x

Хятад жуулчдыг адлах бус “мөнгө” гэж хардаг болъё

Дэлхий нийтээр хятадын жуулчдад найр тавьж байхад бид "ЗАЙЛ" гэх нь холгүй байна.

Аялал жуулчлалын улирал цагаа дагаад наашилж байна. Хаврын шувуудтай хамт монголын аялал жуулчлалын зах зээл амилж, хагас жилийн турш үргэлжилсэн унтаа, нам гүм байдлаасаа энэ салбар сая сэрдэг. Компаниуд дөрөвдүгээр сартай уралдан тоос, шороо дарсан жуулчны баазаа эргэж, энэ жилийн бараа, бүтээгдэхүүний татан авалт, ажиллах хүч, ирэх жуулчдынхаа захиалгад анхаарал хандуулж, албан ёсоор ажил эхэлдэг гэж хэлж болно.

Монголыг зорих жуулчдын тоо жилд 500 мянгаар хэмжигдэх бөгөөд үүний дийлэнх нь зуны хэдэн сард л ирж амждаг. Хүлээн авах жуулчдынхаа тоог 2020 он гэхэд хоёр дахин нэмэгдүүлж, тэрбум ам.долларын орлогыг зөвхөн аялал жуулчлалаас бүрдүүлнэ гэж Засгийн газрын түвшинд ярих боловч өнөөдрийг хүртэл хил орчмын аялал жуулчлалыг дэмжсэн нэг ч дорвитой шийдвэр гаргаж чадаагүй уймарч сууна. Гэтэл хил залгаа өвөр монголын аймаг, хошууд жилд хамгийн багадаа 1-2 сая жуулчин хүлээн авдаг боллоо. Тэд мөн өөрсдөө аялалд хамгийн их мөнгө зарцуулж, бусдын бизнесийг дэмжиж байна. 

Монголыг зорих жуулчдын тоо жилд 500 мянгаар хэмжигдэх бөгөөд үүний дийлэнх нь зуны хэдэн сард л ирж амждаг.

Өвөр Монголд ирсэн жуулчин дорнодын хялганат тэгш тал мэнэн эсвэл Буйр нуур, Халх голыг, Сүхбаатарын Алтан-Овоо, Шилийн богд, Ганга нуурыг үзэхээс буцахгүй. Биднийг эх оронч дүр эсгэсэн улстөрчдийнхөө үгэнд автаж, дотооддоо “цэвэр монгол цус” хайж байх зуур дэлхийн аялал жуулчлалын гол цөм нь өнөө адлах дуртай хятадууд болчихлоо. Төмөр зам тавьчихвал хятадууд ороод ирнэ гэж биднийг сэтгэх зуур өмнөд хөрш дэлхийн аялал жуулчлалын хөгжлийг өөрсдийнхөөрөө дэглэж байна. Хагас сая жуулчныг хажуугаасаа хүлээн авах боломж байхад бид түүнийг өөрсдөөсөө түлхсээр.

Зүүн өмнөд Азийн аялал жуулчлалын зах зээлийг өнөөдөр хятадууд тодорхойлж буй. Тиймээс өмнөд хөршийн сая сая жуулчдыг өөртөө татах гэсэн дэлхийн улс орнуудын өрсөлдөөн улам ширүүсэж байна. Хятад жуулчдыг өөртөө “урвуулах” сурталчилгаа ч хүчээ авч эхэллээ. Тайланд, Вьетнам, Сингапур, Япон, Өмнөд Солонгосын аялал жуулчлалын “саалийн үнээ” нь өмнөд хөрш болжээ. Эдгээр улсын аялал жуулчлалын орлого хятадуудаас үлэмж хамаарч байна. Дэлхийн хамгийн үнэтэй жуулчдын эгнээнд хятадууд хүч түрэн орж ирлээ. Худалдан авалт, аяллын үйлчилгээнд бидний үл ойшоодог өнөө муу “хужаа” гэж тавлах өмнөд хөршийнхөн хамгийн их мөнгө зарлагадаж, аялал жуулчлалаар амь зогоодог орнуудыг тэжээж, тэтгэж байна.

Аяллын компаниуд Хятадаас жуулчин хүлээж авахаа урьтал болгож, тэдний соёл, сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна. Харин бид хил залгаа хятадуудаас аялал жуулчлалаар дамжуулан мөнгөө саах бус харин тэднийг үндэсний дайсан мэт цоллож, хамаг муу үгээ хятадуудад наасаар ирлээ. Манай улс хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж чадвал дээр дурдсан тэрбум ам.доллар, нэг сая жуулчин гэдэг тийм ч холын зорилт биш болно. Учир нь, дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан нэлээд өөдрөг судалгаагаар 2020 он гэхэд жил бүр 200 сая хятад иргэн гадаад руу аялахаар байна. Үүний 0.25 хувийг дотооддоо хүлээн авдаг болсноор У.Хүрэлсүхийн Засгийн газрын ам, ажил нийлэх юм.

