийтэд мэдээлэх ёстой”. Үүний дагуу мэдэгдэл хийж байна. Мэдэгдэл “Капитал банкинд хадгаламж эзэмшигч болон үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тэдний анхны шаардлагаар мөнгөн хөрөнгө гаргаж өгөх чадваргүй болсон учир Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар Капитал банк ХХК-г албадан татан буулгах шийдвэр гарч, банкны эрх хүлээн авагчийг томиллоо. Тус банк дахь Мөнгөн хадгаламжийн хуулийн дагуу Капитал банкин дахь хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн даатгасан мөнгөн хөрөнгийн даатгалын нөхөн төлбөрийг хуульд заасан хугацаанд Хаан банкаар дамжуулан олгох ажлыг хийж байна. 20 сая төгрөгөөс дээш дүнтэй хадгаламж эзэмшигчид болон банкнаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн нэхэмжлэл гаргах хугацааг Банкны хуульд заасны дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс зургадугаар сарын 20-ныг хүртэл 60 хоногийн хугацаанд хүлээж авахаар тогтоож байна. Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэл авах хугацаа өнгөрснөөс хойш 90 хоногийн дотор Банкны тухай хуульд заасны дагуу шаардлагын хэмжээг тодорхойлж, хуульд заасны дагуу нэхэмжлэлийн дарааллыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлага түүнийг баталгаажсан талаарх тухайн этгээдэд мэдэгдэх зэрэг арга хэмжээг авч ажиллана. Банкны тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.3-т зааснаар “Банкны эрх хүлээн авагч нь энэ мэдэгдэл гарснаас 60 хоногийн хугацаа өнгөрсөн, эсвэл нэхэмжлэлийн шаардлага хүчин төгөлдөр эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байгаа тохиолдолд, нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн дараалалд оруулахгүй байх үндэслэл болохыг анхаарна уу. Үндэслэл бүхий эргэлзээ гэдэгт шаардах эрх бүхий этгээдээс ирсэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ банкны тайланд бүртгэсэн данс мэдээллээс зөрвөл, банкны үйл ажиллагаанд хамаарахгүй хэлцэл байвал, банкны тухай хууль болон бусад хууль зөрчиж хийсэн хэлцэл байвал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг үгүйсгэсэн бусад нөхцөл байдалд нэвтэрсэн зэрэг тохиолдолд нэхэмжлэл хүлээж авахгүй. Нэхэмжлэлийг Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж 43 Капитал банкны байранд өөрийн биеэр, орон нутагт нэхэмжлэл гаргагч нь өөрийн биеэр шуудангаар эсвэл тухайн орон нутаг дахь Монголбанкны салбар нэгжээр дамжуулан нэхэмжлэлээ гаргаж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 18001912, 70001912 утсаар холбогдож тодруулах боломжтой. Нэхэмжлэлийг 60 хоногийн турш хүлээн авах учраас эхний өдөр өгөх гэж өөртөө болон бусдад хүндрэл үүсгэхгүйгээр нэхэмжлэл гаргах жишиг загварын дагуу материалаа нарийн нягталж, үнэн бодитоор бүрдүүлж өгөхийг хүсье” гэв.

Б.Наранчимэг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Eej (202.9.42.114)
    Chanargvi zeel gej yu gesen ugiim be hezee baitalaa zeelee toloogvi jiriin irgediig Tolgoitoi usiig n huihalah n holgvi yum bolool zaabal toluuldeg biz dee tomchuud erh medeltenuudiin luibar hiij bga 1 helber er n bol hen n tolool hen n toldoggvim be ter heden luibarchidaara oriig n toluulehgvi bol bid ch gesen zeelee tolohgvi baij bolno biz deee arai l denduu dabartsiin ydarsan irged n uhtelee ajilaal ornoosoo ch salj chadahgvi tatbaraa hurtel tolool ybj bhad muusain erh medeltnuud chanargvi zeel nereer 1 idne abilgal abch 1 idne tatbaraas bultaj idne hulgai hiij hudlaa yrij 1 idseer hagartalaa bayjij baih estoim bee uzeltsii shuu ta nartai durakuudaa aaan
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
    • Чанаргүй зээлдэгчидээ зарлаад зээлээ төлөхийг шаардах.....
      2019 оны 04 сарын 22
  • Зочин (66.181.161.124)
    Ард иргэд бид зээлээ төлөхөө больдог ч юм билүү дээ. Монгол банк чанаргүй зээл гээд л хаачихна шүү дээ. Эрх мэдэл мөнгөтэй хүмүүс өөрсдийнхөө тансаглалд зээл авчихаад хээв нэг чанаргүй зээл гээд ард иргэдийн татвараас төлүүлчихэж байгаа юм чинь яадаг юм. Нэг удаа ч гэсэн монгол улсын тэгш эрх гэдгээ эдэлвэл яасан юм бэ. Арай л хэтрээд байна уу даа. Бид ч гэсэн иймэрхүү байдлаа шийдвэрлүүлэхэд гомдолгүй биз дээ
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
    • Bi
      Tiin shdee
      2019 оны 04 сарын 22
  • өөааххррол (59.153.87.39)
    Нөгөө их шудрага үнэний дүр эсгэж жүжиглээд байсан Хүрэлсүхийн З/Г хулгайч луйварчдынхаа эрхшээлд ороод ард түмнийг ингэж хууран мэхлэж мөнгө угааж байна.
