x

"Эрдэнэт" үйлдвэрийн орлогч захирлуудыг томилжээ

УИХ-ын 23-р тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газраас “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийж эхлээд байгаа. Ерөнхий захирлаар өмнө ажиллаж байсан Х.Бадамсүрэнг үргэлжлүүлэн томилсон бөгөөд өнгөрөгч баасан гаригт орон гараад байсан дөрвөн орлогчийг шинээр томилсон байна. 

Өнгөрөгч сард Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт” үйлдвэрт онц дэглэм тогтоох үеэр тус үйлдвэрийн Тэргүүн дэд захирал, Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч, Хөгжлийн бодлогийн газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Хуулийн хэлтсийн даргын орлогч, Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга, Хүний нөөцийн албаны дарга гэсэн албан тушаалтнуудыг чөлөөлөөд байсан юм. Тэд "49 хувийн талаас томилогдсон" гэдэг нь чөлөөлөх үндэслэл болсон бөгөөд өнгөрөгч баасан гаригт дөрвөн орлогчийг шинээр томилсон байна.   

1.Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх,

2.Эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа

3.Нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр

4. Хөгжлийн асуудал хариусан орлогч П.Энхбат

Харин хэвлэлүүдэд гарсан мэдээгээр Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбатыг 2016 оны УИХ-ын сонгуульд Х.Нямбаатар гишүүний сонгуулийн менежерээр ажилласан хэмээн бичиж байна. Сонгуулийн дараа тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 100 хувь эзэмшилт, охин компани болох “РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар очжээ. Түүнийг үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч болсон "Монголын зэс"-ийн шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн боловч ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхдэж, ажилдаа эргэн орсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 19 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 33 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 15 цаг 50 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 33 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 16 цаг 43 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top