Өмнөд хөрш дэлхийн эдийн засгийн халуун цэг хэвээр байна. Ялангуяа дэлхийн аялал жуулчлалын өсөлтийг мятаршгүйгээр цэнэглэсээр. Хятадуудын амьжиргааны түвшин жил ирэх тусам сайжирч, сүүлийн 40 жилд хүн амынх нь 51 хувь буюу 784 сая иргэн дундаж орлоготой давхаргад шилжсэн байна. Дундаж давхарга нь сүүлийн 10 жилд хоёр дахин өссөн бөгөөд 2022 он гэхэд дунджаас дээгүүр орлоготой чинээлэг давхарга хүн амынх нь 54 хувь болж нэмэгдэх нь.

Тайланд, Вьетнам, Өмнөд Солонгосын аялал жуулчлалын “саалийн үнээ” нь өмнөд хөрш

Иргэдийнх нь амьдралын чанар сайжрах тусам аялал жуулчлал тэдний хувьд наад захын хэрэглээ болно гэсэн үг. Бидний хувьд Европ, Америкийн зах зээлд анхаарал хандуулахаас гадна өмнөд хөрш рүү чиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, хятад жуулчдыг мөнгө гэж харж чадвал тэрбум ам.доллараар зогсохгүй их эрэлт хажууд байгаа нь эндээс харагдана.

Хятадын гадаад аяллын зах зээлийн судалгааны хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 2023 он гэхэд 130 сая хятад иргэн аялахаар байна. Энэ нь мөнгөн дүгээр 250 сая ам.долларын аялал хийгдэх бөгөөд үүнээс хамгийн өндөр ашиг хүртэх газар Европ тивийн орнууд байх төлөвтэйг дээрх судалгаанд дурджээ.

Бидний хувьд тив дамнах бус, хил орчмын аялал жуулчлалаа хөгжүүлэхэд л жилдээ хэдэн сая жуулчин хүлээн авах боломж байна. Тухайлбал, манай аяллын компаниудад өвөрмонголчууд бэлэн зах зээл төдийгүй тэдний хувьд ч монгол түүхийн хувьд сонирхолтой газар орны нэгт тооцогдоно.

Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх санаачилгыг Д.Оюунхорол гишүүн сайд байхдаа эхлүүлсэн ч энэ нь түүний эсрэг чиглэсэн “ажиллагаа” болж замхарсан. БНХАУ-ын иргэдийг монголд визгүй нэвтрүүлэх гэж байна гэх яриаг улстөрчид өөрсдөө дэвэргэж, нэг сая жуулчин хүлээн авах боломжоо дэвсэлж орхисон юм.

Угтаа дэлхийн олон орон хятадын жуулчдыг өөртөө татах тусгай бодлого гаргаж, визний журмаа хөнгөлсөн шийдвэрүүд гаргадаг болсон. Дэлхийгээр аялсан тэрбум давсан хүний 10 гаруй хувь нь хятадууд байна.

Хятадууд тэрбумтны тоогоороо дэлхийд тэргүүлж, сансрын уудамд орон зайгаа бэхжүүлэх боллоо.

МАН-ын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “хөрш орнуудтай хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээ, маршрут хөгжүүлэх” талаар тусгагдсан. Үүний хүрээнд бүлэг жуулчдад зориулсан хөнгөлөлттэй хэлбэрээр виз олгох асуудлыг салбарын түвшинд судалж байсан ч популист улстөрчид үүнийг мушгин гуйвуулж, мохоож чадсан. Хариуд нь бид нэг сая жуулчин хүлээн авах мөрөөдөлтэй үлдсэн юм.

Жуулчид бүлэг болж аялдаг. Ялангуяа, Азийн жуулчдын үндсэн хэв маяг энэ. Гэтэл бүлэг жуулчдыг эх орондоо татах буюу валют даллах боломж салбарын сайдтайгаа хамт унасан билээ. БНХАУ-ын хувьд хөрш орнууддаа аялах эрх бүхий “хил орчмын аялал жуулчлалын үнэмлэх”-ийг 2013 оноос нэвтрүүлсэн.

Нэг удаагийн зориулалттай тус үнэмлэхээр Хятадын жуулчид ОХУ, Мьянмар, Вьетнам, Лаос, Хойд Солонгост зорчиж байна. Ийм үнэмлэхтэй жуулчдыг Дорнод, Дорноговь аймгаар хүлээн авах боломжтой хэдий ч ямар ч нөхцөлд сийхгүй залах популист улстөрчдийн уршгаар аялал жуулчлалын салбар дунд нь хохирч байна.