    2019 оны 04 сарын 21 | Хариулах
  • hohirogch (180.229.226.197)
    Hariutsah ezengui chanargui zeel bii bolchdog yumuu shal hudlaaa.ezent awsan n il todorhoi bj l tarashdee... Zuger hund zeel uguh gj buun yum boldog bhad ingj chanargui zeel bn gj yu gesn ug we luiwarchdaa.hench itgehkushdee
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.166.134)
    Барьцаагүй сая саяаар, тэрбум тэрбумаар зээл өгдөг банк Монголд лав байхгүй дээ... Жирийн иргэд нь тэтгэврээ, цалингаа, орон сууцаа барьцаалаад 100 мянгаас 20-30 саяыг зээлдээд хоёр идэхгүй, хоосон хоноод ч болтугай яг цагт нь хүүгээ төлөөд явж байна... Сүүлийн 20 жил иргэд ингэж л аж төрж байгаа. Гэтэл тэр дээгүүр нь ямар ч барьцаагүй хэдэн зуун сая доллар хэдхэн зальтнуудын гарт эргэлдэж байдгийн тод жишээ энэ банкны дампуурал харуулж байна. .
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.42.233)
    80% чанаргүй зээл ч гэж юу бхв ээ энэ бол луйвар, тэр алтжинг ч шалга
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • иргэн (66.181.161.67)
    барьцаа хѳрѳнгѳтэй бж л зээл олгосон бж таараа тэр хѳоѳнгийг нь илрүүлж гаргууүах хэрэгтэйййй
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • иргэн (66.181.161.67)
    хэнд ѳгѳхѳѳр эзэнгүй найдваргүй зээл болчихдог юм бэ жирийн биднийг бүгдийг сүүлдээ бүүр хүүхдүүдийн тѳрсний гэрчилгээний хуулбарыг нот-р баталгаажуулж нтр болж ѳгдѳг зээл биздээ барьцаа хѳрѳнгийнхѳѳ талд нь дүйцэхээр зээл олгодог биздээ тэр хѳрѳнгѳѳ яацийн бээээ
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Хүү (203.91.115.40)
    Маш том луйвар явж байгаа.
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • АРД (202.9.42.238)
    ЭЗЭН ХОЛБОГДОГЧГҮЙ ЗЭЭЛ ГЭЖ БАЙХГҮЙ ЭЭ ЭНЭ БҮГДИЙН ЦААНА ЗАЛЛИНГИЙН ГЭМТ ХЭРЭГ УЛС ТӨРИЙН МАФЫНХНЫ, ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН МАШ ТОМ ТОМ ГЭТМ ХЭРГҮҮД НУУГДАЖ БАЙГАА ГЭДЭГТ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАТТАЙ МЭДЭЖ БАЙГАА МОНГОЛ БАНК ТЭДНИЙГ ХААЦАЙЛЖ ХАМГААЛЖ БАЙНА.
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • ИРгэн (103.212.116.122)
    Чанаргүй зээл нэрийдлээр 279 тэрбум төгрөгийг завших бололцоо олгож байгаа юм байна. Монгол банк арга хэмжээ авч ирсэн гэнээ. Тэгээд арга хэмжээ аваад байхад Капитал банк дампуурчихдаг. Тэгэхээр Монгол банк оновчгүй арга хэмжээ авч ирсэн болох биш үү??? Энэ банк пампууруулах хэлбэрээр мөнгө завшдаг явдал хэзээ болих вэ???
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • ediin_zasagch (202.179.27.182)
    za 273 terbum gaigyi sh dee 130 saya dollar l biz dee.
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Иргэн (202.21.126.30)
    Зээл авсан хувь хүмүүс, компаниуд байж л байгаа. Банк зээл өгөхдөө ямар их бичиг баримт бүрдүүлдэг билээ, ямар их хөрөнгө барьцаанд авдаг билээ, бүгд л мэднэ шүү дээ. Тийм учир хариуцах эзэнгүй гэж худлаа мэдээлэл. Гарчгаа буруу тавьж.
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
    • turuu
      Yag unen,baritsaagui zeel ugdug bank gej baihgui!
      2019 оны 04 сарын 17
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 8 цаг 27 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 13 цаг 42 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 13 цаг 59 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 14 цаг 41 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 14 цаг 51 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top