x

Нэг ББСБ-ын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар, “Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд авах арга хэмжээний тухай журам”-ыг шинэчлэн баталсан байна. Уг журмаар үнэт цаасны компанид дампуурлын хэрэг үүссэн, татан буулгаж болзошгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд харилцагчийн эрх ашгийг хамгаалах харилцааг зохицуулдаг юм.

Мөн “МИК ОССК” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу 10 багцын нийт 88.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 886,639 ширхэг арилжаалагдаагүй баталгаат үнэт цаасыг бүртгэлээс хасахаар шийдвэрлэжээ. Эдгээр үнэт цаас “МИК актив найм ТЗК” ХХК-аас “МИК актив найм ТЗК” ХХК-уудын нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд Хороо үнэт цаасыг анхлан бүртгэсэн болон тусгай зориулалтын компани (ТЗК)-ууд холбогдох гэрээ хэлцлийг эцэслэн байгуулах хүртэлх хугацаанд зээл төлөгдөх, хаагдах, багцаас хасагдах зэргээр бүртгэгдсэн үнэт цаасны тоо буурсанаас гарсан зөрүү юм.

Түүнчлэн, “Райнос эссет менежмент монгол ҮЦК” ХК-ийн үүсгэн байгуулж буй хувийн хөрөнгө оруулалтын сангийн бичиг баримтыг бүртгэж, “Сикап ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт орууллаа. Мөн “Ард секьюритиз ҮЦК” ХХК оноосон нэрээсээ “ь”-ийг хасах хүсэлт ирүүлснийг зөвшөөрч, “Ард секюритиз ҮЦК” ХХК болгон, шинэчилж бүртгэхээр болов.

Холбогдох хууль, журмын нөхцөл шаардлагыг хангасан “Дэвжих нэхий ББСБ” ХХК, “Дарь финанс ББСБ” ХХК-уудад банк бус санхүүгийн зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэмж, “Эн Вай Эн” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олголоо.

Түүнчлэн, “Андын сор” ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, “Эдванс кредит ББСБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэн, “Эмдаблви кредит ББСБ” ХХК-ийнхыг хүчингүй болгов.

Санхүүгийн зохицуулах хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 4 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 19 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 35 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 18 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 28 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top