Хятадууд тэрбумтны тоогоороо дэлхийд тэргүүлж, сансрын уудамд орон зайгаа бэхжүүлэх боллоо. Тэрчлэн АНУ-ын хамгийн том өрсөлдөгч хятадууд болж, дэлхийн хүчний тэнцвэр урд хөрш рүү шилжиж байна. Өндөр технологийг хятадууд түүчээлж, эдийн засаг, бизнесийн төв цэг болсон төдийгүй хамгийн том хөрөнгө оруулагчдыг энэ улс өөрөөсөө төрүүлэх болов. Бид хөршөө үзэн ядах уламжлалт сэтгэлгээгээ халж, харин хаяа нийлэх хөршөөсөө суралцах, хамт хөгжих цаг иржээ.

Ингэж чадвал жинхэнэ утгаараа “Монгол ялна”. Аялал жуулчлалаа хөгжүүлье гэвэл өмнөд хөршдөө хаалга нээх хэрэгтэй болж байна.

"Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • с (49.0.212.226)
    Монголд маань хэдэн мал байхад чингисийн охид хөвгүүд байхад тэр жуулчин муулчингаар яах юм.
    2019 оны 04 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
ӨМНӨГОВЬ: Хүйтний эрч эрс чангарна 10 цаг 44 мин ГОВЬ-АЛТАЙ: Цасаар шуурч үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхаарууллаа 15 цаг 59 мин ЭТТ биржээр 512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалав 16 цаг 16 мин С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асуудалтай холбоотой 16 цаг 58 мин Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал 17 цаг 8 мин Номын хураангуй: The Power of the Other Уржигдар 21 цаг 30 мин Үндсэн хуулийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх сургагч багшийн хөтөлбөрт 105 хүн хамрагдаж байна Уржигдар 12 цаг 57 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдад одон, медаль гардуулав 2024-11-22 ANDROID-ын оны шилдэг тоглоом, хавсралтуудыг нэрлэжээ 2024-11-22 Хятадын хөнгөн цагаан цутгамал дискэнд тавьсан татварыг 5 жилээр сунгав 2024-11-22 ЦӨМӨӨХЭЙ: Дүрийн НЭЭЛТТЭЙ сонгон шалгаруулалт зарлалаа 2024-11-22 Трамп Боловсролын сайдад Линда Макмэхоныг дэвшүүллээ 2024-11-22 Трампын сүлжээ криптобиржийг худалдаж авахаар хэлэлцээр эхлүүлжээ 2024-11-22 Төрийн бүх шатны байгууллага Үндсэн хуулиа дээдлэн зална 2024-11-22 1968 оны Чехословакийн хавар 2024-11-22 Чуулган үдээс хойш хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ 2024-11-22 Австралид олон нийтийн сүлжээ хэрэглэгчдийн насыг хязгаарлав 2024-11-22 В.Путин: Дуунаас хэт хурдан пуужингаар Украинд цохилт өгсөн 2024-11-22 “Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ 2024-11-22 Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлт болно 2024-11-22
iИх уншсан
Улстөрчийн нас үнэн, худал байснаар нь хэмжигддэг шүү, Ерөнх... П.Цагаан: XXI зууны ардчилсан улсад хуурамч баримтаар иргэнэ... Л.Гантөмөр: Францтай хийж байгаа хэлэлцээрээ хадгалаад дуусг... 1968 оны Чехословакийн хавар Монголчууд бүтээхээсээ илүү нураахдаа шаламгай Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ ямар харьцаат... Б.Лхагважав: Монгол Улс Зүүн Хойд Азийн хөгжлийн гол бөглөөс... Түгжрэлийг хэрхэн шийдэх байв?! Нийгмийн гамшиг ТҮГЖРЭЛ гуайг ялах аргачлал С.Жавхлан: Кибер халдлагын тавхан хувь нь технологийн асууда... Шадар сайд С.Амарсайханы шинэ томилгоо олныг алмайруулав “Гэртээ ганцаараа” киноны Кевиний ээж 30 жилийн дараа Дэлхийд ганцхан Монгол деревин Л.Оюун-Эрдэнэ: Тавантолгойн 49 хувь “Чинхуа энержи”-д шилжсэ... Мухар төмөр замыг холбохын тулд “Чайна энержи”-гээс тавьсан ... Жирэмсэн хятад эмэгтэй есөн ихэр хүүхэд тээснээ мэдэв Тусгай субьектийг гэмт хэргийг Тахарын алба шалгана гэв Орос цөмийн зэвсэг хэрэглэх нөхцлөө нэрлэжээ Жүүдийн нүүдлийн их давалгаa айсуй
Top